Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/00435

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 28

197/ШШ2025/00435

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** дүгээр байр, *** тоот хаягт оршин суух, ***д овогт Ш-н Б*** /РД:***/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** гудамж, 77а байр, 166 тоот хаягт оршин суух, А*** овогт Б-ын Б*** /РД:***/-т холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б***, хариуцагч Б.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Зохигчид 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч *** нь хариуцагч Б.Б*** өмчлөлийн GX*** арлын дугаартай, **** УБЛ улсын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгөтэй, Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг 6,300,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдөр мөнгийг шилжүүлж, тээврийн хэрэгслийг хүлээн авчээ.

3. Нэхэмжлэгч нь уг автомашины кроп нь дуу орсон бөгөөд цоорч, тос гоожсон, мотор нь тосгүй, тэнхлэг тохиргоо алдагдаж, тохиргоо хийгдэх боломжгүй болох нь хөдөлгөөнд оролцох үед мэдэгдсэн бөгөөд худалдан авах үед үүнийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй байсан, худалдагч нь доголдлоо нуун дарагдуулж шилжүүлсэн тул гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 6,300,000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардаж байна.

4. Хариуцагч нь нэхэмжлэгч өөрөө машиныг унаад шалгаж авсан, кроп дуу орж, тос гоожсон, мотор тосгүй гэдэг нь үндэслэлгүй, тэнхлэг тохиргоо алдагдсан байж болох ч 30,000 төгрөгөөр засуулах боломжтой, тухайн тээврийн хэрэгслийг авч явснаас хойш 3 сарын дараа шүүхэд хандсан бөгөөд энэ хугацаанд автомашинд ямар хохирол учруулж, ямар эд ангийг сольсныг мэдэхгүй, биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн, худалдан авагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

6. Зохигчид нь тээврийн хэрэгсэл худалдсан, үнийг төлсөн талаар маргаагүй бөгөөд худалдсан тээврийн хэрэгсэл доголдолтой байсан эсэх талаар маргаж байна.

7. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан бөгөөд гэрээний 22.1-д тээврийн хэрэгслийн чанар, иж бүрдэл хэвийн гэж тодорхойлжээ.

8. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана, 255.2-т Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй гэж заасан.

9. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг худалдаж авахын өмнө асаагаад унаж үзсэн гэж тайлбарласан ба тухайн тээврийн хэрэгслийн кроп цоорсон байсан, уг кропыг сольсон, тэнхлэг тохиргоо 2 удаа хийлгэж, тохиргоонд орохгүй байгаа талаарх баримт гаргаагүй, кроп цоорсон, моторын тосгүй байсныг хүлээн авахдаа шалгаж мэдэх боломжтой байжээ.

10. Иймд тээврийн хэрэгслийг худалдан авах үед биет байдлын доголдолтой байсан, тухайн доголдол нь хүлээж авах үед мэдэгдэх боломжгүй байсан гэдгийг нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн  115.2.3, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Б-аас 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 


                                          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ч.МӨНХЦЭЦЭГ