Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/00386

 


 

 

 

 

  

 

2024 оны 01 сарын 18 өдөр

            Дугаар 102/ШШ2024/00386

Улаанбаатар хот

  

     Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

       

 Нэхэмжлэлийн шаардлага: 5.305.361 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Нэхэмжлэгч “Г” банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5.305.361 төгрөгийг хариуцагч О.У 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, сар бүрийн 15-ны өдрийн дотор 884.226 төгрөг 09 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.836 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 49.918 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 49.918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА