| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2024/0305/З |
| Дугаар | 128/ШШ2024/0843 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Газар, Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2024/0843
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б*******” ХХК /РД:54*******/,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Д*******
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ц.М******* /цахимаар оролцсон/
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Э******* нарын хооронд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/340 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Богдхан уулын Богины аманд байрлах 1.5 га талбайн газар ашиглах эрхийн 2013/13 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д*******, Ц.М******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “Б*******” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/340 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Богдхан уулын Богины аманд байрлах 1.5 га талбайн газар ашиглах эрхийн 2013/13 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгуулахаар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд
2.1. “Нэхэмжлэгч “Б*******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд 15,034 м.кв газар ашиглах эрх олгож, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/454 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг анх олгосон шийдвэрээс 5 жилийн хугацаагаар сунгасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан.
2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд "…Б******* ХХК-д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй…." гэсэн үндэслэлээр 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/340 дугаартай "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" тушаалыг гаргажээ.
2.3. Иймд нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч "Б******* " ХХК-ийн төлөөлөгч Б.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Богины амны хязгаарлалтын бүсэд 1.5 га газрыг ашиглаж эхэлсэн. Ийнхүү тус газрыг ашиглаж эхэлснээс хойш 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, холбогдох газрын төлбөрт 203,656,864 төгрөг, бусад зардалд 20.000.000 төгрөг, нийт 223,656,864/хоёр зуун хорин гурван сая зургаан зуун тавин зургаан мянга найман зуун жаран дөрөв/ төгрөг төлж байсан бөгөөд газар ашиглах гэрчилгээний хугацаа 2022 оны 01-р сарын 11-ний өдөр дуусгавар болох байсан тул бид холбогдох материалуудыг бүрдүүлэн дуусгавар болох хугацаанаас өмнө Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг гаргасан.
3.2. Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь манай компанийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 216 дугаартай "Санал хүргүүлэх тухай" албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт "... газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй, газар ашиглалтын зөрчилгүй, газрын төлбөрийн үлдэгдэлгүй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11-р зүйлийн 11.7-д заасны дагуу /аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах отоглох, ашиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах/ зориулалт залруулах болон 34-р зүйлийн 34.1-д заасны дагуу газар ашиглах эрхийн 2013/13 тоот гэрчилгээний хугацааг сунгуулах саналыг уламжилж байна" хэмээн албан бичиг хүргүүлсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ямар нэгэн байдлаар хариу ирүүлээгүй байдаг.
3.3. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/340 дугаартай "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" тушаалыг гаргах болсон үндэслэл нь "…Б******* ХХК-д ашиглуулахаар олгосон газраа ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй….", мөн "...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07-р сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу” манай компанийн ашиглаж байсан газрын эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна. Манай компанийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 216 дугаартай "Санал хүргүүлэх тухай" албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандаж газрын ашиглалтын эрхийн хугацааг сунгуулах талаар гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд хандаж байсан бөгөөд хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар удаа дараа асууж тодруулдаг байсан боловч тодорхой хариу өгөхгүй байсаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон дээрх шийдвэрийг гаргаж байгаад гомдолтой байна.
3.4. Мөн дээрх сайдын тушаалыг гарснаас хойш даруй 4 сарын хугацаа өнгөрсөн буюу 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай компанид мэдэгдэж, гардуулан өгсөн байгаа нь манай компанийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, гомдол санал гаргах эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Манай компанийн тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж буй газрын эрхийг сунгуулах тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа хүсэлт гаргаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн шийдвэр байх бөгөөд энэхүү шийдвэрийг гаргах бол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 4.2.5-д заасан "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" тусгай зарчимд нийцээгүй шийдвэрийг гаргажээ.
3.5. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй буюу манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгааг мэдэгдээгүй, холбогдох сайдын дээрх тушаал батлагдсанаас хойш 4 сар гаруй хугацааны дараа мэдэгдэж байгаад гомдолтой байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/340 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Бид удаа дараа хугацаа сунгах хүсэлтээ яаманд гаргасаар байтал хариу өгөөгүй тул газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг яаманд даалгаж өгнө үү” гэжээ.
3.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, үндэслэлдээ: “Нэхэмжлэгч “Б*******” ХХК нь 2013/13 дугаартай газар ашиглах эрхийн тусгай зөвшөөрөл бүхий Богдхан уулын Богины аманд байрлах 1.5 га талбай бүхий газарт аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн хуульд заасан шаардлагуудыг биелүүлж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж ирсэн. Гэтэл хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/340 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчээс эс зөвшөөрч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гарган маргаж байна.
3.7. "Б*******" ХХК-ийн хувьд гадна газар ашиглах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаас гадна 2013/13 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг сунгуулснаар нэхэмжлэгчийн зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэж, цаашид үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм. Нөгөөтээгүүр, "Б*******" ХХК нь тусгай зөвшөөрөлд заасан "Аялал жуулчлал"-ын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг, газар ашигласны төлбөрийн үлдэгдэлгүй бөгөөд тус газар нь бусад иргэн, аж ахуйн нэгжийн талбайтай давхцалгүй юм. Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" А/340 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, маргаан бүхий Богдхан уулын Богины аманд байрлах 1.5 га талбайн газар ашиглах эрхийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгаж өгнө үү” гэжээ.
3.8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б******* ХХК-ийн хувьд Богдхан уулын Богины ам талбайд аялал жуулчлалын зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан. Мөн газрын төлбөрийн өр байхгүй зохих ёсны дагуу үйлчилгээ эрхлээд ажилладаг байсан. Үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагатай гуравласан гэрээ байгуулах, зохих хүсэлт, хугацаагаа сунгуулах, төлбөрөө төлөхтэй холбогдуулан харилцаа холбоотой байж ирсэн. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан "Б*******" ХХК хугацаандаа газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлтийг ирүүлсэн тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд буюу тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн байдаг.
3.9. Үүний дараа "Б*******" ХХК-ийн хувьд манай хугацаа сунгагдах юм байна гэсэн байр суурьтайгаар оролцоод явж байсан чинь гэнэт 2023 оны 12 дугаар сард хугацаа нь сунгагдаагүйг мэдсэн байдаг. Үүнийг мэдсэн даруй тодруулж асуухад Байгаль орчин, уур амьсгалын сайдаас газар ашиглах эрхийг цуцалсныг мэдсэн. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны журмыг хангасан байх ёстой. Мэдэгдэх, сонсох ажиллагааг заавал хийх ёстой. Төрийн байгууллага төрөөс үйл ажиллагаа явуулахдаа аливаа шийдвэрийг гаргахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг тухайн шийдвэр гаргах ажиллагаандаа заавал оролцуулж гарах үр дагаврыг мэдэгддэг.
3.10. Гэтэл танай хугацааг сунгана гэсэн боловч газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр гаргасан байдаг. Хуурч байгаа юм шиг үйлдлийг хариуцагч байгууллагаас огт гаргаж болохгүй гэж үзэж байна. Энэ нь бусад Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуулийн агуулгатай зөрчилдөж байгаа шийдвэр байгаа. Мөн А/340 дугаар тушаал нь газрын төлбөргүй, мөн хуульд заасан хугацаанд хүсэлт гаргаагүй гэсэн 2 агуулга байсан. Гэтэл бид хугацаандаа хүсэлтээ гаргаж өгсөн учраас "Б*******" ХХК-ийн хугацааг сунгах нь зүйтэй байна. Иймд шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулгатай явуулсан албан бичиг байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Мөн "Б*******" ХХК-ийн зүгээс газрын төлбөрийн үлдэгдэл байхгүй гэж хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна.
3.11. Маргаан бүхий А/340 дүгээр тушаал нь зөвхөн “Б*******” ХХК-д чиглэсэн холбогдох захиргааны акт юм. Уг захиргааны актад холбогдуулан мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн бол баримтжуулах үүрэгтэй. Мэдэгдэх сонсох ажиллагааг 80 гаруй байгууллагад албан бичгээр хүргүүлсэн гэж тайлбарлаад байдаг. Гэтэл албан бичиг нь “Б*******” ХХК-д хүргэгдсэн тухай байдаггүй. Дараа нь бид хариу тайлбар авч ирсэн гээд байдаг. Гэтэл "Б*******" ХХК хариу тайлбар өгөөгүй. Энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас заавал дэмжсэн албан бичиг авах ёстой. Энэ агуулгаа илэрхийлээд 216 тоот албан бичгээр хандсан байхад нь танайх хангагдаагүй гэж цуцалдаг. Энэ нь зөрчилдөөнтэй. Та хугацаанаасаа өмнө манай байгууллагад хандана, гэхдээ заавал дэмжсэн бичиг аваарай гэдэг. Уг дэмжсэн саналыг авахын тулд хугацаандаа хандсан ч, хандаагүй ч удааширдаг асуудал байдаг.
3.12. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсанаас хойш өгсөн авсан, буцаасан хугацаа гээд байдаг. Энэ хугацаанд хариуцагч байгууллага танайх хугацаандаа хандсан болсон гэж ханддаг байсан. Гэтэл мэдэгдэх, сонсох ажиллагаа ч хийгээгүй. Мэдэгдсэнээ нотлох Үүрэгтэй. Өөрсдөө хариугүй гэж бичээд хаадаг. Мөн 80 гаруй байгууллагад хандсан тохиолдолд Захиргаан ерөнхий хуулийн 27.1-д заасан тохиолдол хамаарахгүй. Учир нь 21 ба түүнээс дээш этгээд хандсан гэдэг агуулга нь нэг актын хүрээнд эрх ашиг нь хөндөгдөх тохиолдолд хэрэгждэг. Ганцхан тушаалаар яг 21 ба түүнээс дээш этгээдийн эрх ашиг хөндөгдөх тохиолдолд уг зохицуулалтаар зохицуулагдана. 21 ба түүнээс доош этгээдэд хандаж байгаа бол заавал баримтжуулж, өөрийнх нь үзэл бодлыг сонсож, түүний тухай яг баримт үйлдэхээр заасан. Захиргааны ерөнхий хуульд заасан 27 дугаар зүйлийг зөрчсөн. Иймд уг захиргааны акт нь хууль бус байна. 2013 онд анх тусгай зөвшөөрлийг авснаасаа хойш 2017 онд хугацаа дуусаад 2020 онд хамгийн сүүлийн байдлаар сунгасан.
3.13. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд нэг удаа сунгахдаа 5-аас доошгүй жилээр сунгана гэж заасан. Гэтэл 2020 онд сунгахдаа 2022 он хүртэл хугацаагаар сунгасан. Энэ байдлаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа иргэн, аж ахуйн нэгжийг хууль зөрчиж бага хугацаа тавиад байдаг. Гэтэл өөрт нь хууль ёсны дагуу хандахад олон сараар хаагаад, ямар ч хариугүйгээр удаашруулаад байдаг нөхцөл байдал харагдаж байна гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн мэтгэлцээний явцад хариуцагчаас ямар нэгэн газрын төлбөрийн асуудал байхгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Мөн хугацаандаа хүсэлт гаргасан асуудалд тодорхой тайлбаруудыг өгсөн. Зориулалтын дагуу аялал жуулчлалын зориулалттай гэр баазаар ажилладаг байсан. Яг одоо хучигдсан учраас ямар нэгэн юм байхгүй болохоос биш бусад бүхий л бэлэн байдал хангагдсан. Гэрийн буурь суурь бүх юм бэлэн. Энэ тухай нь 2010 оноос хойш агаар, сансрын зургаас байршсан байгаа байдал тодорхой хэрэгт авагдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Дөрөв. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Б*******" ХХК-ийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" А/340 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч компанид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд 15,034 м.кв газрыг ашиглах эрх олгож, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/454 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг анх олгосон шийдвэрээс 5 жилийн хугацаагаар сунгасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан.
4.2. Нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрх 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу сунгуулах хүсэлтийг гаргаж байгаагүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39.1.1-д зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгийг үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
4.3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгч компани тайлбар ирүүлээгүй болно. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" А/357 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Б*******" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/340 дугаар тушаалыг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шаардлагыг 2024 оны 10 дугаар сарын 10 ны өдөр дээрхээс гадна "Богдхан уулын Богины аманд байрлах 1,5 га талбайн газрын ашиглах эрхийн 2013/13 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Байгаль орчин, ур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах" шаардлагаар нэмэгдүүлж, мөн шаардлагыг 10 дугаар сарын 28-ны өдөр" ….тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд зааснаар шийдвэрлэхийг даалгах" болгож тодруулсныг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
4.5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дуусгавар болохоор заасан. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт "Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: 39.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;" гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана" гэж заасан байна.
4.6. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулахаар 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид хандсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хугацаа сунгуулах хүсэлт гаргах ёстой хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй болох нь тодорхой байна. Мөн дээрх хүсэлтийг тухайн үеийн асуудал хариуцсан албан хаагч шийдвэрлэж, ирүүлсэн баримтыг эх хувиар нь буцаасан тухай тэмдэглэл үйлдсэн байх тул тус хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн А/340 дугаар тушаалаар "Б*******" ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Үүнд газар ашиглагч нь газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг хугацаандаа гаргаагүй гэдэг үндэслэлийг барьсан. Газрын тухай хуулиар газар ашиглагч нь газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө захиргааны байгууллагад сунгуулах хүсэлтээ гаргах ёстой. Мөн холбогдох баримтуудыг цуглуулж, баримт бичгийн бүрдүүлэлтийг хамтад нь захиргааны байгууллагад өгөх ёстой байдаг. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харвал нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрх нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон. Энэ нь гэрчилгээний ард мөн бичигдсэн байсан. Үүнтэй холбоотой гол асуудал нь нэхэмжлэгчээс хугацаандаа хугацаандаа газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасан эсэх асуудал яригдана.
4.8. Хэрэгт авагдсанаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн огноотой 216 дугаартай сунгуулах хүсэлтийг дэмжсэн саналыг яаманд хаяглаж гаргасан. Газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргаж байгаа газар ашиглагч нь тодорхой баримт бичгийн бүрдүүлбэр хангах ёстой. Үүнд заавал хамгаалалтын захиргааны саналыг хавсаргадаг. Газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг нь дэмжиж байна гэдэг албан бичиг нь тухайн газар ашиглагчийн хүсэлтэд хавсаргаж, баримт бичгийн бүрдүүлбэрт орж байгаа гэсэн үг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас уг албан бичгийг яам руу өөрсдөө албан бичгээ өгдөггүй. Уг бичиг хавсаргагдсан "Б*******" ХХК-ийн газар ашиглах эрх сунгуулах хүсэлт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэг удаа ирсэн байдаг. Үүнийг хариуцагчийн зүгээс хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулж өгсөн.
4.9. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болж байсан. Уг хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хандах эрх нь нэхэмжлэгчид байсан. Иймд газар ашиглах эрхийн хугацаа дууссаны дараа сунгуулах хүсэлтээ өгсөн байсан. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх сунгуулах хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх гэдэг шаардлагын тухайд 2022 онд нэг удаа хүсэлт гаргаад үүнд холбогдох мэргэжилтэн нь баримт материалыг эх хувиар нь буцааж өгсөн гэдэг байдлаар шийдвэрлэсэн тухай хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ямар тохиолдолд баримт бичгийг буцааж эх хувиар нь өгдөг вэ гэхээр сунгах боломжгүй, эсвэл баримт материалын бүрдүүлбэр дутуу хангасан тохиолдолд буцаадаг. Тухайн үед өгсөн хүсэлтийг нь холбогдох мэргэжилтэн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлээд өнгөрсөн байгаа учраас уг хүсэлтийг шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Мэдэгдэх, сонсох ажиллагааны тухайд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас холбогдох сонсох ажиллагааг хийсэн.
4.10. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хавсралтаар компаниудын нэрийг оруулан, сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Түүнд тухайн компанийн газар дээр ямар зөрчил үүсээд байгаа талаар дурдсан байдаг. "Б*******" ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39 1.1 буюу газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй, 40 дүгээр зүйлийн 40.1.5 буюу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 буюу газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлүүдийг барьсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу 20-оос дээш тооны этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхдээ тухайн орон нутагт хүргэх боломжтой мэдээллийн хэрэгсэл болон албан ёсны цахим хуудсыг ашиглаж болно гэдэг зохицуулалтын дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээд холбогдох компаниуд хариу тайлбараа ирүүлсэн.
4.11. Эцсийн байдлаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлээд ирүүлсэн хариу тайлбарын хамт 2023 оны 07 дугаар сарын 05-ны 736 дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд ирүүлсэн. Уг 736 дугаартай саналыг үндэслээд маргаан бүхий акт гарсан. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй болох нь тодорхой болж байна. Сунгах шийдвэр гаргая гэхээр 2012 оны 01 дүгээр сарын 11-ний А/11 дугаар тушаалаар анх авсан. 2023 онд цуцалсан гэхээр үүнээс хойш 11 жил өнгөрсөн байна. Газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргах ёстой гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан нь ойлгомжтой. Нэхэмжлэгчээс газрын төлбөр холбогдох зардалд 223 сая төгрөг төлсөн талаар дурдсан байдаг. Гэхдээ газрын төлбөрт төлсөн зардлаас гадна тухайн газрыг ашиглахтай холбоотой нэхэмжлэгчээс ямар үйл ажиллагаа хийсэн, ямар хөрөнгө оруулалт гаргасан гэдэг нь тодорхойгүйгээр 11 жил болсон байна.
4.12. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 216 дугаартай дэмжих санал албан бичгээр гарсан байгаа боловч уг дэмжих саналыг авахын тулд сунгуулах хүсэлтээ ямар хугацаанд гаргасан гэдэг нь мөн тодорхойгүй байна. Иймд эдгээр баримтуудаар маргаан бүхий актын эрх зүйн үндэслэл тогтоогдож байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ