Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/593

 

 

   2023            5             31                                       2023/ДШМ/593

 

Г.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бөмгөөлөгч Д.Буянзаяа, Ж.Нарантуяа,

яллагдагч Г.Б, түүний өмгөөлөгч Л.Очбаяр,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЗ/622 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ононгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар эсэргүүцлийг үндэслэн Г.Бхолбогдох 22050370221 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Г.Б, 

Яллагдагч Г.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь заалт “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”-ыг, 18.2.7 дахь заалт “өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх”-ыг, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлага ханган, ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгслээр тоноглоогүй,

мөн Монгол Улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНД 12-03-04-н 5.12-т “Машин механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд нь хяналт шалгалтын байгууллагуудаас тавигдаж байгаа шаардлагыг хангасан нөхцөлд, тэдгээрийн ажилд гарахыг зөвшөөрнө” гэх хууль, дүрэм, журмын шаардлагуудыг хангаж ажиллаагүйн улмаас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 9 дугээр хороо, Давааны 01 дүгээр гудамжны 36 тоот хашааны хажуу талын шороог тэгшлэх ажил хийж байхдаа амь хохирогч Т.Л 05-40 УБ улсын дугаартай машин механизм буюу экскаватороор ухрах үйлдэл хийх үедээ дайрч түүний биед баруун талын 1, зүүн талын 4,5,6,7-р хавирганы хугарал, зүүн талын дал ясны бяцарсан хугарал, хоёр талын уушгины тархмал няцрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн урагдал, зүүн уушгины уналт, аарцгийн хэлбэр алдсан хугарал /мальгены хугарал/, ясны хугарал орчмын булчин зөөлөн эд дэх цус хуралт, зүүн дал, бүсэлхий нуруу, зүүн өвдөг, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хүнд хохирол учруулан улмаар амь хохирогч Т.Лнь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цээж, аарцгийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хавтаст хэргийн 128-131 дүгээр хуудаст авагдсан хэрэг бүртгэлтийн 220503437 дугаар хэргийн материалд шинжилгээ хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01-23/01 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Иргэн Г.Озахиалгаар Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Давааны 1-36 тоот хаягт газар шорооны ажил үүрэг гүйцэтгэгч Г.Бийн хувьд газар шорооны ажил, ажлын байр нь үйлдвэрлэлийн талбай, орчин мөн байна. ...” гэх дүгнэлтийг гаргажээ. Хэргийн үйл баримтаас үзэхэд ажил захиалагч нь Ганболдын Одхүү тухайн захиалгын ажлыг гүйцэтгэж байсан машин механизмын өмчлөгч нь Гансүхийн Одхүү гэж ижил нэртэй овгийн эхний үсэг ижил хоёр өөр хүн байжээ. Шинжээч Д.Г.Б нь Г.О гэж хоёр өөр хүний талаар дүгнэлт гаргасан. Гэхдээ Ганболдын Одхүүгийн хувьд аюул эрсдэлийг хариуцах эсэх талаар тодорхой дүгнэлт гаргаагүй атал хавтаст хэргийн 132-135 дугаар хуудсанд гэрчээр өгсөн мэдүүлэгтэй Ганболдын Одхүүг буруугүй гэх өөрийн гаргасан дүгнэлтэд тусгагдаагүй мэдүүлэг өгсөн нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ганболдын Одхүү нь аюул эрсдэлийг хамтран хариуцах эсэхийг дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж шүүхээс үзлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөл байдлыг хангаагүй гэж үзэж яллагдагч Т.Г.Бид холбогдох эрүүгийн 2205034370221 дугаар хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Прокурор Г.Онон бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол...” хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт цугларсан 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01-23/01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Хариулт 2 а/ Иргэн Г.Озахиалгаар Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Давааны 1-36 тоот хаягт газар шорооны ажил үүрэг гүйцэтгэгч Г.Бийн хувьд газар шорооны ажил, ажлын байр нь үйлдвэрлэлийн талбай, орчин мөн байна. б/ Амь хохирогч Т.Лнь Иргэн Г.О болон газар шорооны ажил үүрэг гүйцэтгэгч Г.Бтой аливаа хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байх тул хөдөлмөрийн харилцааны зохигч тал болохгүй... асуулт 4 Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн бол ямар ямар дүрэм журам зөрчигдсөний улмаас осол гарсан байна вэ? Хариулт 4 Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаас экскаваторын оператор Г.Б нь а/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь заалт / ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/-ыг, б/ 18.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-ын, в/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/ заалтын дагуу аюулгүй ажиллагааны шаардлага ханган ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгслээр тоноглоогүй. г/ Монгол улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНД 12-03-04-н 5.12 /Машин механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд хяналт шалгалтын байгууллагуудаас тавигдаж байгаа шаардлагыг хангасан нөхцөлд, тэдгээрийг ажилд гарахыг зөвшөөрнө/ гэх хууль дүрэм журмын шаардлагуудыг хангаж ажиллаагүй байна. Асуулт 5. Осол хэн гэдэг ямар албан тушаалтан, иргэн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс гарсан байна вэ? Хариулт 5 а/ ...Г.Б нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Давааны 1-36 тоот хаягт газар шорооны ажил нь үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл бүхий үйлдвэрлэлийн талбай, ажлын байр болох бөгөөд ажил үүрэг гүйцэтгэхдээ хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдэлийг урьдчилан тооцоолоогүй хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль болон нийцүүлэн гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас бусдын амь насыг хохироосон үйлдэл байна.” гэх дүгнэлт, шинжээч Д.Г.Бийн гэрчээр өгсөн: “...Г.Б нь эрсдэлтэй ажил, үүрэг гүйцэтгэхийн өмнө хүний эрүүл мэнд амь насанд учруулж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах хаалт, хашлага, тусгаарлах зурвас татаж байж ажил үйлчилгээ явуулах ёстой байсан. Мөн газрын эзэн Одхүү гүйцэтгэгч Г.Б нар аюул эрсдэлийг харилцан тохиролцох ёстой боловч Г.Б ажлын талбайд ажил гүйцэтгэгч механик операторын хувьд эрсдэлийг бүрэн хариуцах үүрэгтэй. Иймээс газрын эзэн Одхүүд буруутай зүйл байхгүй юм. Машин механизм, тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлэх, ашиглуулахдаа бичгээр гэрээ болон бусад баримт үйлдэх ёстой байдаг ба үүнд техникийн бүрэн бүтэн байдал, бусдад хүрээлэн буй орчинд хохирол учруулах аливаа хариуцлагыг тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа механик оператор бүрэн хариуцахаар байна. Иймд механизмын эзэн Одхүү буруугүй юм. Өөрөөр хэлбэл Г.Б өөрөө ажил гүйцэтгэж ашиг олохоор ажиллаж байсан гэж үзэж болно...” гэх мэдүүлэг зэргийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол...” гэх хуулийг зөрчсөн буюу шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ шүүгчийн захирамжид заагаагүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол...” гэх үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01-23/01 дугаартай шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзсэн бол Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана...” гэж заасны дагуу дахин шинжилгээ хийлгэх хуульд заасан бүрэн эрхтэй ба шинжээч Д.Г.Бийг шүүх хуралдаанд оролцуулан тодруулах бүрэн боломжтой байхад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломж мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр буцаасан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба анхан шатны шүүхийн шүүгчийн 622 захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилттой нийцэхгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул Баянгол Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн 622 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Буянзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн хувьд  хоёр Одхүү гэх нэртэй этгээдүүд байдаг. Ганболдын Одхүү нь ажил олгогч болох боломжтой гэж үздэг. Учир нь, гэрчийн мэдүүлэгтээ ...1.000.000 төгрөгөөр түрээслүүлнэ... гэдэг. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нь Г.Б нь ганцаараа хэргийн холбогдогч биш. Нөгөө холбогдогч нь Гансүхийн Одхүү байгаа юм. Шүүгдэгч Г.Б, Гансүхийн Одхүү нар нь иргэд хоорондын гэрээний дагуу ажилласан буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид гэж заасны дагуу ажилласан.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл нь хууль ёсны шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гарсан 622 дугаар шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Энэ хэргийн хувьд шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гарснаас гадна шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт бүрэн танилцуулаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн. Хавтас хэргийн 5-8 дугаар хуудаст авагдсан хэргийн газарт үзлэг хийхдээ хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулахгүйгээр өдрийн цагаар эрүүгийн төлөөлөгчийг оролцуулсан. Шинжээчийн авсан гэрэл зургууд, хэргийн газар авсан зураг хоёр хоорондоо зөрүүтэй. Энэ талаар анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дурдсан. Шинжээч дүгнэлтээ гаргахдаа эргэлзээтэй, тодорхой бус, шинжилгээ хийх эрхгүй этгээд дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан. Энэ хэргийн хувьд шинжээчийн дүгнэлтийг заавал шүүхийн шатанд биш, мөрдөн шалгах ажиллагааы шатанд хийлгэх боломжтой. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны гарсан.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Л.Очбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээчийн дүгнэлтийн хувьд овог нэрийн асуудал яригддаг. Шүүгдэгч Г.Бийн хувьд газрын эзэнд одоо хүртэл гомдолтой байдаг. Өнөөдрийг хүртэл төлбөр, мөнгөө өгөөгүй. Яллах дүгнэлтийн хувьд хохирол, төлбөр төлөгдөөгүй гэж байна. Өнөөдрийн байдлаар 17.000.000 гаруй төгрөгийн хохирол төлсөн байгаа. Бидний хувьд баримтаа гаргаж өгөх асуудал байсан. Өөр байр суурь байхгүй.” гэв.

Яллагдагч Г.Б тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Г.Ононгийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Яллагдагч Г.Бхолбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЗ/622 дугаар шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

              Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

              Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

              Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Анхан шатны шүүхээс “...ажил захиалагч нь Ганболдын Одхүү, тухайн захиалгын ажлыг гүйцэтгэж байсан машин механизмын өмчлөгч нь Гансүхийн Одхүү гэж ижил нэртэй овгийн эхний үсэг ижил хоёр өөр хүн байжээ. Шинжээч Д.Г.Б нь Г.О гэж хүний талаар дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд тусгагдаагүй байдлын талаар мэдүүлгээр өгсөн нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байх тул Ганболдын Одхүү нь аюул эрсдэлийг хамтран хариуцах эсэхийг дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай. ...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна энэхүү зөрчлийг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01-23/01 дугаартай “...Иргэн Г.Озахиалгаар Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Давааны 1-3б тоот хаягт газар шорооны ажил үүрэг гүйцэтгэгч Г.Бийн хувьд газар шорооны ажил, ажлын байр нь үйлдвэрлэлийн талбай, орчин мөн байна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 128-131/-ээр тухайн газар шорооны ажил гүйцэтгэж байгаа газрыг ажлын байр гэж үзсэн байх ба үүнтэй холбоотойгоор ажил олгогч, ажилтны байдлыг тогтоох шаардлагатай тул давж заалдах шатны шүүхээс нэмэлтээр дээрхи нөхцөл байдалтай холбоотой ажиллагааг хийх шаардлагатай гэж үзлээ.

Иймд прокурор Г.Ононгийн бичсэн “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЗ/622 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЗ/622 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ононгийн бичсэн 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Г.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                    Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                     Б.АРИУНХИШИГ