Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/00442

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 28

197/ШШ2025/00442

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *** банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Ч-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 6,272,89 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Ц.Ч нь нэхэмжлэлийн шаардлага 6,272,891 төгрөгийг 2025.02.05-ны өдөр 300,000 төгрөг, 2025.03.05-ны өдөр 300,000 төгрөг, 2025.04.05-ны өдөр 300,000 төгрөг, 2025.05.05-ны өдөр 1,790,963 төгрөг, 2025.06.05-ны өдөр 1,790,963 төгрөг, 2025.07.05-ны өдөр 1,790,963 төгрөгөөр хувааж төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,318 төгрөгийн 50 хувь болох 57,659 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 57,659 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ