Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/00574

 


 

 

 

                                                               

 

 

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/00574

Улаанбаатар хот

         

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4.122.398 төгрөг 96 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “З ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4.122.398 төгрөг 96 мөнгийг хариуцагч С.Д 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, сар бүрийн 15-ны өдөр 955.599 төгрөг 74 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.908 төгрөг 36 мөнгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 40.454  төгрөг 18 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 40.454  төгрөг 18 мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА