| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 222200092014 |
| Дугаар | 2023/ДШМ/18 |
| Огноо | 2023-06-09 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2023/ДШМ/18
Г.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч Р.М, З.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Ч.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д
Шүүгдэгч Г.М
Нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Г.Мийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Мд холбогдох 222200... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 19.. оны .. дүгээр зарын ..-ны өдөр Х аймгийн Тсуманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, физикийн багш мэргэжилтэй, Г сургуулийн захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Дундговь аймгийн С сумын . дугаар баг Н 42 дугаар байрны 01 тоотод оршин суух, Хүүхдийн төлөө төвийн сайн үйлстэн, Боловсролын яамны жуух, Боловсролын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г овогт Гын М РД://.
Шүүгдэгч Г.М нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Авлигын эсрэг хуулийн 7.1.6 дугаар хэсэг /албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх/, Төсвийн тухай хуулийн 41.2.2 /Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах/ гэх заалтуудыг, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын 1.4-т /энэ тогтоол батлагдахаас өмнө төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнессийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх/ дэх хэсэгт заасныг зөрчиж 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “М ” ХХК /РД/-ний Хаан банкны 54.. дугаартай данс руу 3.000.000 төгрөгийг .. ажлын хувцасны үнэ гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн ба 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “М” ХХК-ийн захирал Аийн Хаан банкны 54.. дугаартай данснаас 700.000 төгрөгийг өөрийн охин Д.Н.ын Хаан банкны 54.. дугаарын данс руу, 2022 оны 31 дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөгийг тус сургуулийн нярав Чийн Хаан банкны 54... дугаарын данс руу шилжүүлэн авч, тухай бүр өөрийн Хаан банкны 54... дугаарын данс руу мөнгийг орлогодож Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 54.., 54.. дугаарын дансанд тушаасан ба албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ
Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Г.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овогт Гын Мг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт Гын Мд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах, 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, шүүгдэгч Г.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Мд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж, шүүгдэгч Г.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт эх хувиараа шинжлэн судлагдсан Г.Мгийн “Алтан гадас” одонгоор шагнагдсан Монгол улсын одон медалийн үнэмлэхийг түүнд буцаан олгохыг шүүгчийн туслах О.Яд даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Г.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон дараах нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж дүгнээгүй гэж үзэж байна. Үүнд:
1. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсан шиг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох гэмт үйлдэл гаргаагүй. Учир нь “М” ХХК-аас үйлчилгээний ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн хувцас захиалгын гэрээ цуцлагдсан ч Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Б” компанид 32 ширхэг цамцыг захиалан авчруулсан. Үүнийг 2-р хавтаст хэргийн 48, 50, 53 дахь талд байгаа гэрчийн мэдүүлэг, Худалдах худалдан авах гэрээ, Бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг баримтууд нотолж байна.
2. 2021 онд манай сургуулийн үйлчлэгч, ажиллагсад ихэнх нь ковидын халдвараар өвчилсөн ба ялангуяа үйлчилгээний ажилтнууд “Цэвэрлэгээ хийсний дараа ихээр хөлөрч, хог хаягдлыг гаргаж зайлуулахад хөлстэй гарч хатгаа авч хүндрүүлэх, хувийн гадуур хувцсаа бохирдуулах зэрэг бэрхшээл үүсдэг учир ажлын дулаан хувцас хэрэгцээтэй байна” гэсэн тул үйлчилгээний ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг бага боловч шийдвэрлэж, эрүүл мэндийг нь хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлагын үүднээс нормын хувцас захиалахаар “М” ХХК-тай тохиролцож, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3,0 сая төгрөг данс руу нь шилжүүлсэн боловч “М” ХХК нь хил гааль хаалттайн улмаас хувцсыг нийлүүлж чадахгүй боллоо гэсэн. Ковидын үед халдвар их, хөл хориотой захиалга авах өөр газар аймагт олдоогүй. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасны дагуу хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хориглосны улмаас Улаанбаатар хот руу захирал, нярав, нягтлан зэрэг албан тушаалтнууд зорчин ажиллах боломжгүй байсан тул 2022 он гарангуут цамц захиалах газар олж өгөхийг охин Д.Наас гуйж хайлгаж захиалга өгөх газар олсон ба урьдчилгаа төлбөр өгөх шаардлага үүссэн тул нярав Н.Чг “М” ХХК руу явуулж урьдчилгаа 2 сая төгрөг авчруулсан боловч гэрээ байгуулаагүй байсан учраас болгоомжилж тухайн өдөр мөнгийг шилжүүлээгүй.
3. 2022 оны 01 дүгээр сарын 04-нд Дэлгэрхангай плазад түрээсэлдэг лангууны орлого, авлага зэрэг бэлэн мөнгөө дансандаа хийж \баримтыг аймгийн прокурорт гаргасан гомдолд хавсаргаж өгсөн\ Нийгмийн даатгалын 5466161892 тоот дансанд ажилгүйдлийн тэтгэмжийн буцаалт 2 725 010 төгрөг төлсөн. Нярав Н.Ч надад Нийгмийн даатгалын дансанд мөнгө тушааснаас хойш мөнгө авчирч өгсөн. 2022 оны 1 дүгээр сарын 06-наас миний бие ковидын шинж тэмдэг илэрч 2 хоног гэртээ тусгаарлагдаад 01 дүгээр сарын 08-нд шинжилгээ “Эерэг” гарч түргэн тусламж дуудаж эмнэлэгт хэвтсэн учраас /10 хоног/ бэлэн мөнгийг шилжүүлж чадаагүй, буцааж тушаах болон нярвуудад өгөх боломжгүй болсон тул Улаанбаатар хотод “Б” компанид 32 цамц захиалан гэрээ хийж 01 дүгээр сарын 10-нд охиноор хувцас захиалгын компанид урьдчилгаа 2 сая төгрөг тушаалгасан байдаг. Хувцас захиалгын нэг сая төгрөг нь “М” компанид үлдсэн байсан бөгөөд “Б” компаниар 32 цамц хийлгэж дуусаад үлдэгдэл 1 сая төгрөгийг 2022 оны 03-р сарын 14-нд тушаалгасан. 2021 оны 12 дугаар сарын 29-нд Аймгийн Засаг даргын захирамжаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын нөхөн төлбөр, тэмдэгтийн хураамжийн 3 сая төгрөг орж ирсэн ба үүнээс 2021 оны 12 дугаар сарын 31-нд Нийгмийн Даатгалын 54.. тоот дансанд 2821850 төгрөг тушаасан өдөр би өөрөө завгүй байсан тул нярав Н.Чд “Охинд маань мөнгө хэрэг болоод 700000 төгрөг олоод явуулаач” гэж гуйгаад мессежээр охиныхоо дансыг нь өгсөн. Миний дансанд мөнгө тушаасны дараа 700-аад мянган төгрөг үлдсэнийг дансны хуулга нотлох ба албаны мөнгөнөөс авах шаардлага байгаагүй бөгөөд нярав Агаас авсан гэсэн тул хувийн журмаар авсан зээл гэж ойлгож ирсэн. Үүнийг гэрч Дундговь аймгийн Төрийн Аудитын Газрын ахлах аудитор Дгийн мэдүүлгээс харагдана.
4. 2022 оны 08 дугаар сарын 04-нд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч комиссар О.Нармандахад мэдүүлэг өгөхдөө хувцас захиалгын мөнгө тухайн өдөр шилжүүлээгүй шалтгаанаа хэлсэн боловч комиссар О.Н “Дансны мэдээллээс чинь харахад Нийгмийн даатгалын “Ажилгүйдлийн тэтгэмжид өгсөн харагдаад байна” гэж хэлээд мэдүүлэгт мөнгийг ажилгүйдлийн тэтгэмжид төлсөн гэж хэлсэн мэтээр бичсэн байсан. “М” компаниас авчруулсан 2 сая төгрөгийг “Ажилгүйдлийн тэтгэмжид” өгөөгүй гэдгээ санаад байгаа боловч дараачийн өдрүүдэд “Яагаад шилжүүлээгүй, эсвэл няравт яагаад тушаагаагүй вэ” гэдгээ санахгүй байсан учраас комиссарын бичсэн тэмдэглэлд гарын үсгээ зурсан. 2022 оны 08 дугаар сарын 12-нд хэргийн материалтай танилцаж байхдаа “Би уг Ажилгүйдлийн тэтгэмжид өгсөн гэж хэлээгүй л юм даа“ гэтэл комиссар О.Н “Таны дансны хуулганаас л тэгж харагдаад байсан шүү дээ” гэж хэлэхэд өмгөөлөгч Д.Д байсан. Энэ нь намайг 2 сая төгрөгийг Ажилгүйдлийн тэтгэмжид өгөөгүй гэдгийг нотлох юм. Ковидын халдвараар хүнд өвдөж түргэн тусламжаар эмнэлэгт очиж хэвтсэнээ санаж хяналтын прокурорт хүсэлт, Дундговь Аймгийн Ерөнхий Прокурорт гомдол гаргасан.
5. Дундговь аймгийн Төрийн Аудитын 2021 оны гүйцэтгэлийн аудитын шалгалтаар нягтлан бодох бүртгэлийн хууль зөрчсөн гэж тус Газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 196/1270318 тоот албан шаардлагаар акт тавьсан тул хэдийгээр 32 ширхэг хувцас захиалагдаад түрүүч нь ирсэн ч гэсэн албан шаардлагын дагуу 3 сая төгрөгийг хувиасаа төлсөн.
6. Дундговь аймаг дахь Төрийн аудитын Газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 196/1270318 тоот албан шаардлагыг үндэслэн С сумын засаг дарга С.Б 2022-05-24-нд Б/15 тоот захирамжаар сахилгын шийтгэл ноогдуулан надад дахин хариуцлага тооцсон байхад ковид өвчнөөр өвдөж бие мах бодь, сэтгэл санааны хувьд ч, хорио цээрийн хувьд ч хатуу хүнд нөхцөлд ажил үүргээ тасралтгүй явуулж ажиллагсдынхаа эрүүл мэндийг хамгаалж, нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдлыг харгалзаж үзсэнгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэсэн атал “М” ХХК-тай гэрээ цуцлагдсан, гэрээний үнийн буцаалт хийгдсэн, нийгмийн даатгалын дансанд миний ажилгүйдлийн тэтгэмжийн буцаалт тушаасан өдөртэй давхацсаны төлөө, мөрдөгчийн миний хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр дураараа бичсэн байцаалтын тэмдэглэл болон түүний “дансны хуулга ингэж харагдаад байна” гэсэн өрөөсгөл итгэл үнэмшлээр нь би ингэж яллагдаж, давхар давхар шийтгэгдэх хууль зүйн үндэслэлгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй хэмээн үзэж, гомдолтой байна...
... Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчөөд буруу үйлдэл хийсэн юм байна гээд би сахилгын шийтгэлээ хүлээгээд явсан. Би тэр мөнгийг ашиглаад нийгмийн даатгалаа төлөөгүй. Надад нийгмийн даатгалын шимтгэл төлөх мөнгө байсан. Би тэр талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт хангалттай өгсөн. Би хувиараа дэлгүүр ажиллуулдаг дэлгүүрийн орлого мөн дээр нь ажилгүй байсан хугацааны цалин орж ирсэн байсан учраас нярвын авчирсан мөнгийг тийшээ хийх шаардлага надад байгаагүй. Бэлнээр хүлээж авсан нь миний буруу болсон. 2 хоног ковид тусаад эмнэлэгт хэвтсэн нь миний шалтгаан болж байгаа юм. Та бүхэн миний олон жил боловсролын байгууллагад ажилласныг харж үзээд миний гомдлыг шийдвэрлэж өгөх байх. Гомдлыг хүлээн авч ханган, анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... М нь цар тахилтай үед албаны чиг үүргээ хангалттай биелүүлж ажилласан. Ингэхдээ төрийн болон орон нутгийн бараа үйлчилгээ хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан Засгийн газрын 2018 оны 68 дугаартай тогтоолоор шууд худалдан авагч болон төсөвт өртгийн дээд хязгаар 10.000.000 төгрөг хэтрүүлэлгүй худалдан авалт хийж ажилтнуудын нийгмийн асуудлыг хангалттай шийдвэрлэж ажилласан. Энэ хуулиар заасан хэмжээ хязгаарыг давсан худалдан авалт хийсэн юм уу, албан тушаалаа урвуулан ашигласан юм уу, өөртөө давуу байдал бий болгосныг мөрдөн байцаах шатанд шалгаж тогтоогоогүй. Мийн гаргасан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаагүй. Зөрчлийн шинжтэй үйлдэл юм, үүнийг төрийн аудитын газрын улсын 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 17А/127018 хавтаст хэргийн 24 дүгээр талд байгаа актаар тогтоосон. Мгийн хувьд энэ хүчин төгөлдөр актыг хүлээн зөвшөөрөөд 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. М дэлгүүрээс худалдан авалт хийх ёстой байхад тэр нь цуцлагдаж Улаанбаатар хотод тэр цамцыг захиалаад, цамцыг одоо ажилчид нь өмсөөд үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд явж байгаа гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй. Аж ахуйн дансаар тухайн мөнгийг бэлнээр авсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн гэж аудитын газрын актаар зөрчил тогтоогдоод тэр актыг төлж барагдуулаад хариуцлагаа хүлээсэн асуудал байгаа. Өөрийнхөө мөнгөөр нийгмийн даатгалаа төлөх ёстой. Гэтэл тэр мөнгө өөрийнх нь үү, албаны мөнгө юм уу гэдгийн сейр дугаараар нь тулгаад баталсан нотолсон шалгасан зүйл байхгүй. Хуулийн үндсэн зарчим дээр хэн нэгэнд хуулийн хариуцлага давхардуулж оногдуулахгүй гэсэн зарчим байдаг. Гэтэл энэ зарчим алдагдаж Монгол улсын нэгдсэн орсон 19 дүгээр зүйлд мөн Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенцын 8 дугаар зүйлд заасан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн шууд санаатай байх шинжийг агуулаагүй учир Мгийн үйлдэл зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа. Мөн Засаг даргын захирамж, улсын байцаагчийн актаар тогтоогдсон давхар давхар хариуцлагаа хүлээсэн байтал дахиад эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны гарсан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 12 сарын 31-ний өдөр өөрийн охины данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт байгаа. Шүүгдэгч Мнь Г сургуулийн төсвийн хөрөнгө 3.000.000 төгрөгийг өөрийн охины хаан банкны дансаар шилжүүлэн авсан, мөн нярав Чгийн дансаар дамжуулан өөрт авсан талаар нотлох баримтууд хэрэгт байгаа. Шүүгдэгчийн хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байгаа учраас шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Мгийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Г.М нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдож, Дундговь аймгийн Прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх түүнийг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэн гэм буруутайд тооцон торгох ял оногдуулсан бөгөөд Г.Мд холбогдох хэргийн үйл баримтыг гэрч хохирогч нар дараах байдлаар мэдүүлсэн байна.
Гэрч Д.Д: “Г сургуулийн 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын шалгалт хийхэд ажилчдын нормын хувцсыг 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан жилийн эцсийн тайландаа тусгаж, нярав нь хүлээж авч тооллогодоо тусгасан байсан. Тухайн хувцсыг шалгахад бодит байдал дээр хүлээж аваагүй, хувцас байгаагүй хувцасны 3.000.000 төгрөгийг аймгийн төвд барилгын материалын худалдаа эрхэлдэг “М” гэдэг дэлгүүрийн байгууллагын данс руу 2021 оны 12 сард шилжүүлсэн байсан ба Г сургуулийн нярав Чгийн хувийн данс руу “М” дэлгүүрийн захирлын эхнэр А гэдэг хүнээс 2022 оны 01 дүгээр сард үлдэгдэл гэсэн гүйлгээний утгатай 2.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. М дэлгүүртэй гэрээ байгуулсан байсан. Чгаас энэ талаар тодруулахад даргадаа бэлнээр өгсөн гэж хэлсэн. Захирал нь болохоор хувцас захиалгын газарт мөнгийг нь өгсөн байгаа гэж хэлсэн. Бусад 1.000.000 төгрөгийг мөнгөлөг дэлгүүрт байгаа гэж захирал нь хэлсэн. Илэрсэн асуудал дээр акт тавьж 3.000.000 төгрөгийг орон нутгийн орлогод оруулсан байгаа гэж, /2-р хх-ийн 26-27/
Тус сургуулийн нярав Н.Ч: Манай сургууль М дэлгүүртэй барилгын материал худалдан авч хамтран ажилладаг. ...Над руу мөнгө шилжүүлсэн данс бол М дэлгүүрийн захирал Аийнх байгаа юм. “М” дэлгүүрээс сургуулийн ажилчдын хувцас худалдан авахаар манай сургуулиас 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн хувцсыг нийлүүлэх боломжгүй болсон гэхээр нь манай захирал Улаанбаатар хот руу захиалга өгсөн гэсэн. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай сургуулийн захирал М хувцасны мөнгө 2.000.000 төгрөгийг “М” дэлгүүр рүү очоод аваад ир Улаанбаатар хот руу захиалга өгсөн компани руу шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би “М” дэлгүүрийн хүнтэй уулзаж өөрийн дансаараа 2.000.000 төгрөгийг авч АТМ орж бэлнээр гарган авч сургуулийн захиралд тэр өдрөө өгсөн. Тухайн мөнгөөр хувцас захиалгын төлбөр төлж зарцуулсан гэж захирал хэлсэн гэж /2-р хх-ийн 29-31/,
Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд: “Манайх барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Г сургуулийн захирал М, нярав Ч гэж хүнийг танина. Хамтран ажилладаг байгууллагын хувиар таньдаг. Манай дэлгүүр Г сургуультай гэрээ байгуулж, бараа материал нийлүүлдэг юм. Найз нөхөд садан төрлийн харилцаа холбоо байхгүй. Г сургуулиас ажилчдын хувцас хийлгэнэ гэж 2021 оны сүүлээр манай компанийн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд байж байгаад нярав Ч нь ирж надтай уулзаад “өөрсдөө хувцсаа өөр газраас захиалахаар боллоо. Мөнгөө авъя, захирал захиалж байгаа” гэж хэлээд өөрийнхөө дансаар 2.000.000 төгрөгийг нь авсан. Манай дэлгүүр ч бас хил хаалттай байсан болохоор захиалгын дагуу материал авч ирэхэд хүндрэлтэй байна гэдгээ би хэлж байсан. Тэрнээс хойш хэдэн хоногийн дараа гэдгийг нь мэдэхгүй байна. Ч дахин ирж надтай уулзаад 1.000.000 төгрөгийг нь захирлын данс руу хийлгэнэ гэж данс өгсний дагуу би өөрийн данснаас шилжүүлсэн. Г сургуулиас өөрсдөө болихоор болсон гэсэн. Хувь хүн байгууллагаас захиалга өгсөн тохиолдолд Хятадаас оруулж ирдэг байсан. Хаан банкны 54.. тоот данс миний эзэмшлийн данс байгаа юм.” гэж /2-р хх-ийн 38/,
Гэрч Н.О мөрдөн байцаалтын шатанд: “2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр захирал Мгээс “нормын хувцасны 1.000.000 төгрөг чамд байгаа гээд хэлсэн шүү” гэсэн мессежийг ирүүлсэн. Тухайн үед Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас манай сургуульд шалгалт хийж байсан юм. Миний хувьд бол мөнгө авсан зүйл байхгүй. Надаас аймгийн Төрийн аудитын газраас мөнгөний талаар асууж тодруулсан зүйл байхгүй. Харин сургууль дээр 700.000 төгрөгийг захирал М охиныхоо дансаар авсан гэх яриа гарч байсан. Энэ талаар нярав Ч мэдэж байж магадгүй. “Б” ХХК-аар нийт 32 ширхэг цамцыг хийлгүүлсэн байсан. Нэг бүрийн үнийг хэдэн төгрөгөөр хийлгэсэн талаар би мэдэхгүй. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өглөө Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу явдаг таксинд 3 хайрцагт хийж дайлган явуулсан байсан. Сургуулийн захирал М Аудитын акт гарсны дараагаар хугацаатай хариу өгөх болоод 3.000.000 төгрөгийг буцааж төлсөн. Мөнгийг буцааж өгөх болоод хийлгүүлсэн цамцыг багш ажилчдад нэг ширхэгийг нь 40.000 төгрөгөөр зарсан. Нийт 12 цамцыг зарсан. Нэг цамцыг хийлгүүлсэн компаниар ямар өртөг үнэтэй хийлгүүлсэн талаар би мэдэхгүй.” гэж /2-р хх-ийн 45/,
Гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд: “Дундговь аймгийн Г” сургуулийн ажилчдын хувцсыг хийсэн. 2022 оны 01 дүгээр сард анх захиалга өгсөн. Тухайн үед материалын хомсдолд ороод их удсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сар гаргаж хувцсыг нь оёж хүлээлгэж өгсөн. Нийт 32 ширхэг цамц оёсон. Нэг цамцыг нь 93.750 төгрөгөөр оёсон. Нийт 3.000.000 төгрөг болсон. Гэрээ хийсэн. Дундговь аймгийн Г сургуулиас 3.000.000 төгрөгт багтааж хийхгүй бол болохгүй гээд байсан. Би материал үнэтэй байгаа гэсэн. Гэрээ хийхгүй бол болохгүй гээд өөрсдөө гэрээний төслөө хийгээд аваад ирсэн. Би тэр гэрээний төслийг нь уншиж үзээд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан юм. Гэрээ надад байна. ... 3.000.000 төгрөгөө бэлнээр өгөөд оёулсан цамцаа аваад явсан. Тухайн эрэгтэй, эмэгтэй 2 урьд нь өөрийн биеэр ирж захиалга өгсөн...” гэж /2-р хх-ийн 48-49/ тус тус мэдүүлсэн байх бөгөөд шүүх гэрчүүдийн мэдүүлгийг шүүх хуралдаанд шинжлэн судалж, эдгээр нь шийтгэх тогтоолын үндэслэл болжээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Мг албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон гэж үзсэн, шүүх Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид торгох ял оногдуулан шийтгэсэн байна.
Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах хуулийн зохицуулалтыг төрийн удирдах албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй бөгөөд Монгол улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас онцгой байдал зарласан нөхцөлд цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн арга хэмжээ авч ажиллахыг хуулиар үүрэг болгосон байхад ажлын хувцас захиалах нэрийдлээр бусдад мөнгө шилжүүлсэн сургуулийн захирал Г.Мгийн үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тохирох зүйл ангиар ял шийтгэснийг зөв гэж үзэв.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны удирдах албан тушаалтан хориглосон хэм хэмжээг зөрчих нь авлига, албан тушаалын гэмт хэргээр хариуцлага тооцох үндэслэл болохыг дотоодын хууль тогтоомж Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, түүнчлэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Монгол улсын “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрт тодорхой зохицуулсан.
Г.М нь ажлын хувцас захиалж бусад байгууллага руу мөнгө шилжүүлж хувцас хийлгэсэн үйлдэл нь Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн арга хэмжээ авч ажиллахыг даалгасан хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн байна.
Хувцас захиалгын гэрээ хэлцлээ цуцалсан нэрийдлээр тухайн мөнгөнөөс өөрийн охины дансаар авч, заримыг өөрийн удирдлагад ажилладаг эрх бүхий ажилтны /нярав/ хувийн данс руу шилжүүлүүлж, улмаар тухайн ажилтнаас бэлнээр авч өөрийн данс руу орлогодож, албаны мөнгийг төрийн албаны зорилгоор бус хувь хүний нэрийн өмнөөс бусад байгууллагад шилжүүлэх, байгууллагын мөнгийг байгууллагын дансаар бус бэлнээр өгч аваад байгаа үйлдэл нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу байгууллагын орлого зарлага нягтлан бодох бүртгэлээр баталгаажин явагдах хуульд заасан зарчмыг зөрчсөн байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан үйлдэл гэж дүгнэв.
Шүүгдэгч энэхүү үйлдлээ би дэлгүүр ажиллуулдаг, надад өөрт мөнгө байсан, тухайн мөнгөний орлого зарлага нь миний хувийн орлого зарлагын гүйлгээтэй давхцаж байсан болохоор би албаны мөнгө ашигласан болж харагдаад байгаа юм гэж тайлбарлах боловч энэ нь нотлогдон тогтоогдоогүй байна.
Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх, үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг бусад ашиг сонирхлоос илүүд үзэн, албан тушаалаа өөрийн болон хамаарал бүхий этгээдийн ашиг олох хэрэгсэл болгохгүй байх зарчмыг өөртөө төлөвшүүлсэн байхыг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид заасан төдийгүй Монгол улсын “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрт ”...төрийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх зорилгыг тусгасан байна.
Ийнхүү төрийн албан тушаалтны нэгэнт хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааг зөрчиж хэрэгжүүлж байгаа үйлдлийг гэмт хэрэгт тооцох талаар дээр дурдсан хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенц, үндэсний хөтөлбөрт тодорхой зохицуулсан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл болон шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тохирсон байна гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т зааснаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгана гэсэнд нийцүүлж, яллах дүгнэлтэд тусгасан, шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой зэрэг бүх талаас нь харьцуулан судалж үзсэн, эдгээр нотлох баримтад үндэслэж хэргийн бодит байдлыг тогтоож, дүгнэлтээ гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Мд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Иймд давж заалдах шатны шүүх Г.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гомдол, саналыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧИД Р.М
З.Т