Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 36

 

 

 

                                        

 

   2023          05           30                                      2023/ДШМ/36

 

*******эд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Ариунболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтүүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, цагаатгагдсан этгээд ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал,  нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/80 цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч  бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн цагаатгагдсан этгээд *******эд холбогдох эрүүгийн 2136000000140 тай хэргийг 2023 оны 05 сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Жантекей ургийн овогт *******ын Заманбек, 1976 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий ******* өлгий суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Төрийн банкны ховд салбарт эдийн засагч ажилтай, ам бүл долоо, эхнэр хүүхдүүдийн хамт ******* ******* ******* ******* ******* ******* оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн : *******.

 

2. *******ийг "2021 оны 06 сарын 18-ны өдөр ******* ******* Манхан ******* Баянгол ******* нутаг дэвсгэрт Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч 3.Лаурагийн амь насыг хохироож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

3.******* ******* Прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10   зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн 2136000000140 тай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Жантекей ургийн овогт *******ын Заманбекийг цагаатгаж,

4.2 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

4.3 Энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

 4.4 Шүүгдэгч ******* нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арав) жилийн дотор ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,

4.5 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн автомашины дугуйны таван ширхэг тасархай, толины суурь хэсгийн хугархай зэргийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

4.6 Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ээс үл шалтгаалах хүчин зүйлээс буюу автомашины дугуй хагарснаас болж уг автомашин замын шон мөргөж онхолдсон тул түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

5.2 Шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн асуудал дээр маргаагүй байхад улсын яллагчаас шинжээч томилж дүгнэлт гаргуулах талаар санал хүсэлт, дүгнэлт гаргах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг алдагдуулах нөхцөл байдалд хүрэх, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй юм.

5.3 Анхан шатны шүүхээс хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд ослын газрын акт эргэлзээтэй, бүрэн биш бол шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 зүйлийн 3 дахь хэсэгт "...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан нь шүүхээс шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжийг хязгаарласан хууль зүйн ойлголт биш юм. Мөн түүнчлэн хэрэгт шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөн үйлдлийг үгүйсгэх нотлох баримт тусгагдаагүй, цагаатгах тогтоолд улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй байна. Тус хэрэг урьд өмнө нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дээд шатны прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж улмаар Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд ньхянасан болно.

5.4 Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг өгч байсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ." гэж заасан байгааг дурдах нь зүйтэй болно. Иймд ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/80 цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтүүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1  Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Иймээс прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь прокурор нь шүүх хуралдааны тайлбартаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул заавал яллах ёстой гэсэн байр сууринаас хандаад байгааг ойлгохгүй байна. Шүүгдэгч хэдийгээр шүүдэгчийн мөрөөр оролцож байгаа ч нэг талаас хохирогч юм. Гэмт хэргийн нотолбол зохих асуудлын улсын яллагч нотолж чадаагүй. Гэдгээр хүмүүс нь үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх гэсэн эрхээ эдэлсэн. Хэдий жолооч нь аюулгүй байдлыг хангах үүрэгтэй боловч тухайн тээврийн хэрэгслийг зогсоож чадаагүй нөхцөл байдал үүссэн бол үүнийг яах ёстой вэ? Гэтэл ******* нь тээврийн хэрэгслийн ямар аюулгүй байдлыг хангаагүй, замын хөдөлгөөний ямар заалтыг зөрчсөнийг тогтоогоогүй байж таамгаар хэрэгт хандаад байгаа нь ойлгомжгүй байна гэв.

7. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1  Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Шүүгч гагцхүү хуульд захирагдсан. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хуульд зааснаар прокурор санал гаргах эрхтэй байтал хүсэл гаргаад байгаа нь хуульд нийцэхгүй ба өөрөөр хэлбэл Өөртөө байхгүй эрх хэмжээг эдэлж байна. Прокурорын эсэргүүцлийн 2 дахь заалтад Няцаасан үндэслэлээ заагаагүй гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 .1 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийгээгүй байж хүнийг гэм буруутайд тооцуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймээс цагаатгах тогтоолыг хүлээж аваад шүүгчийг хуульчийн нь хувьд хүндэлж байна. Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдсэн. Тухайн няцаасан үндэслэлээ маш тодорхой заасан нь ойлгомжтой энэ талаар үндэслэлтэй тайлбарласан байна. Иймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн хүчингүй болгож өгнө үү гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь” үндэслэлтэй байна.

3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 сарын 17-ны өдөр ******* ******* Манхан ******* Баянгол ******* нутаг дэвсгэр “Шүүжийн хотгор” хэмээх газар  61-41 УБЧ улсын тай “Toyota corolla fielder” маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч иргэн гийн амь насыг хохироож, “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэгт холбогджээ.

5. ******* ******* прокурорын газраас *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

6. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч *******ийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

7. Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ “цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх ослын газрын актыг эргэлзээтэй гэж үзсэн бол шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой байсан” гэжээ.

7.1 Хэргийн процессын түүхийн талаар:

- Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 сарын 17-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч иргэн Заманбекийн Лаурагийн амь насыг хохироож, “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэгт холбогджээ.

- Гэтэл 2021 оны 8 сарын 05-ны өдөр тай прокурорын тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үүнээс хойш 1 жил 5 хоногийн дараа буюу 2022 оны 8 сарын 10-ны өдрийн 01 тай прокурорын тогтоолоор “Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон  прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

- Ингээд 2022 оны 8 сарын 27-ны өдөр яллагдагч ******* болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр прокурорын тогтоол гаргаж, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэж, 2022 оны 10 сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл прокурор дээр Өршөөлийн хуулийг буруу хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгосон, дараа нь хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл 1 жил 2 сар 19 хоногийн хугацаа алдсан байна.

- Гэтэл хэргийг хүлээн авсан шүүх хянан хэлэлцээд “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй” гэх агуулгатай дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаан шилжүүлсэн ба прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна” гэх агуулгатай дүгнэлт хийж, “хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

- Гэвч анхан шатны шүүх “хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх тухай” захирамж гаргаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч *******ийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дээд шатны прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн байна. Тодруулбал, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2022 оны 10 сарын 24-ний өдөр шүүх хүлээн авснаас хойш 7 сар өнгөрсөн байхад хэрэг шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй хугацаа алдаж, хохирогч болон шүүгдэгч нарын эрхийг хөндсөн байна.

- Иймээс хэрэг шийдвэрлэгдэхгүй прокурорын шатанд 1 жил 2 сар, шүүхийн шатанд 7 сар, нийт 1 жил 9 сарын хугацаа өнгөрсөн, сэтгэлийн хүнд шархтай нэг гэр бүлийн шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг анхан шатны шүүх хуралдаанд 2 удаа, давж заалдах шатны шүүх хуралдаанд 2 удаа оролцуулж өнөөдрийг хүртэл хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан зохицуулалт зөрчигдөж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим алдагдахад хүрсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг сануулж, тэмдэглэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

7.2 Анхан шатны шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн талаар.

- 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 03 тай давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байхад шүүх хуульд заасан хэлбэрийн  шаардлага хангуулахаар хэргийг прокурорт буцаасан нь “...гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. 

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс “хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгчийн үйлдэл нь Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа хэргийг анхан шатны шүүх хуульд заасан хэлбэр төдий шаардлага хангуулахаар прокурорт буцааж байгаа нь сэтгэлийн хүнд шархтай нэг гэр бүлийн шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг чирэгдүүлсэн байна” гэх агуулгатай дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.

- Гэтэл анхан шатны шүүх 2023 оны 2 сарын 28-ны өдөр “Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх тухай” захирамж гаргаж, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэх хуулийн илт, тодорхой заалтыг зориуд зөрчсөн байна.

- Мөн анхан шатны шүүх “Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх тухай” захирамж гаргасан, уг захирамждаа “гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх боломжгүй” гэх агуулгатай давж заалдах шатны шүүхийн магадлалаас эрс зөрүүтэй дүгнэлт хийснээс болж, шүүгдэгч *******ийн эхнэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч2023 оны 3 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авч, шүүх хуралдааныг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 08 цагт хүртэл хугацаагаар хойшлуулахад хүрсэн байна. /1-р ХХ-ийн 248х/

7.3 Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ийг цагаатгаж шийдвэрлэсэн талаар.

- Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 сарын 17-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч иргэн Заманбекийн Лаурагийн амь насыг хохироож, “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, замын бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрч Ц.Төгөлдөр, Б.Батбулган, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчнарын мэдүүлэг, 2021 оны 6 сарын 23-ны өдрийн 75 тай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Энэ талаар шүүгдэгч ******* нь прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцаас бүрэн хүлээн зөвшөөрсөн байна.

- 2021 оны 6 сарын 18-ны өдөр Зам тээврийн осол дээр тогтоосон актад “жолооч ******* овогтой Заманбек нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалт, Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 3- Дугуй: 3.7-д “Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан.” гэх заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогджээ.

- Гэтэл шүүх мөрдөгч, прокурор шинжээч томилж тухайн авто машин 80 км/ц хурдтай явж байхад зүүн хойд талын дугуй хагарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ авбал ямар зайнд зогсоох боломжтой байсан эсэхийг тогтоогоогүй гэх дүгнэлт хийж шүүгдэгч *******ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг үгүйсгэсэн байна.

Тодруулбал, “мөрдөгч, прокурор шинжээч томилж тухайн авто машин 80 км/ц хурдтай явж байхад зүүн хойд талын дугуй хагарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ авбал ямар зайнд зогсоох боломжтой байсан эсэхийг тогтоосон байх ёстой” гэх шүүхийн дүгнэлтийг шинжээч тогтоох боломжгүй бөгөөд тээврийн хэрэгсэл бүрийн явах эд ангийн болон дугуйн хээний элэгдэл, тухайн нөхцөл байдалд жолооч бүрийн самбаачлах хугацаа өөр өөр байдаг тул үүнийг шинжээчээр тогтоож шүүгдэгч *******ийн гаргасан ослын нөхцөл байдалтай харьцуулж дүгнэх нь боломжгүй болох нь илэрхий юм.

- Зам тээврийн осол дээр тогтоосон актад “жолооч *******ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 3- Дугуй, 3.7-д “Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан” гэж тогтоосон байхад шүүх дугуй хагарч зам тээврийн осол гарахыг ухамсарлах, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан тул түүнийг гэм буруугүйгээр учруулсан буюу уг үйл баримтыг золгүй явдал гэж үзнэ” гэж илт үндэслэлгүй, хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Иймд “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараах зүйлийг тусгана.”  1.2 дахь хэсэгт “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгахаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийг цагаатгахдаа хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

9. Иймд  “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, “шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд тус тус хамаарч байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/80 тай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

 

                                   ШҮҮГЧ                                                 М.НЯМБАЯР