Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/00677

 

 

 

 

 

                                                               

 

 

 

 

     

      

2024 оны 02 сарын 02 өдөр

      Дугаар 102/ШШ2024/00677                Улаанбаатар хот

 

    

   Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага 14.992.300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч хянаад      

            

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

         106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нэхэмжлэгч Д.У нэхэмжлэлийн шаардлага 14.992.300 төгрөгийнхөө 1.392.300 төгрөгнөөс татгалзаж, 8.500.000 төгрөгийг хариуцагч  “Д” ХХК-аас, 5.100.000 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-аас нэхэмжилснийг хариуцагч “Д” ХХК

                 -2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг

                 -2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг

                 -2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг

        -2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2.500.000 төгрөгийг, хариуцагч “Э” ХХК төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.777 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 150.950 төгрөг, хариуцагч “Э” ХХК-аас  улсын тэмдэгтийн хураамж 96.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА