Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/00424

 


 

 

 

 

  

 

2024 оны 01 сарын 23 өдөр

            Дугаар 102/ШШ2024/00424

Улаанбаатар хот

  

    

 Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

 Нэхэмжлэлийн шаардлага: 14.467.973 төгрөг 37 мөнгийг гаргуулах  тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянаад

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11.167.973 төгрөг 37 мөнгийг хариуцагч Э.Б , П.Б   нар 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, сар бүрийн 28-ны өдөр 2.791.994 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.289 төгрөг 87 мөнгийг улсын орлогод үлдээн, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 96.819 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 96.819 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА