| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2025/00015/И |
| Дугаар | 310/ШШ2025/00069 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 310/ШШ2025/00069
| 2025 оны 02 сарын 11 өдөр | Дугаар 310/ШШ2025/00069 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* аймгийн******* сумын******* дугаар баг,*******-р байр,*******-р орц,******* тоотод байрлах******* /РД:/
Хариуцагч: ******* аймгийн******* сумын*******-р баг, тоотод оршин суух овогт /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага:*******45477 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2025/00015/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Янжиндулам оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ******* аймгийн******* сумын******* дугаар баг,******* тоотын оршин суугч хариуцагчээс*******45477 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
4. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо байгуулна гэж заажээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1 дэх хэсэгт Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасны дагуу зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ******* аймгийн******* сумын*******ны бүх гишүүдийн хурлаар тус холбооны дүрмийг баталж, удирдах зөвлөлийн тогтоолоорийг гүйцэтгэх захирлаар томилж,******* сумын Засаг даргаас тус холбоог******* сумын сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн*******024 оны 12 сарын 02-ны өдөр гэрчилгээ олгосон болох нь 01 дугаартай гэрчилгээ /хэргийн 5-рт/,-ийн үлгэрчилсэн дүрэм /хэргийн 8-9-рт/, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл /хэргийн 10-13-рт/, удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 14-рт/, удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ /хэргийн 15-рт/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан ******* аймгийн******* сумын*******ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлын тарифыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэжээ.
Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргаж байна.
Мөн-г үүсгэн байгуулж, эрх олгосон шийдвэрүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй тул-г хуулийн дагуу байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзлээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь******* сумын******* дугаар баг,******* тоот орон сууцны дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сард*******8250 төгрөгөөр тооцож, нийт*******45477 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчээс нь******* сумын******* дугаар баг,******* тоот орон сууцны дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сард*******8250 төгрөгөөр тооцож, нийт*******45477 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
5. Талуудын маргааны зүйл нь*******45477 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч төлөх эсэх талаар маргадаггүй ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч,*******025 оны 02 сарын*******5-нд 300000 төгрөг,*******025 оны 03 сарын*******5-нд 300000 төгрөг,*******025 оны 04 сарын 10-нд 145477 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******51 дүгээр зүйлийн*******51.1.1,*******59 дүгээр зүйлийн*******59.1,*******59 дүгээр зүйлийн*******59.2,*******59.3, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч овогт /РД:/-ээс*******45477 /долоон зуун дөчин таван мянга дөрвөн зуун далан долоон/ төгрөгийг гаргуулан-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******510 дугаар зүйлийн*******510.1-д зааснаар хариуцагч нь*******45477 /долоон зуун дөчин таван мянга дөрвөн зуун далан долоон/ төгрөгөөс*******025 оны 02 сарын*******5-нд 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг,*******025 оны 03 сарын*******5-нд 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг,*******025 оны 04 сарын 10-нд 145477 /нэг зуун дөчин таван мянга дөрвөн зуун далан долоон/ төгрөгийг төлөхийг заасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******0978 /хорин мянга есөн зуун далан найман/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчээс*******0978 /хорин мянга есөн зуун далан найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ