Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/00464

 


 

 

 

 

  

 

2024 оны 01 сарын 24 өдөр

            Дугаар 102/ШШ2024/00464

Улаанбаатар хот

      

   Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

 Нэхэмжлэлийн шаардлага: 6.153.838 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр  хүлээн авч хянаад    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нэхэмжлэлийн шаардлага 6.153.838 төгрөгийг хариуцагч М.Н 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 100.000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, сар бүрийн 05-ны өдөр 864.834 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.411 улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 56.705 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 56.705 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА