Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/00837

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 16 өдөр

         Дугаар 102/ШШ2024/00837

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Амины орон сууцнаас албадан чөлөөлүүлж, түрээсийн орлого 200.000.000 төгрөгийг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ шилжүүлэхийг даалгаж, хувьцааны үнэ 575.569.987 төгрөгийг гаргуулж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       1.Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч М.Бд холбогдуулан амины орон сууцыг албадан чөлөөлүүлж, түрээсийн орлого 200.000.000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах, 575.569.987 төгрөгийг гаргуулж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

        2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

       

       2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М.шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол,0дугаар хороо, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай амины орон сууцны 0тоот, 272 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч. М.Б дээрх амины орон сууцыг хууль бусаар эзэмшиж, Б.Нийн өөрийнхөө өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах хуулиар олгосон эрхийг зөрчиж өнөөдрийг хүртэл хохироосоор байна.

           Иймд Б.Нийн өмчлөлийн 802.400.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг М.Бгийн хууль бус эрх, эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

           Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан.

           Америк улсад нэхэмжлэгч амьдарч байхдаа өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг хуучин нөхөр Ч.Гаас бусдад түрээслүүлэх буюу худалдан борлуулж, олсон орлогыг охин бид хоёрт явуулахыг хүсэж, Ч.Гийн нэр дээр 2015 оны 11 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн.

           Гэтэл Ч.Г тухайн сууцанд өөрийн нагац эгчийн болох охин М.Бг түр суулгасан гэсэн бөгөөд М.Б одоо орон сууцаас гарахгүй байна.

           Энэ тухай М.Бд албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж хэлсэн байсан.

           Миний бие 2022 оны 08 дугаар сард Монгол улсад ирээд өөрийн амины орон сууцыг Ч.Гаас буцаан шилжүүлж авсан.

           2013 оноос орон сууцаа сарын 2.500.000 төгрөгөөр түрээслэн орлогыг авч байсан бөгөөд Ч.Гийн нэр дээр 2015 онд шилжүүлснээс хойш өмч хөрөнгөө захиран зарцуулж, түрээслэж чадахгүй хохирч, өмчлөх эрх маань зөрчигдсөөр байна.

           Ч.Г, М.Бд холбогдуулан орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ эд хөрөнгөд учруулсан хохиролд 110.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг.

           Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн одоог хүртэлх эд хөрөнгөө захиран зарцуулж, олох байсан орлого, үр шимийг 90.000.000 төгрөгийн хохирлыг нэмээд 200.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

           Мөн амины орон сууцыг 2020 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуусах хүртэл хугацаанд түрээслэж олох ёстой байсан орлогыг сарын 2.500.000 төгрөгийн ханшаар тооцож 36 сарын түрээсийн орлого 90.000.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шийдвэрлэж өгнө үү .

           Ч.Г, М.Б хоёрын хооронд амины орон сууцтай холбоотой ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй.

           Хувьцаатай холбоотой асуудлаа М.Б сөрөг нэхэмжлэлдээ анх гаргаж тавьсан. 10 хувийн хувьцаа гэж ярьдаг боловч  үндсэндээ Ч.Гийн борлуулсан хувьцаа өөрийн эзэмшлийн “А ” компани эзэмшдэг 14 хувийн хувьцаагаа ам.долларт шилжүүлбэл 575.000.000 төгрөгөөр худалдсан байдаг.

           Энэ асуудал М.Бд хамааралгүй. Мөн хувьцаатай холбоотой асуудлыг тусдаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан учраас тусдаа яригдах асуудал тул Б.Нийн нэхэмжлэлтэй, М.Бд холбогдох хэрэгт огт хамааралгүй, гэжээ.

 

          4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          4.1.Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай амины орон сууцны 0 тоот, 272 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч. М.Б дээрх амины орон сууцыг хууль бусаар эзэмшиж, Б.Нийн өөрийнхөө өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах хуулиар олгосон эрхийг зөрчиж өнөөдрийг хүртэл хохироосоор байна.

          Иймд Б.Н ийн өмчлөлийн 802.400.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг М.Бгийн хууль бус эрх, эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан.

           Америк улсад нэхэмжлэгч амьдарч байхдаа өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг хуучин нөхөр Ч.Гаас бусдад түрээслүүлэх буюу худалдан борлуулж, олсон орлогыг охин бид хоёрт явуулахыг хүсэж, Ч.Г ийн нэр дээр 2015 оны 11 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн.

           Гэтэл Ч.Г тухайн сууцанд өөрийн нагац эгчийн болох охин М.Бг түр суулгасан гэсэн бөгөөд М.Б одоо орон сууцаас гарахгүй байна. Энэ тухай М.Бд албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж хэлсэн байсан.

           Миний бие 2022 оны 08 дугаар сард Монгол улсад ирээд өөрийн амины орон сууцыг Ч.Гаас буцаан шилжүүлж авсан.

           2013 оноос орон сууцаа сарын 2.500.000 төгрөгөөр түрээслэн орлогыг авч байсан бөгөөд Ч.Г ийн нэр дээр 2015 онд шилжүүлснээс хойш өмч хөрөнгөө захиран зарцуулж, түрээслэж чадахгүй хохирч, өмчлөх эрх маань зөрчигдсөөр байна.

            Ч.Г, М.Бд холбогдуулан орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ эд хөрөнгөд учруулсан хохиролд 110.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг.

           Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн одоог хүртэлх эд хөрөнгөө захиран зарцуулж, олох байсан орлого, үр шимийг 90.000.000 төгрөгийн хохирлыг нэмээд 200.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

           Мөн амины орон сууцыг 2020 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуусах хүртэл хугацаанд түрээслэж олох ёстой байсан орлогыг сарын 2.500.000 төгрөгийн ханшаар тооцож 36 сарын түрээсийн орлого 90.000.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шийдвэрлэж өгнө үү.

           Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.

           2016 онд  өөрийн төрөл садан болох Ч.Гтай, хариуцагч М.Б харилцан ярилцаад, “Э ” ХХК-ийг М.Б үүсгэн байгуулан захирлаар нь ажилладаг байсан.

           Энэ компани дээр хамтарч ажиллая, өөрийн хувь эзэмшлээсээ өөрт нь шилжүүлж өгье гээд 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “С” ХХК-ийн 10 хувийн хувьцааг компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцааны хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу Ч.Гт шилжүүлж өгсөн.

           Ингээд шилжүүлж авахдаа маргааны зүйл болоод байгаа амины орон сууцыг худалдаж авъя, харилцан тохиролцъё гээд хувьцааны мөнгөөр бол хувьцаагаа худалдан борлуулж, хувьцаа үнэд орохоор хувьцааны мөнгөөр төлнө гэж тохиролцсон.

           2016 оны 12 дугаар сард Ч.Гаас амины орон сууцыг чөлөөлүүлж, хүлээн авч, үүнээс хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна.

           Энэ хугацаанд Ч.Г 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл  М.Бгаас шилжүүлж авсан 10 хувийн хувьцааг 5005 ам.доллароор буюу тухайн үеийн “Голомт” банк ХК-ийн ханшаар төгрөгт шилжүүлээд 575.569.987 төгрөгөөр худалдан борлуулсан.

           Худалдан борлуулсан үнийн дүнгээсээ тохирсноороо 350.000.000 төгрөгийг амины орон сууцны мөнгө гэж авч,үлдэгдэл 225.000.000 төгрөгийг М.Бд өгөх ёстой байсан. Гэтэл үүнийгээ өгөхгүйгээр хувьцаа зарсан мөнгөнөөсөө М.Бд шилжүүлээгүй мөн амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй.

          Тэрээр 2020 оны 09 дүгээр сард шүүхэд хандаж тус нэхэмжлэлийг гаргасан. Тухайн үед яригдсан бодит байдалд нийцэхгүй, ярьсан хэлсэндээ, амаар тохирсон хэлцэлдээ хүрээгүй.

          Харин 10 хувийн хувьцаа худалдан борлуулсан мөнгийг өөртөө 100 хувь авч ашигласан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

         Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад түрээсийн төлбөрт 90.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

         Анхнаасаа жилийн хугацаатай түрээсээр амьдаръя гэдэг яриа хэлцэл Ч.Гтай огт хийгдээгүй.

         Худалдах, худалдан авах гэрээний асуудал яригдаж байгуулсан.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амины орон сууцны өмчлөгч солигдож Б.Н гэх хүн болсон.

         Анх Ч.Гтай худалдах, худалдан авах гэрээний асуудал яригдсан.

         Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 8 дахь жилдээ тухайн байрандаа амьдарч байна.

         Түрээсийн асуудал байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

         Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэдэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан. Гэтэл М.Б хууль бусаар орон сууцыг эзэмшиж байгаа зүйл байхгүй.

         Түрээсийн гэрээтэй, тохиролцоотой байсан тохиолдолд нэг жилээр, хоёр жилээр сунгасан асуудал 2016, 2018 онд дуусаад тухайн үед шаардлага гараад явж байна гэсэн үг.

         Гэтэл яагаад шилжүүлж авсан 12 хувьцааг бусдад худалдан борлуулсны дараа албадан чөлөөлөгдөх асуудлыг шүүхэд гарган нэхэмжилж явж байгаа нь эндээс харагдаж байна.

         Нэхэмжлэгчийн хууль бусаар эзэмшиж байна гэх тайлбар бодит байдалд нийцэхгүй. Нэхэмжлэгч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.

         Гэтэл гаргаж байгаа тайлбарыг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй.

        “Скай катеринг” ХХК тухайн үед “МИАТ” ТӨХК-ийн кэйтерингийн үйлчилгээний тендерт сонгон шалгарч төсөл хэрэгжих гээд компанийн үнэ цэнэ, хувьцаа өссөн байсан.

         Ч.Г хувьцаа эзэмшигч нараас буюу тухайн үед н.Хашчулуун гэх хүнээс хоёр өрөө байр худалдаж авч, 10.000.000 төгрөг, 25.000.000 төгрөг өгсөн байдаг бөгөөд М.Б гийн 10 хувийг надад үнэ төлбөргүй өгсөн гэх асуудал байж болохгүй гэж үзэж байна, гэжээ.

 

          5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          5.1.Хариуцагчаас гэрээ гэж яриад байгаа боловч энд ямар ч гэрээ байхгүй.

          Би анх эхнэртэйгээ 1984 онд гэр бүл болж, 2000 оноос 3 дугаар хороололд амины орон сууцыг худалдаж авч амьдарч байсан. 2002 онд бага охиноо төрөхөд охин, эхнэр хоёрт байраа бэлэглэсэн.

          2008 онд Америк улс руу эхнэр, охин хоёр явж миний бие Америк улсын ногоон картын иргэншил авах гээд энд удаан байх хугацаандаа хоёр тийш болоод 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2880 дугаартай Шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан.

          Би эхнэр, охин хоёртоо байрыг өгсөн учраас бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй байсан. Ингээд охины аавын хувьд сургалт, байрны зардалд тус болох ёстой гээд өөрөө очиж амжихгүй, ногоон карт хүлээхээр олон жил болдог юм байна гээд эхнэрийнхээ нэр дээр байрыг шилжүүлээд өгье, түрээсэлье гээд 2014 оноос сарын 2.500.000 төгрөгөөр түрээслэж мөнгийг шилжүүлдэг байсан баримтууд бүгд байгаа.

         Эхнэр байрыг зарвал зүгээр юм байна, зараад мөнгийг нь явуулаач гэхэд би “за” гэж хэлээд байранд засвар оруулах үед буюу 2016 оны 09 дүгээр сард ээжийн дүүгийн хүүхэдтэй хамтарч ажиллахаар компанид хөрөнгө оруулсан 10 хувийн хувьцааг надад үнэгүй өгье гэсэн.

         Хамт хувьцаа эзэмшиж байсан н.Х-н 20 хувийн хувьцааг аваад надад нийт 30 хувийн хувьцааг үнэгүй өгч, компанийн 3/1 хувийн өмчлөгч болж бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн нь хавтаст хэрэгт авагдсан. 1.000.000.000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг компанид оруулж эхэлсэн байдаг.

         Ингээд н.Х-с үлдсэн 30 хувийн хувьцааг мөнгөөр худалдаж авсан. М.Бгийн хувьцааг мөнгөөр худалдаж авсан боловч н.Х-н хувьцааг мөнгөөр худалдаж авч байна гэх ойлголт биш. н.Х-с 20 хувийг үнэгүй авч, М.Бгаас 10 хувийг үнэгүй авсан бөгөөд сүүлд нэмж н.Х-с тусдаа 30 хувийг байр болон мөнгө өгч авсан. Миний зүгээс хувьцаагаа зарахдаа “С ” ХХК-д эзэмшиж байсан 34 хувийн хувьцааныхаа 10 хувийг зараад мөнгийг өөрөө авсан.

        Түүнээс хойш дахиж мөнгө аваагүй. Хувьцааны асуудал Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ч.Баярсүрэн шүүгч дээр шийдэгдээгүй явж байна. Хувьцааны асуудал байрны асуудалтай хамааралгүй.

        Байрны талаар гэрээ хийгээгүй гэдгийг анх миний 2020 онд шүүхэд гаргасан нэхэмжлэл мөн сүүлд хавтаст хэргийн 231 дэх талд авагдсан тайлбар дээр тодорхой бий.

        М.Бг түр суулгасан. Бидний хооронд амины орон сууцтай холбоотой гэрээ хэлцэл байхгүй. Хариуцагч түр сууж байхдаа амины орон сууцыг худалдан авах сонирхолтой хүмүүст 2016 оны 12 дугаар сараас 2020 оны 06 дугаар сар хүртэл бүтэн 3 жил гаруй хугацаанд хүмүүст үзүүлж байсан.

        Байр өндөр үнэтэй учраас шууд зарагдахгүй байсан. М.Б бид хоёр  худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тохиолдолд байрыг зарах зорилгоор хүмүүст үзүүлэхгүй байсан. Зөвхөн 2020 онд намайг өөрийнхөө 34 хувийн хувьцааны 10 хувийг зарж мөнгө авсныг мэдсэн учраас надаас мөнгө, байрыг авах гэсэн асуудлаар байр үзэх гэж очсон хүмүүсийг оруулахаа больсон.

        Өмнө нь байр сонирхсон хүмүүст 3 жилийн хугацаанд миний хоёр дүү байрыг үзүүлдэг байсан гэв.

 

        6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

        6.1.Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр М.Б, Ч.Гт “С” ХХК-ийн 10 хувийн хувьцааг түүний өмчлөлийн амины орон сууцыг 350.000.000 төгрөгөөр худалдан авъя гэх тохиролцоотойгоор шилжүүлж, 2016 оны 12 дугаар сард Ч.Г өөрийн хувийн өмчлөлийн зүйлээ чөлөөлж, орон сууцыг М.Бд хүлээлгэж өгсөн.

         Ингээд өнөөдрийг хүртэл М.Б гэр бүлийн хамт амьдарч байна. 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ч.Г, М.Бгаас шилжүүлж авсан 10 хувийн хувьцааг бусдад 575.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Үүнээс 350.000.000 төгрөг, зөрүү 225.000.000 төгрөгийг өгч, амины орон сууцын гэрчилгээг 350.000.000 төгрөгт  шилжүүлж өгөх тохиролцоо байсан.

        Гэтэл энэ тохиролцооноос буцаж 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

        Сөрөг нэхэмжлэл гаргахаас өөр аргаггүй нөхцөл байдал үүссэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, 0 тоот, 272 метр квадрат талбайтай, 2 давхар улсын бүртгэлийн Ү-0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, 688 метр квадрат талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах, хувьцааны үнэ 575.569.987 төгрөгийг  гаргуулах, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 

         Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.

         Хувьцаатай холбоотой шаардлагын тухайд хариуцагч М.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Гт холбогдуулан түүнийг хариуцагчаар татаж “С ” ХХК-ийн 14 хувийн хувьцаа худалдан борлуулсаны үнэ 575.569.987 төгрөгийг гаргуулах хэрэг тус шүүхэд шийдвэрлэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул энэ шаардлагаасаа татгалзаж байна, гэжээ.

 

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

7.1.М.Б, Ч.Гтай холбоотой хувьцааны асуудлаа жич нэхэмжлэх нь зүйтэй гэх өөрийнхөө хүсэл зоригоо хэлсэн.

Баянголын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хувьцаатай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Энэ асуудалд иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг хэрэгт өгсөн. Энэ шүүх хуралдаанд Ч.Г хариуцагчаар биш гуравдагч этгээдээр оролцож байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Б.Н. Энд хувьцаатай холбоотой асуудал яригдахгүй бөгөөд Б.Нийн хөрөнгөө захиран зарцуулах, өмчлөх эрх зөрчигдөж байгааг эрхийг сэргээлгэх хэргийг шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна, гэжээ.

 

          8.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримт:

 

          9.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.Гийн иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Ч.Гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, М.Бд болон “С” ХХК-д санхүүжилт, түр зээл, бусад хэлбэрээр оруулсан хөрөнгө оруулалтын жагсаалт гэсэн гар бичмэл, арматур худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, бэлэн мөнгөний зарлагын баримт, төлбөрийн даалгавар, Альфа капитал групп ХХК-ийн нэхэмжлэх, зээлийн дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00 дугаар захирамж, З.Эийн тайлбар, “С” ХХК-ийн дүрэм, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0297 дугаартай “Итгэмжлэл”, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ

        

10.Хариуцагчаас компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, С групп ХХК, “С” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “С” ХХК-ийн дүрэм, шинэчилсэн дүрэм, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, УБЦТС ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй лавлагаа, 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Итгэмжлэл

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа”, 0 дугаартай Төрсний гэрчилгээ

 

 

 Шүүхийн журмаар “С групп “ХХК-ийн дүрэм, 14 хувийн хувьцааг Б.Чд шилжүүлсэн тухай компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “С групп” ХХК-иас явуулсан 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0 тоот албан бичиг, Голомт банк ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаар албан бичиг, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.Ч-н 0 дугаарын данснаас Ч.Гийн 0 дугаар данс руу “С” ХХК-ийн 14% хувьцааны үнэ Ч.Х гэсэн утгаар 205,005 ам.доллар шилжүүлсэн гүйлгээ хийсэн теллерийн №129 дугаар бүхий төлбөрийн баримт, “С” групп ХХК-ийн хуулийн этгээдийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хувийн хэргээс хуулбарлан авсан баримтууд, “С” ХХК-ийн хувийн хэргээс компанийг үүсгэн байгуулсан баримт бичгүүд, компанийн бүх дүрэм, М.Бгаас Ч.Гт хувьцаа шилжүүлсэн талаарх холбогдох баримтууд, “С” ХХК-ийн хувьцааны 24 хувийг “С групп” ХХК-д шилжүүлсэн гэрээ, уг гэрээтэй холбогдох бусад баримтууд /гэрч Г.Х, Т.Ч нарын мэдүүлэг, Т.Ч-н дансны хуулга, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0 дугаартай “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу хүргүүлэх тухай албан бичгийг гаргуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

        1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

        2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Амины орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлийн байр. Талуудын хооронд дээрх орон сууцыг худалдах, худалдан авах талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгдээгүй. Анх байрыг Ч.Гт түрээслэх, зарахаар нэрээ шилжүүлээд түрээсийн мөнгийг шилжүүлж авч байгаад буцааж өөрийн өмчлөлдөө үл хөдлөх хөрөнгөө авсан. Одоо өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй байгаа тул орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан” гэж тайлбарлав.

 

        3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т “Ч.Г, М.Б нарын хооронд маргаан бүхий орон сууцыг хувьцааны 575.569.987 төгрөгөөр худалдан борлуусан үнийн дүнгээс 350.000.000 төгрөгийг амины орон сууцны үнэд, үлдэгдэл 225.000.000 төгрөгийг М.Бд өгч, худалдаж, худалдан авахаар амаар харилцан тохиролцсоны улмаас хариуцагч одоо байрандаа гэр бүлийн хамт амьдарч байна. Энэ хугацаанд Ч.Г амины орон сууцыг М.Бгийн нэр дээр шилжүүлж өгөөгүй үйлдэл байгаа. Хувьцаатай холбоотой хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Г орон сууцыг Б.Нийн өмчлөлд шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Талууд шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй ”гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

        4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

           

        5.Нэхэмжлэгч Б.Нийн амины орон сууцнаас албадан чөлөөлүүлж, түрээсийн орлого 200.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

         5.1.Анх нэхэмжлэгч Ч.Г, хариуцагч М.Бд холбогдуулан Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжны 0 тоот, 272 метр квадрат талбайтай, улсын бүртгэлийн 0 дугаартай амины орон сууцыг албадан чөлөөлүүлэх, ашиглалтын төлбөрТ 110.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/00, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/000, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/00 дугаартай Шийдвэрүүдээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1197, 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 0, 2022 оны 11 дүгээр ёарын 04-ний өдрийн 0 дугаартай Магадлалуудаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

 

         5.1.2.Нэхэмжлэгч Ч.Гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Бд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Гийг Б.Нээр солих хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2023/00 дугаартай Шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ.

 

       5.1.3.Талуудын тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар маргаан бүхий орон сууц 2002 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ч.Г, 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б.Н, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ч.Г, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Б.Нийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн нь нотлогдож байна.

 

      5.1.4.Торуулбал, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно”, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжны 63/1 тоот, 272 метр квадрат талбайтай, улсын бүртгэлийн 0, гэрчилгээний 0 дугаартай амины орон сууцны зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Б.Н болох нь улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх нь үүсэж, өмнөх өмчлөгч Ч.Гийн өмчлөх эрх дуусгавар болсон үйл баримт нотлогдож байна. 

             

       5.1.5.Иймээс нэхэмжлэгч Б.Н Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй.

 

       5.1.6.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч М.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Г нарын хооронд хувьцаатай холбоотойгоор тухайн байрыг худалдаж, худалдан авсан гэж тайлбарлаж байгаа нь тус иргэний хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй буюу мөн хувьцааны асуудлаарх маргаантай хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа тухай зохигчид маргахгүй байна.

 

      5.1.7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч хөрөнгө шилжүүлж, худалдан авгч хариу төлбөрийг төлөх үүрэгтэй ба аль аль талын хүсэл зориг илэрхийлэгдэж харилцан тохиролцоо хийсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримт, зохигч, гуравдагч этгээд нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Н, хариуцагч М.Б нарын хооронд дээрх гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэлээ.

 

        5.1.8.Түүнчлэн хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн татгалзлаа нотлох баримтаар нотлож чадаагүй, амины орон сууцыг худалдан авах хүсэл зоригийг илэрхийлсэн бичиг баримтыг зохигчид үйлдсэн нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй, орон сууцны үнийг 350.000.000 төгрөгөөр тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй, талуудыг хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй учраас үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхгүй буюу Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байх тул орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

        6.Нэхэмжлэгчийн түрээсийн орлого 200.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

        6.1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээхээр заажээ.

 

         6.1.2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Г амины орон сууцны өмчлөгч байхдаа хариуцагчтай садан төрлийн холбоотой, хамтран ажиллаж байсан мөн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан төлбөр авахгүйгээр түр хугацаанд байрандаа амьдруулсан гэдгээ илэрхийлсэн тайлбараар тухайн байрыг үнэ төлбөргүй ашиглах, эзэмших эрхийг хариуцагчид олгосон нь тогтоогдож байна.

 

         6.1.3.Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч Б.Н амины орон сууцны өмчлөгч болсон үеэс эхлэн хариуцагч М.Бтай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх, түрээсийн төлбөрийг төлөх нөхцөлтэй түрээсийн гэрээг байгуулаагүй талаар хэн аль нь маргахгүй учраас талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэж шүүх дүгнэв.

 

        6.1.4.Улмаар хариуцагч амины орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ашиглаагүй ба түүний буруутай үйлдлээс тухайн байрыг түрээслэж ашиг орлого олж чадаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар 200.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        7.Хариуцагч М.Бгийн амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ шилжүүлэхийг даалгаж, хувьцааны үнэ 575.569.987 төгрөгийг гаргуулж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

        7.1.Хариуцагч М.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадаагүй, нэхэмжлэгч Б.Н, М.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа болон үүрэг үүсээгүй байх тул амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ шилжүүлэхийг даалгаж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       7.1.2.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хувьцааны үнэ 575.569.987 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг дурдах нь зүйтэй байна.

 

       8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.796.500 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3.404.330 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4.568.350 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

         115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

         1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Бд холбогдох Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжны 0 тоот амины орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн 200.000.000 төгрөг, хариуцагчийн амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ шилжүүлэхийг даалгаж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Б хувьцааны үнэ 575.569.987 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.796.500 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3.404.330 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4.568.350 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

        

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА