| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2024/0019/З |
| Дугаар | 109/ШШ2024/0033 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 109/ШШ2024/0033
Хэргийн оролцогч нарын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, гэрч Г.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан иргэн Д.Г-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн оролцогч нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Г-гийн Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Д.Г-г албан тушаалаас огцруулах тухай” Б/43 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч талууд бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэж байна. Хариуцагч тал болох Архангай аймгийн Засаг даргын зүгээс Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Д.Г-г албан тушаалаас огцруулах тухай" Б/43 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасны дагуу сумын Засаг даргын албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасны дагуу Д.Г-д олгохоор, нэхэмжлэгч Д.Г- миний бие 2024 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнгээс шалтгаалж, Цэнхэр сумын Засаг даргын ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа тул цаашид уг албан тушаалд ажиллахгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасны дагуу сумын Засаг даргын албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасны дагуу авахаар тохирч байна. Харин Д.Г миний бие ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг нэхэмжлэхгүй. Нэхэмжлэгч Д.Г, аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У бид дээрх нөхцөл байдлаар сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх иргэн Д.Г-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Д.Г-г албан тушаалаас огцруулах тухай” Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
2. Уг хэргийн үйл баримтын тухайд, Анх Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар Д.Г-г Цэнхэр сумын Засаг даргаар томилжээ. (Хавтаст хэргийн 7 дахь тал)
3. 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Засаг даргын Б/43 дугаар захирамжаар Цэнхэр сумын Засаг дарга Д.Г-г сумын Засаг даргаар ажиллах хугацаандаа бусдад давуу байдал олгон сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт өөртөө болон бусдад газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, өөрийнхөө газрын байршлыг өөрчилж удаа дараа зарж борлуулсан, газрын дуудлага худалдааны тов зарлагдахаас өмнө ажлын хэсэг байгуулсан, төлбөрөө төлөөгүй байхад гэрчилгээ олгосон, газрыг зориулалтын дагуу эзэмшүүлээгүй, насанд хүрээгүй хүнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан зэрэг удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон албан тушаалаас огцруулсан байна. (Хавтаст хэргийн 8 дахь тал)
4. Иргэн Д.Г-гээс дээрх Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдааныг товложээ.
5. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1320 дугаар албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр В.У-г томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан эрхийг олгосон байна. (Хавтаст хэргийн 23 дахь тал)
6. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлжээ. Тодруулбал, хариуцагч тал болох Архангай аймгийн Засаг даргын зүгээс Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Д.Г-г албан тушаалаас огцруулах тухай” Б/43 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасны дагуу сумын Засаг даргын албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасны дагуу Д.Г-д олгохоор, нэхэмжлэгч Д.Г 2024 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнгээс шалтгаалж, Цэнхэр сумын Засаг даргын ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа тул цаашид уг албан тушаалд ажиллахгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасны дагуу сумын Засаг даргын албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасны дагуу авахаар тохирч байна. Харин Д.Г миний бие ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг нэхэмжлэхгүй. Нэхэмжлэгч Д.Г, аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У бид дээрх нөхцөл байдлаар сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж байна гэж тусгажээ.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.-д “ ..., хариуцагчтай эвлэрэх”, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг 21.1.1.-д “... нэхэмжлэгчтэй эвлэрэх, ...”, 28 дугаар зүйлийн 28.2.5.-д “эвлэрэх”, 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу хэргийн оролцогч нар эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
8. Иймд иргэн Д.Г-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэргийн оролцогч нар 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эвлэрлийн гэрээгээр “хариуцагч тал болох Архангай аймгийн Засаг даргын зүгээс Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Д.Г-г албан тушаалаас огцруулах тухай" Б/43 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасны дагуу сумын засаг даргын албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасны дагуу Д.Г-д олгохоор, нэхэмжлэгч Д.Г- 2024 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнгээс шалтгаалж, Цэнхэр сумын Засаг даргын ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа тул цаашид уг албан тушаалд ажиллахгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасны дагуу сумын Засаг даргын албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасны дагуу авахаар тохирч, харин Д.Г нь ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг нэхэмжлэхгүй” гэх нөхцөлөөр эвлэрсэн хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
9. Мөн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
10. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул иргэн Г.Р-с гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эвлэрлийн гэрээгээр “хариуцагч тал болох Архангай аймгийн Засаг даргын зүгээс Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Д.Г-г албан тушаалаас огцруулах тухай" Б/43 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасны дагуу сумын Засаг даргын албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасны дагуу Д.Г-д олгохоор, нэхэмжлэгч Д.Г 2024 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнгээс шалтгаалж, Цэнхэр сумын Засаг даргын ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа тул цаашид уг албан тушаалд ажиллахгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасны дагуу сумын Засаг даргын албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасны дагуу авахаар тохирч, харин Д.Г нь ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг нэхэмжлэхгүй” гэх нөхцөлөөр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА