Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/587

 

   2023             5              31                                        2023/ДШМ/587                        

 

 

З.Г, Ё.Мнарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

хохирогч Б.Эхууль ёсны төлөөлөгч Г.Хишигсүрэн,

шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,

шүүгдэгч Ё.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,    

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Гын өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж гомдлыг үндэслэн З.Г, Ё.Мнарт холбогдох эрүүгийн 1911000980452 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. З.Г, 

- Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

2. Ё.М, 

- Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8  дугаар сарын 22-ны өдрийн 829 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 10 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 2 сар буюу 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоосон.

I. Шүүгдэгч З.Г нь ганцаараа:

1. Хохирогч Б.Этанил болон хамаатнуудыг “О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Б.Эөөс бусдын дансыг ашиглан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза худалдааны төвд байрлах Худалдаа хөгжлийн банкнаас 1.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар зарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас 1.500.000 төгрөгийг, нийт 2.500.000 төгрөгийг,

2. Хохирогч Ц.М2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас иргэн Э.Эн Худалдаа хөгжлийн банкны 452554945 тоот дансыг ашиглан 2.000.000 төгрөгийг,

3. Хохирогч И.ц2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-486а тоотод байхад нь иргэн Э.Э Худалдаа хөгжлийн банкны 452554945 тоот дансыг ашиглан 2.000.000 төгрөгийг,

4. Хохирогч Ж.Рхамаатны хүнийг “О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Ж.Р Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1.500.000 төгрөгийг буюу нийт 3.000.000 төгрөгийг,

5. Хохирогч Т.Станил болон хамаатны хүмүүсийг “О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Т.С Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Оюу толгой” ХХК-ийн ажлын байранд байхад нь 2018 оны 6 дугаар сарын дундуур 1.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бусдын Хаан банкны 5031992333 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 1.000.000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр 500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4.500.000 төгрөгийг иргэн Д.Э Хаан банкны 5032346264 тоот дансаар, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг бусдын Хаан банкны 5749598489 тоот дансаар шилжүүлэн авч, нийт 9.500.000 төгрөгийг,  

6. Хохирогч Б.А“О" ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Б.Ас Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис хаан онгоцны буудал дээр 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 59г байрны гадаа 1.000.000 төгрөгийг бэлнээр буюу нийт 2.000.000 төгрөгийг,

7. Хохирогч М.Отанил хүмүүсийг “О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудалд байхдаа М.О иргэн Г.Ц Хаан банкны 5034936045 тоот дансаар 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийт 12.120.000 төгрөгийг,

8. Хохирогч Ц.Н“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 13 хороо, Өргөө кино театрын автомат тоглоомын газарт байхдаа иргэн Г.Г Хаан банкны 5176019549 тоот дансаар 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 200.000 төгрөгийг, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудалд байхдаа Ц.Н иргэн С.Алтанцэцэгийн Хаан банкны 5363046718 тоот дансаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 40.000 төгрөгийг буюу нийт 440.000 төгрөгийг,

9. Хохирогч Б.О“о” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудалд байхдаа Б.Оч иргэн Г.Ц Хаан банкны 5034936045 тоот дансыг ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг,

10. Хохирогч М.Ө“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” зочид буудалд байхдаа М.Өс иргэн С.Аийн Хаан банкны 5363046718 тоот дансаар 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 200.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20.000 төгрөгийг буюу нийт 220.000 төгрөгийг,

11. Хохирогч Ж.С“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” зочид буудалд байхдаа Ж.С иргэн С.А Хаан банкны 5363046718 тоот дансыг ашиглан 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 200.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 100.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 50.000 төгрөгийг, иргэн Б.Ч Хаан банкны 5720983109 тоот дансаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг буюу нийт 550.000 төгрөгийг,

12. Хохирогч Э.Э“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудалд байхдаа иргэн Г.Ц Хаан банкны 5034936045 тоот дансыг ашиглан 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөгийг,

13. Хохирогч Г.М“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 1.250.000 төгрөгийг бэлнээр, мөн өдрийн орой нь бусдын дансаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкны салбараас 250.000 төгрөгийг буюу нийт 1.500.000 төгрөгийг,

14. Хохирогч Ё.М“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 285.000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын эхээр бэлнээр 2.000.000 төгрөгийг буюу нийт 2.285.000 төгрөгийг,

15. Хохирогч М.Б“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 285.000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын эхээр бэлнээр 2.000.000 төгрөгийг буюу нийт 2.285.000 төгрөгийг,

16. Хохирогч О.С“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, иргэн Ч.М Хаан банкны 5916413219 тоот дансыг ашиглан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 535.000 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 220.000 төгрөгийг буюу нийт 735.000 төгрөгийг,

17. Хохирогч Б.Г“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр 535.000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1019д тоотод байхад нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн П.М5890392619 тоот дансаар 400.000 төгрөгийг буюу нийт 935.000 төгрөгийг,

18. Хохирогч Г.П“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1019д тоотод байхад нь иргэн Э.М Хаан банкны 5916242355 тоот дансыг ашиглан 535.000 төгрөгийг,

19. Хохирогч Г.Г“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-486а тоотод байхад нь иргэн Э.М Хаан банкны 5916242355 тоот дансыг ашиглан 535.000 төгрөгийг,

20. Хохирогч Г.Т“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.М Хаан банкны 5916242355 тоот дансыг ашиглан 535.000 төгрөгийг,

21. Хохирогч Б.О“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороолол 106-201 тоотод байхад нь иргэн Э.М Хаан банкны 5916242355 тоот дансаар 500.000 төгрөгийг,

22. Хохирогч О.Ц нөхрийг “О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 41а-16 тоотод байхад нь иргэн Г.Г Хаан банкны 5220040424 тоот дансаар 1.500.000 төгрөгийг, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг буюу нийт 2.500.000 төгрөгийг,

23. Хохирогч Ч.Э“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт толгод 35-57 тоотод байхад нь иргэн Ч.Тн Хаан банкны 5916413219 тоот дансаар 535.000 төгрөгийг, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 450.000 төгрөгийг буюу нийт 985.000 төгрөгийг,

24. Хохирогч А.Н“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2019 оны 8 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, /Тэнгис кино театрын хажууд байрлах кафед бэлнээр 1.000.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38 дугаар байрны 339 тоотод байхад нь бэлнээр 500.000 төгрөгийг буюу нийт 1.500.000 төгрөгийг,

25. Хохирогч Б.Гэхнэрийг “О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна бэлнээр 500.000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.А Хаан банкны 5020687286 тоот дансаар 600.000 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ч.М Хаан банкны 5916413219 тоот дансаар 1.500.000 төгрөгийг буюу нийт 2.600.000 төгрөгийг,

26. Хохирогч О.Нхүүг “О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2020 оны 11 сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна бэлнээр 530.000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 02-ны бэлнээр 485.000 төгрөгийг буюу нийт 1.015.000 төгрөгийг,

27. Хохирогч Б.Ч“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн Г.Цн Хаан банкны 5034936045 тоот дансаар 600.000 төгрөгийг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 900.000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийг буюу нийт 3.000.000 төгрөгийг,

28. Хохирогч У.Б“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 54-11 тоотод иргэн Х.А Хаан банкны дансаар 600.000 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг буюу нийт 800.000 төгрөгийг,

29. Хохирогч П.Мхамаатны хүмүүсийг нь “Оюу толгой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-8-9 тоотод байхад нь бусдын дансаар 2 удаагийн үйлдлээр 570.000 төгрөгийг,

30. Насанд хүрээгүй хохирогч Ч.Мах нь гадаадаас гар утас оруулж ирж зарж байгаа, чи авах уу гэж хуурч, “Ай фоне-11” загварын гар утасны урьдчилгаа гэж түүнээс Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сард бэлнээр 300.000 төгрөгийг,

II. Шүүгдэгч З.Г, Ё.Мнар нь бүлэглэн:

1. Хохирогч Ш.Б“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж
хуурч, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо 13-66 тоотод байхад нь Ё.М
эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 9 дүгээр сарын
07-ны өдөр 1.285.000 төгрөгийг, бэлнээр 1.000.000 төгрөгийг, нийт 2.285.000
төгрөгийг,

2. Хохирогч Э.Ч“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж
хуурч, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 28-1386 тоотод байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нийт 2.285.000 төгрөгийг,

3. Хохирогч Г.Эхүү Б.Сү “О" ХХК-нд
ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 65-19 тоотод байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нийт 2.285.000 төгрөгийг,

4. Хохирогч Ё.А“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж
хуурч, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 102-42 тоотод байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 285.000 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийг, нийт 3.285.000 төгрөгийг,

5. Хохирогч А.Б“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж
хуурч, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 102-42 тоотод байхад нь Ё.Мөнх-
Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 285.000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бэлнээр 1.000.000 төгрөгийг, нийт 3.285.000 төгрөгийг,

6. Хохирогч А.М“О" ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч,
Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтай 8-879 тоотод байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 8
дугаар сарын 20-ны өдөр 1.700.000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 23-ны
өдөр 500.000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 85.000 төгрөгийг,
нийт 2.285.000 төгрөгийг,

7. Хохирогч С.О“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт байхад нь Ё.М
эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нийт 2.000.000 төгрөгийг,

8. Хохирогч М.М“Ой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж
хуурч, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 10-1352 тоотод байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нийт 785.000 төгрөгийг,

9. Хохирогч Э.У“Ой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч,
Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 50-07 тоотод байхад нь Ё.М
эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нийт 2.285.000 төгрөгийг,

10. Хохирогч Б.Д“Ой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багт байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 31-ний өдөр нийт 2.285.000 төгрөгийг,

11. Хохирогч М.Б“ой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багт байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 500.000 төгрөгийг, нийт 2.500.000 төгрөгийг,

12. Хохирогч Б.Б“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сэлэнгэ аймгийн Мандал суманд байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 250.000 төгрөгийг, 2020 оны 6 дугаар сард бэлнээр 2.035.000 төгрөгийг, нийт 2.285.000 төгрөгийг,

13. Хохирогч С.Б“Ой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ё.Мэр дамжуулан бэлнээр 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нийт 2.285.000 төгрөгийг,

14. Хохирогч Б.Г“Ой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ё.Мэр дамжуулан бэлнээр 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нийт 2.285.000 төгрөгийг,

15. Хохирогч Б.Ц“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ё.Мэр дамжуулан бэлнээр 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нийт 2.285.000 төгрөгийг,

16. Хохирогч Б.Л“Ой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багт байхад нь түүний хадам дүү Буянбадрах, Ё.Мнараар дамжуулан бэлнээр 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нийт 2.285.000 төгрөгийг тус тус бэлнээр болон дансаар шилжүүлэн авч,

шүүгдэгч З.Г нь тус гэмт хэргийн улмаас бусдад нийт 98.435.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Ё.Мтус гэмт хэргийн улмаас бусдад нийт 36.990.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ё.М үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

З.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Зоригоогийн З.Гыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж, залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, шүүгдэгч Баранз овогт Ё.Мхуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч З.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ё.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.М цагдан хоригдсон 147 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /147x15000=2205/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг түүнд оногдуулсан 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялаас хасаж, 1295 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.295.000 төгрөгийн торгох ялыг эдлүүлэх, шүүгдэгч З.Гын цагдан хоригдсон 169 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мд энэ тогтоолоор эдлүүлэхээр тогтоосон 1295 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.295.000 төгрөгийн торгох ялыг болон өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/829 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 20 хоногийн ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мнь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гоос тус шүүхийн барьцааны 100900005407 дугаарын дансанд хохирол төлөхөөр байршуулсан 65.960.000 төгрөгөөс тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Энхтөрд 6.500.000 төгрөг, хохирогч Ж.Раднаабазарт 3.000.000 төгрөг, хохирогч Т.Сүхчулуунд 2.500.000 төгрөг, хохирогч Б.Амартүвшинд 2.000.000 төгрөг, хохирогч М.Орхонбаярт 12.120.000 төгрөг, хохирогч Ц.Нурбект 440.000 төгрөг, хохирогч Б.Очид 2.000.000 төгрөг, хохирогч М.Өркөнбект 220.000 төгрөг, хохирогч Ж.Серкбайд 550.000 төгрөг, хохирогч Э.Эрдэнэбаярт 2.000.000 төгрөг, хохирогч Г.Мягмарсүрэнд 1.500.000 төгрөг, хохирогч Ё.Мд 7.445.000 төгрөг, хохирогч Б.Буянбадрахад 2.285.000 төгрөг, хохирогч О.Сарантөгсөд 735.000 төгрөг, хохирогч Б.Ганзоригт 135.000 төгрөг, хохирогч Г.Пүрэвдаваад 35.000 төгрөг, хохирогч Г.Гантогтохжавт 535.000 төгрөг, хохирогч Г.Түмэндэмбэрэлд 535.000 төгрөг, хохирогч Б.Отгонцэцэгт 500.000 төгрөг, хохирогч О.Цацралд 2.500.000 төгрөг, хохирогч Ч.Энхбаярт 985.000 төгрөг, хохирогч А.Нямбаярт 1.500.000 төгрөг, хохирогч Б.Ганболдод 400.000 төгрөг, хохирогч О.Нацагдоржид 1.015.000 төгрөг, хохирогч Б.Чойжамцад 3.000.000 төгрөг, хохирогч У.Баасандуламд 800.000 төгрөг, хохирогч П.Мянганжаргалд 570.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Ч.М300.000 төгрөг, хохирогч Г.Эрдэнэчулуунд 2.285.000 төгрөг, хохирогч С.Одбаярт 2.000.000 төгрөг, хохирогч М.Мөнх-Эрдэнэд 785.000 төгрөг, хохирогч Б.Далайд 2.285.000 төгрөг, хохирогч М.Батбаярт 2.500.000 төгрөгийг тус тус олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ё.Мнь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.Год авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч З.Гын өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн залилах гэмт хэргийн үндсэн шинжийг зөв тодорхойлсон боловч онцлон хүндрүүлэх шинжийг тодорхойлохдоо эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн эрх зүй дэх гэмт хэргийн олонлогийн шинж болох хэд хэдэн үйлдэлтэй үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх байдлаар тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Залилах гэмт хэргийн “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм. Миний үйлчлүүлэгч З.Гыг хохирогч нараас авсан мөнгөөр зочид буудлаар үйлчлүүлсэн, мөрийтэй тоглоом тоглосон гэх байдлаар амьдралдаа зарцуулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй тайлбар юм. Хууль хэрэглээний хувьд амьдралын эх үүсвэр болгосон гэдэг хууль зүйн ойлголт бөгөөд тоогоор илэрхийлэгдэхээсээ илүү тухайн гэмт хэргийн замаар олсон мөнгө нь шүүгдэгчийн амьдрал ахуйд ямар нөлөөтэй байсан, тухайн хугацаанд түүнээс өөр орлоготой байсан эсэх, хэрэв гэмт хэргийн замаар олсон орлого орж ирээгүй тохиолдолд тухайн хүний өөрийн болон гэр бүлийн амьдрал санхүүгийн хувьд эх үүсвэргүй болох зэрэг нөхцөл байдлыг харгалзах шаардлагатай байдаг. Хууль зүйн техникийн хувьд уг өгүүлбэр нь нэг утгыг илэрхийлэх ба байнга үйлдэж гэдэг нь амьдралын эх үүсвэр болгосон шинжийг тодотгож байгаа болохоос биш дангаараа утга илэрхийлэхгүй. Иймд нийт хохирогчийн тоогоор, мөнгөн дүнгээр дунджилж манай улсын дундаж цалин хөлстэй дүйцүүлж байнга үйлдсэн, амьдралын эх үүсвэр болгосон гэх байдлаар гэм буруугийн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байдлаар өөрчлөлт оруулж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч З.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Миний хувьд мөрийтэй тоглоом тоглосондоо харамсаж байна. Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгч Ё.М өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ё.М2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжийн дагуу шилжүүлэн цагдан хорьсон. Цагдан хорьсон гол үндэслэл нь Эрүүгийн хуульд заасан үндэслэл байгаагүй. Өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байсан учраас шилжүүлэн цагдан хорих асуудал үүссэн. Энэ хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тоолоход 150 хоног цагдан хоригдсон байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. Шүүгдэгч Ё.М тухайд торгох ялыг тусдаа эдэлж байгаа, харин цагдан хоригдсон хоногийг өмнөх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас хасаж өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэв.  

Шүүгдэгч Ё.Мтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан заналхийлсэн гэх гэмт хэргээр 1 жилийн хорих ял авч байсан. Энэ хорих ялын хувьд 2018 оноос хойш үргэлжилсэн үйлдлээр хүмүүсийг залилж байсан З.Гыг барьж аваад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Үүгээр 1 жилийн хорих ял авсан. Үүнээс өмнө би хүүхэд байх үедээ болчимгүй үйлдлээсээ болж 1 удаа шүүхээр орж байсан. Энэ удаагийн үйлдэл нь 3 дахь удаагийн хэрэг байгаа. Миний хувьд бага насны хүүхэдтэй, охин маань 1 ой хүрээгүй байхад цагдан хоригдож байсан. Дунд нь цагдан хорих байгууллага руу шилжүүлж, анхан шатны шүүх хуралдаан товлогдож, хойшилж явсаар 5 сарын хугацаа болсон. Энэ цагдан хоригдсон хугацааг эдлэх 1 жилийн хорих ялаас хасаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Мөн 3.500.000 төгрөгийн торгох ялыг манай ар гэрийнхэн төлөх боломжтой. Манай ар гэрийнхэн эргэлтээр ирж уулзахдаа “төлөх хүсэлт гаргасан боловч боломжгүй гэж байна” гэж хэлээд явсан. Миний хувьд хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Нийт 280 гаруй хоногийг нээлттэй хорих байгууллагад, 10 сар гаруй хугацааг хаалттай хорих байгууллагад хорих ял эдэлсэн. Энэ бүхнийг харгалзан үндсэн 1 жилийн хорих ялаас 150 хоногийг хасаж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Эхууль ёсны төлөөлөгч Г.Хишигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Энхтөрийн ээж юм. Миний хүү одоогоор Швед Улсад сурч байгаа. Хүүгийнхээ хохирлыг барагдуулж авахыг хүсэж байна.” гэв.

            Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос шүүгдэгч З.Гыг ганцаараа 30 үйлдэл, шүүгдэгч Ё.Мтэй бүлэглэн 16 үйлдэл, нийт 46 үйлдлээр 98.000.000 гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа шүүгдэгч З.Гыг дангаараа нэр бүхий 30 хохирогчоос, шүүгдэгч Ё.Мэр дамжуулан 16 хохирогчоос 76.460.000 төгрөгийг бэлнээр болон бусдын дансаар авч залилсан гэх гэмт хэргийг үйлдсэн, энэ гэмт хэргийг байнга буюу амьдралын эх үүсвэр болгосон гэж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч З.Г нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч З.Г нь тус гэмт хэргийг 2018 оны 6 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд үйлдсэн. Нэр бүхий 46 хохирогчийг залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг бэлнээр болон бусдын дансаар авч, энэ хугацаанд зочид буудалд амьдарч, зочид буудлын төлбөр төлөх, хоол авах, мөрийтэй тоглоом тоглох зэргээр захиран зарцуулсан болох нь тогтоогддог. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, давтамж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого захиран зарцуулсан байдлын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой ойлгомжтой дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн шүүгдэгч З.Г нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 5 хоногийн завсарлага авч хохирол төлбөрөө шүүхийн дансанд бүрэн төлж барагдуулсан. Үүнийг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлэн 3 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулсан. Шүүгдэгч З.Гын үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгч З.Год оногдуулсан ял шийтгэл нь тохирсон, зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй юм. Шүүгдэгч Ё.М хувьд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, торгох ялаас нь хасаж тооцсон. Өмнөх 2022 оны 829 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ё.Мхорих ангид хорих ял эдэлж байхад нь шүүгчийн захирамжийн дагуу энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тиймээс энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг өмнөх ял шийтгэлд нь оруулан тооцох үндэслэлгүй. Энэ хэргийн цагдан хоригдсон хугацааг энэ хэргийн ял шийтгэлд оруулна тооцно гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч З.Гын өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

I. Шүүгдэгч З.Г нь ганцаараа:

1. Хохирогч Б.Этанил болон хамаатнуудыг “О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Б.Эөөс бусдын дансыг ашиглан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза худалдааны төвд байрлах Худалдаа хөгжлийн банкнаас 1.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар зарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас 1.500.000 төгрөгийг, нийт 2.500.000 төгрөгийг,

2. Хохирогч Ц.М2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас иргэн Э.Эн Худалдаа хөгжлийн банкны 452554945 тоот дансыг ашиглан 2.000.000 төгрөгийг,

3. Хохирогч И.ц2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-486а тоотод байхад нь иргэн Э.Э Худалдаа хөгжлийн банкны 452554945 тоот дансыг ашиглан 2.000.000 төгрөгийг,

4. Хохирогч Ж.Рхамаатны хүнийг “О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Ж.Р Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1.500.000 төгрөгийг буюу нийт 3.000.000 төгрөгийг,

5. Хохирогч Т.Станил болон хамаатны хүмүүсийг “О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Т.С Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Оюу толгой” ХХК-ийн ажлын байранд байхад нь 2018 оны 6 дугаар сарын дундуур 1.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бусдын Хаан банкны 5031992333 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 1.000.000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр 500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4.500.000 төгрөгийг иргэн Д.Э Хаан банкны 5032346264 тоот дансаар, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг бусдын Хаан банкны 5749598489 тоот дансаар шилжүүлэн авч, нийт 9.500.000 төгрөгийг,  

6. Хохирогч Б.А“О" ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Б.Ас Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис хаан онгоцны буудал дээр 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 59г байрны гадаа 1.000.000 төгрөгийг бэлнээр буюу нийт 2.000.000 төгрөгийг,

7. Хохирогч М.Отанил хүмүүсийг “О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудалд байхдаа М.О иргэн Г.Ц Хаан банкны 5034936045 тоот дансаар 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийт 12.120.000 төгрөгийг,

8. Хохирогч Ц.Н“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 13 хороо, Өргөө кино театрын автомат тоглоомын газарт байхдаа иргэн Г.Г Хаан банкны 5176019549 тоот дансаар 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 200.000 төгрөгийг, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудалд байхдаа Ц.Н иргэн С.Алтанцэцэгийн Хаан банкны 5363046718 тоот дансаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 40.000 төгрөгийг буюу нийт 440.000 төгрөгийг,

9. Хохирогч Б.О“о” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудалд байхдаа Б.Оч иргэн Г.Ц Хаан банкны 5034936045 тоот дансыг ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг,

10. Хохирогч М.Ө“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” зочид буудалд байхдаа М.Өс иргэн С.Аийн Хаан банкны 5363046718 тоот дансаар 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 200.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20.000 төгрөгийг буюу нийт 220.000 төгрөгийг,

11. Хохирогч Ж.С“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” зочид буудалд байхдаа Ж.С иргэн С.А Хаан банкны 5363046718 тоот дансыг ашиглан 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 200.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 100.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 50.000 төгрөгийг, иргэн Б.Ч Хаан банкны 5720983109 тоот дансаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг буюу нийт 550.000 төгрөгийг,

12. Хохирогч Э.Э“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудалд байхдаа иргэн Г.Ц Хаан банкны 5034936045 тоот дансыг ашиглан 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөгийг,

13. Хохирогч Г.М“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 1.250.000 төгрөгийг бэлнээр, мөн өдрийн орой нь бусдын дансаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкны салбараас 250.000 төгрөгийг буюу нийт 1.500.000 төгрөгийг,

14. Хохирогч Ё.М“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 285.000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын эхээр бэлнээр 2.000.000 төгрөгийг буюу нийт 2.285.000 төгрөгийг,

15. Хохирогч М.Б“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 285.000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын эхээр бэлнээр 2.000.000 төгрөгийг буюу нийт 2.285.000 төгрөгийг,

16. Хохирогч О.С“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, иргэн Ч.М Хаан банкны 5916413219 тоот дансыг ашиглан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 535.000 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 220.000 төгрөгийг буюу нийт 735.000 төгрөгийг,

17. Хохирогч Б.Г“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр 535.000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1019д тоотод байхад нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн П.М5890392619 тоот дансаар 400.000 төгрөгийг буюу нийт 935.000 төгрөгийг,

18. Хохирогч Г.П“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1019д тоотод байхад нь иргэн Э.М Хаан банкны 5916242355 тоот дансыг ашиглан 535.000 төгрөгийг,

19. Хохирогч Г.Г“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-486а тоотод байхад нь иргэн Э.М Хаан банкны 5916242355 тоот дансыг ашиглан 535.000 төгрөгийг,

20. Хохирогч Г.Т“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.М Хаан банкны 5916242355 тоот дансыг ашиглан 535.000 төгрөгийг,

21. Хохирогч Б.О“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороолол 106-201 тоотод байхад нь иргэн Э.М Хаан банкны 5916242355 тоот дансаар 500.000 төгрөгийг,

22. Хохирогч О.Ц нөхрийг “О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 41а-16 тоотод байхад нь иргэн Г.Г Хаан банкны 5220040424 тоот дансаар 1.500.000 төгрөгийг, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг буюу нийт 2.500.000 төгрөгийг,

23. Хохирогч Ч.Э“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт толгод 35-57 тоотод байхад нь иргэн Ч.Тн Хаан банкны 5916413219 тоот дансаар 535.000 төгрөгийг, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 450.000 төгрөгийг буюу нийт 985.000 төгрөгийг,

24. Хохирогч А.Н“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2019 оны 8 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, /Тэнгис кино театрын хажууд байрлах кафед бэлнээр 1.000.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38 дугаар байрны 339 тоотод байхад нь бэлнээр 500.000 төгрөгийг буюу нийт 1.500.000 төгрөгийг,

25. Хохирогч Б.Гэхнэрийг “О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна бэлнээр 500.000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.А Хаан банкны 5020687286 тоот дансаар 600.000 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ч.М Хаан банкны 5916413219 тоот дансаар 1.500.000 төгрөгийг буюу нийт 2.600.000 төгрөгийг,

26. Хохирогч О.Нхүүг “О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2020 оны 11 сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна бэлнээр 530.000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 02-ны бэлнээр 485.000 төгрөгийг буюу нийт 1.015.000 төгрөгийг,

27. Хохирогч Б.Ч“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн Г.Цн Хаан банкны 5034936045 тоот дансаар 600.000 төгрөгийг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 900.000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийг буюу нийт 3.000.000 төгрөгийг,

28. Хохирогч У.Б“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 54-11 тоотод иргэн Х.А Хаан банкны дансаар 600.000 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг буюу нийт 800.000 төгрөгийг,

29. Хохирогч П.Мхамаатны хүмүүсийг нь “Оюу толгой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-8-9 тоотод байхад нь бусдын дансаар 2 удаагийн үйлдлээр 570.000 төгрөгийг,

30. Насанд хүрээгүй хохирогч Ч.Мах нь гадаадаас гар утас оруулж ирж зарж байгаа, чи авах уу гэж хуурч, “Ай фоне-11” загварын гар утасны урьдчилгаа гэж түүнээс Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сард бэлнээр 300.000 төгрөгийг,

II. Шүүгдэгч З.Г, Ё.Мнар нь бүлэглэн:

1. Хохирогч Ш.Б“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж
хуурч, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо 13-66 тоотод байхад нь Ё.М
эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 9 дүгээр сарын
07-ны өдөр 1.285.000 төгрөгийг, бэлнээр 1.000.000 төгрөгийг, нийт 2.285.000
төгрөгийг,

2. Хохирогч Э.Ч“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж
хуурч, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 28-1386 тоотод байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нийт 2.285.000 төгрөгийг,

3. Хохирогч Г.Эхүү Б.Сү “О" ХХК-нд
ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 65-19 тоотод байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нийт 2.285.000 төгрөгийг,

4. Хохирогч Ё.А“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж
хуурч, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 102-42 тоотод байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 285.000 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийг, нийт 3.285.000 төгрөгийг,

5. Хохирогч А.Б“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж
хуурч, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 102-42 тоотод байхад нь Ё.Мөнх-
Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 285.000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бэлнээр 1.000.000 төгрөгийг, нийт 3.285.000 төгрөгийг,

6. Хохирогч А.М“О" ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч,
Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтай 8-879 тоотод байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 8
дугаар сарын 20-ны өдөр 1.700.000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 23-ны
өдөр 500.000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 85.000 төгрөгийг,
нийт 2.285.000 төгрөгийг,

7. Хохирогч С.О“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт байхад нь Ё.М
эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нийт 2.000.000 төгрөгийг,

8. Хохирогч М.М“Ой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж
хуурч, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 10-1352 тоотод байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нийт 785.000 төгрөгийг,

9. Хохирогч Э.У“Ой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч,
Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 50-07 тоотод байхад нь Ё.М
эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нийт 2.285.000 төгрөгийг,

10. Хохирогч Б.Д“Ой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багт байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 31-ний өдөр нийт 2.285.000 төгрөгийг,

11. Хохирогч М.Б“ой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багт байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 500.000 төгрөгийг, нийт 2.500.000 төгрөгийг,

12. Хохирогч Б.Б“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сэлэнгэ аймгийн Мандал суманд байхад нь Ё.М эзэмшлийн Хаан банкны 5017073338 тоот дансаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 250.000 төгрөгийг, 2020 оны 6 дугаар сард бэлнээр 2.035.000 төгрөгийг, нийт 2.285.000 төгрөгийг,

13. Хохирогч С.Б“Ой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ё.Мэр дамжуулан бэлнээр 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нийт 2.285.000 төгрөгийг,

14. Хохирогч Б.Г“Ой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ё.Мэр дамжуулан бэлнээр 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нийт 2.285.000 төгрөгийг,

15. Хохирогч Б.Ц“О” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ё.Мэр дамжуулан бэлнээр 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нийт 2.285.000 төгрөгийг,

16. Хохирогч Б.Л“Ой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багт байхад нь түүний хадам дүү Буянбадрах, Ё.Мнараар дамжуулан бэлнээр 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нийт 2.285.000 төгрөгийг тус тус бэлнээр болон дансаар шилжүүлэн авч,

шүүгдэгч З.Г нь тус гэмт хэргийн улмаас бусдад нийт 98.435.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Ё.Мтус гэмт хэргийн улмаас бусдад нийт 36.990.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь;

хохирогч Б.Э“...З.Г “....” /1хх 94-95, 97-98/,

хохирогч Ц.М “....” /1хх 102-103/,

хохирогч И.Ц “...” /1хх 206-208/,

хохирогч Ж.Р“....” /1хх 151-152/,

хохирогч Т.С“...2. ...” /1хх 176-177/,

хохирогч Б.Ан “....” /1хх 224-227/,

хохирогч М.О“.....” /2хх 207-208/,

хохирогч Ц.Н “....” /2хх 248-249/,

хохирогч Б.Он “... ...” /3хх 44- 45/,

хохирогч М.Ө “...” /3хх 91-92/,

хохирогч Ж.С “... ...” /3хх 120-121/,

хохирогч Э.Э “....” /3хх 165-166/,

хохирогч Г.М “....” /4хх 15, 16-17/,

хохирогч Ё.М “....” /4хх 66, 7хх 54-55, 236-237/,

хохирогч М.Б “....” /4хх 248-249/,

хохирогч О.С “....” /5хх 47-48/,

хохирогч Б.Г “... ...” /5хх 106-107/,

хохирогч Г.П “...” /5хх 113-114/,

хохирогч Г.Г “... ” /5хх 118-119/,

хохирогч Г.Т “...” /5хх 123-124/,

хохирогч Б.О“....” /5хх 127-128/,

хохирогч О.Ц“..р байна.” /5хх 196-197/,

хохирогч Ч.Эн “... ...” /5хх 244/,

хохирогч А.Н “....” /8хх 208/,

хохирогч Б.Г“...” /6хх 84/,

хохирогч О.Н“... .” /6хх 98/,

хохирогч Б.Ч “...” /6хх 132-133/,

хохирогч У.Б “...2.” /6хх 230-231/,

хохирогч П.М“....” /8хх 189/,

насанд хүрээгүй хохирогч Ч.М “....” /8хх 198-201/,

хохирогч Ш.Б “...” /4хх 78-79/,

хохирогч Э.Ч “...” /4хх 91-92/, 

хохирогч Г.Э“....” /8хх 216/,

хохирогч Ё.А “.....” /4хх 130-131/,

хохирогч А.Б “....” /4хх 143-144, 8хх 8/,

хохирогч А.М “....” /7хх 223-224/,

хохирогч С.О “...” /4хх 194/,

хохирогч М.М “...”” /4хх 211-212, 7хх 233-234/,

хохирогч Э. “...”. ...” /4хх 223-224/,

хохирогч Б.Д “....”  /7хх 243-244, 8хх 212-213/,

хохирогч М.Б “....” /4хх 233-234, 8хх 36/,

хохирогч Б.Б “.....” /7хх 231-232/,

хохирогч С. “....” /4хх 104-105/,

хохирогч Б.Г “...” /4хх 157-158/,

хохирогч Б.н “....” /4ХХ 169-170/,

хохирогч Б.Лн “....” /4хх 181-182/ гэх мэдүүлгүүд,

гэрч Э.Эрдэнэцэцэг /1хх 105-106/, гэрч Г.Цэвэлмаа /2хх 219-220/, гэрч Г.Ганзолбоо /3хх 4/, гэрч А.Асалбек /3хх 6-8/, гэрч С.Алтанцэцэг /3хх 11-12/, гэрч Г.Цэвэлмаа /3хх 48-49/, гэрч С.Алтанцэцэг /3хх 11-12/, гэрч Б.Чимгээ /3хх 128-130/, гэрч А.Нямбаяр /4хх 43/, гэрч Б.Ганзориг /5хх 62-63/, гэрч П.Мянганжаргал /5хх 137-138/, гэрч Э.Мөнхбаяр /5хх 140-141/, гэрч Х.Оюунцэцэг /6хх 63/, гэрч Г.Цэвэлмаа /6хх 139-140/, гэрч О.Сарантөгс /6хх 224/, гэрч Х.Ангараг /6хх 250-251/, гэрч Ч.Мөнхтөр /5хх 53-55/, гэрч П.Мянганжаргал /5хх 137-138/, гэрч Х.Мөнхдэлгэр /7хх 245-246/, гэрч Б.Батсайхан /7хх 248-249/, гэрч Б.Мөнхсаруул /8хх 1-2/ нарын мэдүүлгүүд, Э.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 452554945 дугаарын дансны хуулга /1хх 26-28/, хохирогч Ц.Мөнхзулын Худалдаа хөгжлийн банкны 452540231 дугаарын дансны хуулга /1хх 104/, Ж.Рэзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 404200592 дугаарын дансны хуулга /1хх 147/, Т.Сэзэмшлийн Голомт банкны 5275102317 дугаарын дансны хуулга, хаан банкны 5032346264 дугаартай дансны орлогын мэдүүлэг /1хх 171-172/, Г.Цэвэлмаагийн эзэмшлийн Хаан банкны 5034936045 тоот дансны хуулга /3хх 174-179/, Ц.Нурбекын эзэмшлийн Хаан банкны 5166053774 тоот дансны хуулга, М.Кулзийхааны эзэмшлийн Хаан банкны 5749136398 тоот дансны хуулга /2хх 241-244/, Г.Цэвэлмаагийн эзэмшлийн Хаан банкны 5034936045 тоот дансны хуулга /3хх 54/, О.Өлзиймаагийн эзэмшлийн Хаан банкны 5067035087 тоот дансны хуулга /3хх 55/, Д.Нарантуяагийн эзэмшлийн Хаан банкны 5749218727 тоот дансны хуулга /3хх 96/, Ж.Серкбайн эзэмшлийн Хаан банкны 5779060445 дугаартай дансны хуулга, М.Мөлдөрийн 5779008702 дугаартай дансны хуулга /3хх 131-133/, Э.Сумьяагийн эзэмшлийн Хаан банкны 5077237424 тоот дансны хуулга /3хх 180/, Сарангэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5017069887 дугаарын дансны хуулга /5хх 36-37/, П.МХаан банкны 5890392619 дугаарын дансны хуулга /5хх 155-160/, Г.Пүрэвдаваагийн дансны хуулга /5хх 168/, Г.Гантогтохжавын дансны хуулга /5хх 170/, Б.Отгонцэцэгийн дансны хуулга /5хх 174/, Э.Мөнхбаярын Хаан банкны 5916242355 дугаарын дансны хуулга /5хх 161-164/, хохирогч О.ЦХаан банкны дансны хуулга /5хх 189-191/, хохирогч Ч.Энхбаярын дансны хуулга /5хх 223, 227,233-237/, банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 231/, хохирогч Б.Гэзэмшлийн Хаан банкны 5036053422 дугаарын дансны хуулга /6хх 78-80/, Г.Цэвэлмаагийн эзэмшлийн Хаан банкны 5034936045 дугаарын дансны хуулга /6хх 142-144/, хохирогч У.Баасандуламын 5374356433 дугаартай Хаан банкны дансны хуулга /6хх 232/, хохирогч А.Мөнхдалайн дансны хуулга /7хх 226-228/, хохирогч М.Мөнх-Эрдэнийн хаан банкны дансны хуулга /4хх 208/, Ё.М Хаан банкны 5017073338, 5400451282 дугаартай дансны хуулга /8хх 88, 89-119/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч З.Гыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж, залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, шүүгдэгч Ё.Мхуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч З.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Ё.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч З.Г, Ё.Мнарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан З.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Ё.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээнд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч З.Гын өмгөөлөгч С.Тэгшжаргалын “...амьдралын эх үүсвэр болгосон гэх байдлаар гэм буруугийн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогоо өөрийн орлого олох гол эх сурвалж, болгосон, өөрийн ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

З.Гын гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо өөрийн хэрэгцээг хангаж амьдардаг байсан байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь түүний амьдралын хэв шинж болсон зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж анхан шатны шүүх хүндрүүлэн зүйлчилснийг зөв байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч З.Гын гэмт хэрэгт үйлдэж бусдад учруулсан хохирлоо барагдуулах зорилгоор анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005407 дугаарын дансанд байршуулсан 65.960.000 төгрөгийг нэр бүхий хохирогч нарт олгохоор зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Мөн анхан шатны шүүхийн шүүгдэгч Ё.М энэ тогтоолоор оногдуулсан торгох ял, өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/829 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцсэн байх ба түүний энэ шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоногийг түүний 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/829 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Гын өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч З.Г, Ё.Мнарын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 71 /далан нэг/  хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Гын өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г, Ё.Мнарын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОЧМАНДАХ

                    ШҮҮГЧ                            Д.МӨНХӨӨ

  ШҮҮГЧ                           Б.АРИУНХИШИГ