| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2025/00017/И |
| Дугаар | 310/ШШ2025/00070 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 310/ШШ2025/00070
| 2025 оны 02 сарын 11 өдөр | Дугаар 310/ШШ2025/00070 |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХК /РД:/ нь хариуцагч*******оос нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч******* овогт******* /РД:/ нь 5235219.70 /таван сая хоёр зуун гучин таван мянга хоёр зуун арван есөн төгрөг далан мөнгө/ төгрөгөөс 2025 оны 02 сард 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, үлдэх 3735219.7 /гурван сая долоон зуун гучин таван мянга хоёр зуун арван есөн төгрөг долоон мөнгө/ төгрөгийг 2025 оны 3 сард *******анд төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98713 /ерэн найман мянга долоон зуун арван гурван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 98713 /ерэн найман мянга долоон зуун арван гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ