Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/00385

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 18 өдөр                     Дугаар 102/ШШ2024/00385                Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

 

Нэхэмжлэлийн шаардлага 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад     

             

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

         106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Ц.О нэхэмжлэлийн шаардлага 4.500.000 төгрөгийнхөө 1.500.000 төгрөгнөөс татгалзаж, 3.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Г.Б 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, сар бүрийн 20-ны өдөр 500.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын 62.950  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг  тайлбарласугай.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА