Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0716

 

 

 

 

 

 

 

     2024         09          18                                   128/ШШ2024/0716

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “А**************” ХХК

Хариуцагч: ******* төвийн захирлын оны дугаар тушаалаар байгуулагдсан *******

Гуравдагч этгээд: “С**************инг” ХХК

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, И.С*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И нарыг оролцуулан “А**************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* төвийн захирал болон ******* төвийн захирлын оны дугаар тушаалаар байгуулагдсан *******нд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “А******* *******” ХХК нь ******* төвийн захирлын оны дугаар тушаалаар байгуулагдсан *******ны даргад тус тус холбогдуулан “******* төвийн захирлын дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, ******* төвийн захирлын тушаалаар байгуулсан *******ны 02 дугаар шийдвэр 04 дугаартай тэмдэглэл бүхий дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргаж байна.

1.2.Нэхэмжлэгч нь оны 07 сарын 05 ны өдрийн тоот дугаартай нэхэмжлэлийн шаардлагадаа: “Боловсролын *******ны төвийн "Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг нийлүүлэх" тухай БҮТ/03014 дугаар бүхий тендер шалгаруулсан -05-04-ний өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай тоот шийдвэр, -06-07-ний өдрийн тоот "Мэдэгдэл"-ийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэлдээ: ******* төвөөс "А******* *******" ХХК-д -6-7 өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" болон -5-4 "Мэдэгдэл" ирүүлсэн. Уг мэдэгдэлд "Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж , протокол, хариултын хуудас, цаасан лац хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг нийлүүлэх тухай БҮТ/03014 дугаар бүхий тендер шалгаруулалтад 1 дүгээр цагцад 409,902,416.00 төгрөгийн үнийн санал ирүүлсэн нь захиалагчийн төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн бусад саналуудаас өндөр байгаа нь сонгон шалгаруулалтын шаардлага хангахгүй гэж *******ны дүгнэлт гарсан. Уг тендерт "С******* *******инг" ХХК шалгарсан гэж мэдэгдсэн.

Уг Тендер шалгаруулалтын үйл ажиллагаа нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.1-д "Тусгай зөвшөөрөл шаардана" гэж заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээдийн шалгаруулсан болох нь дараах үйл баримтаар тогтоогдсон. Энэ талаар бид ******* төв болон Монгол улсын Сангийн яаманд хандсан.

Монгол улсын Сангийн яамнаас Боловсролын Үнэлгээний төвд -5-23 өдрийн "Гомдол хянасан тухай" тоотод ... "А******* *******" ХХК-аас ирүүлсэн гомдлыг хянан үзлээ. "С******* *******инг" ХХК-ийн тендерт хавсаргасан 01 дугаартай "Үнэт цаасны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн хүчинтэй байх хугацаа -4-19-ний дуусаж хүчингүй байх тул шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд хуулийн 55.3.1 дэх заалтад үндэслэн дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн -5-4-ний өдрийн гэрээ байгуулах, эрх олгох тухай тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг 55.3.3 дах заалтад үндэслэн мэдэгдье" гэжээ.

Гэвч Боловсролын Үнэлгээний төв нь Монгол улсын Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэх ажлыг хийгээгүй. -6-7-ний өдөр тоот "Мэдэгдэл"-ийг tender gov.mn сайтад байршуулж, "С**************инг" ХХК-ийг шалгаруулсныг олон нийтэд мэдээлж хууль бус тендерийн үйл ажиллагаагаа хүчин төгөлдөр гэж зарласан.

Энэ талаар дахин Боловсролын Үнэлгээний төв болон Монгол улсын Сангийн яаманд дахин Гомдол гаргасан бөгөөд "А******* *******" ХХК-д -06-19 өдрийн "Хариу хүргүүлэх тухай" тоотоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 551 дэх хэсэгт үндэслэн хянан үзэж өмнө нь тендерт оролцогч компаниудад хариу өгсөн тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн тул шүүхэд хандаж байна.

Иймд Боловсролын *******ны төвийн даргын "Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг нийлүүлэх" тухай БҮТ/03014 дугаар бүхий тендер шалгаруулсан -05-04-ний өдрийн Гэрээ байгуулах, эрх олгох тухай тоот шийдвэр, -06-07-ний өдрийн тоот "Мэдэгдэл"-ийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2.1.Нэхэмжлэгч “А******* *******” ХХК нь оны 07 дугаар сарын 27 ны өдөр ******* тоот нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа: “******* төвийн зарласан тоот тендерт манай компани болон С******* *******инг ХХК оролцсон. Улмаар -5-4 өдрийн "Мэдэгдэл" бидэнд ирж С******* *******инг ХХК-ийг шалгаруулсан байсан. Бид тусгай зөвшөөрөлгүй компанийг хууль бусаар шалгарууллаа хэмээн Сангийн яаманд хандсан бөгөөд Сангийн яамнаас захиалагч талыг дахин үнэлгээ хийх тухай мэдэгдэл өгсөн.

Гэвч ******* төв дахин оны 06 дугаар сарын 07-ний өдрийн тоот "Мэдэгдэл"-ээр дахин С******* *******инг ХХК-ийг шалгаруулсан байна.

Уг Тендер шалгаруулалтын үйл ажиллагаа нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.1-д "Тусгай зөвшөөрөл шаардана" гэж заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээдийн шалгаруулсан болох нь дараах үйл баримтаар тогтоогдсон.

Энэхүү хууль бус мэдэгдэл буюу захиргааны акт хууль бус болох нь тогтоогдож хүчингүй болсон тохиолдолд манай компанийн тендерт гэрээ байгуулах хууль ёсны эрх ашигт нөлөөлөх юм. Уг тендерийн оны ЭЕШ-ын материал бөгөөд уг ажлыг тендер зарлахаас өмнө захиалагч тал болон С******* *******инг ХХК тохиролцон гүйцэтгэсэн байх магадлалтай бөгөөд цаг хугацаа хувьд шахуу зарлах Сангийн яамны мэдэгдлийн эсрэг шийдвэр гаргаж уг компанитай гэрээ байгуулсан юм. Иймд уг мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

2.2.Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Боловсролын *******ны төвийн "Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг нийлүүлэх" тухай БҮТ/03014 дугаар бүхий тендерт С**************инг ХХК-ийг шалгаруулж .... өдрийн гэрээ байгуулсан хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэлээ: “Боловсролын *******ны төвийн "Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг нийлүүлэх” тухай БҮТ/03014 дугаар бүхий тендер зарласан.

Зарласан тендерт тендерийн баримт бичгийн шаардлага хангахгүй тусгай зөвшөөрөлгүй “С******* *******инг” ХХК-ийн тендерийн материалыг хүлээн авсан нь Тендер шалгаруулалтын үйл ажиллагаа нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.1-д “Тусгай зөвшөөрөл шаардана" гэж заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээдийн материалыг шалгаруулсан. Тендер шалгаруулалт нь хэд хэдэн үе шаттай явагдах бөгөөд тендерийн хянан үзэх шатанд тэнцсэн тохиолдолд үнэлгээний шатанд орох, үнэлгээний шатнаас шалгарсан буюу тендерт ялсан бол гэрээ байгуулах эрх үүсэх зэргээр хоорондоо холбоотой үргэлжилсэн үйл ажиллагаа тул "тендер шалгаруулалт хууль бус байсан” тохиолдолд түүний дагуу байгуулагдсан гэрээг "хууль ёсны" гэж дүгнэх боломжгүй гэсэн УДШ-ийн шийдвэр байна.

Эндээс харвал ******* төв нь хуульд нийцүүлэн дахин тендер зарлах, эс бөгөөс шалгуур шаардлага хангасан А******* компанийг шалгаруулах байтал "С******* *******инг" ХХК-д үйлчилж *******ноос тендерийн хугацааг хойшлуулж, тусгай зөвшөөрлийг гарахыг хүлээж, гармагц нь шалгаруулсан.

Өөрөөр хэлбэл оны 06 дугаар сарын 07-ны өдөр тендерт “С******* *******инг” ХХК шалгарч оны 06 дугаар сарын 08-нд гэрээ байгуулж, оны 06 дугаар сарын 14-нд тендерийг гүйцэтгэж дуусгаж, “Гүйцэтгэлийн акт” үйлдсэн баримт ирсэн байна. Тендерийг шалгарсан компани 6 хоногт хэрэгжүүлсэн байгаа нь тендерт шалгаруулж гэрээ байгуулсан нь хууль бус болсныг нотолно гэж үзэж байна. Иймд С******* ******* ХХК-ийг тендерт шалгаруулсан гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дах хэсэгт зааснаар хууль бус бол түүнийг дагаж гарсан эрхийн актууд, үүн дотор тендерийн гэрээ хууль бус гэж үзэж уг акт хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.Тухайн гэрээ хэрэгжиж дууссан үйл баримт нь гэрээг хууль ёсны болохгүй.” гэжээ.

2.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. “А**************” ХХК буюу нэхэмжлэгч бол тухайн тендерт оролцох гэж байгаа гүйцэтгэгчийн нэг байсан. Гүйцэтгэгчийн хувьд эрх ашиг яаж хөндөгдсөн гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн хүрээнд ил тод, нээлттэй, шударга, тэгш байх энэ зарчим алдагдсан.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтууд дээр үндэслээд тус зарчим өөрөө алдагдаж, тусгай зөвшөөрөлгүй компанийг шалгаруулсан нь өөрөө хууль бус байна. Уг шийдвэрийг хүчингүй болгоод дахин энэ тендерийг зарла гэж байхад хүчингүй болгохгүйгээр үнэлгээний хороо дахин тэр тендер дээрээ өмнөх шалгаруулсан компаниа дахин шалгаруулсан үйлдэл нь тухайн тендерт оролцогч “А**************” ХХК-ийн шударгаар өрсөлдөх зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой “А**************” ХХК-аас удаа дараа урьдчилан шийдвэрлэх ажиллагаанууд хийгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл тендер 03 дугаар сарын 30-ны өдөр анх Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тухайн 2 багц тендер зарлагдсан.

Тендерт 3 компани оролцож анхны шалгаруулалт явагдсан. Шалгаруулалт явагдахдаа тусгай зөвшөөрөл буюу тендерийн шаардлагад нийцээгүй компанийг шалгаруулсан болох нь тогтоогдсон. Энэ үйл баримтыг Сангийн яам тогтоож тухайн тендерийг хүчингүй болгосон. Хүчингүй болгохтой холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагааг удаа дараа “А**************” ХХК-аас Сангийн яам, ******* төвүүдэд гаргасан байдаг. Хүчингүй болгоод *******г дахин шинээр байгуулдаг ч юм уу, дахин тендер зарлах энэ ажиллагаа хийгдээгүй. Уг ажиллагаа хийгдээгүйтэй холбоотойгоор “А**************” ХХК-иас 06 дугаар сарын 13-нд, 06 дугаар сарын 15-нд тус тус удаа дараа ******* төвд шаардлага гаргасан, түүнчлэн Сангийн яаманд гомдол гаргасан. Мөн одоо ******* төвд 06 дугаар сарын 15-нд *******ны шийдвэр, хурлын тэмдэглэлтэй танилцъя, хурлын тэмдэглэлийг хууль бусаар шалгаруулалт явуулсан байна гэдгээр *******той холбоотойгоор шаардлагуудыг өгсөн.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангалттай хийгдсэн үйл баримтууд байгаа. Хэрэг маргааныхаа явцад эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь хууль өөрөө тэгш, ил тод нээлттэй байх зарчмыг хуулиараа өөрөө хангасан байдаг. Гэтэл үнэлгээг хууль тогтоомж бусад актуудад нийцүүлээд хийхийг хууль өөрөө тогтоогоод заачихсан байхад энэ хуулийн худалдан авах ажиллагааны зарчим гэж байгаа бөгөөд 6 дугаар зүйлийн худалдан авах ажиллагааны ил тод, өсөлт, тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмаа баримтална л гэж байгаа юм. Хариуцлагатай байх зарчим гэдэг нь захиалагч болон гүйцэтгэгчид аль алинд нь ноогдоно.

Өөрөөр хэлбэл “С******* *******инг” ХХК тендерийн баримт бичигт хариуцлагатай хандаж тусгай зөвшөөрөл шаардсан шаардлагыг хангасан баримтыг ирүүлэх үүрэгтэй байсан. Тус үүргээ биелүүлээгүйгээс анхнаасаа тендер хууль бусаар явагдсан. Тендерийн үйл баримт олон үе шаттай явагддаг. Тендерийг өгөх, хянах үнэлгээний хороон дээр тухайн тендертэй холбоотой шийдвэр гаргах, шалгаруулах гэсэн үр дагавар,үе шаттайгаар явагддаг. Энэхүү үе шатын хугацаанд анхнаасаа тендерийг хянах үйл ажиллагаанд  тусгай зөвшөөрөлгүй компани оролцсоноос үүдэлтэйгээр тендер өөрөө хууль бус болсон гэдэг дээр ингээд маргаж байгаа. Тэгээд энэ хууль бус үйлдлийг бол ******* хуульд нийцүүлэх байсан. Хуульд нийцүүлээгүй, үргэлжлүүлээд хууль бус шийдвэрийг үргэлжлүүлэн гаргаж үнэлгээний хорооноос “С******* *******инг” ХХК-ийг удаа дараа шалгуулсан. Ийм үйл баримтууд тогтоогдсон., үүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа.

            2.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэдэг дээр тайлбар хэлчихье. Манай байгууллага захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Сангийн яаманд оны 06 дугаар сарын 13-ны өдөр *******ны шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Сангийн яамнаас оны 06 дугаар сарын 19-ний өдөр, өмнө нь 05 сарын 23-ны өдөр энэ асуудлаар шалгаж хариу өгсөн гэсэн мэдэгдлийг манайд хүргүүлсэн байдаг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн. Тодруулбал, анх 05 дугаар сарын 09-ний өдөр Сангийн яаманд манайх энэ “С**************инг” ХХК-ийг шалгарсан гэсэн мэдэгдлийг хүлээж аваад *******ны шийдвэрийг хүчингүй болгож, тендерийг дахин шалгаж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Сангийн яамнаас 05 дугаар сарын 23-ны өдөр гомдлыг хянаад тусгай зөвшөөрөлгүй компанийг шалгаруулсан байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Ийм байдлаар манайд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байгаа." гэв.

3.Хариуцагч ******* төв шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай байгууллага нь Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг нийлүүлэх тухай БҮТ/03014 дугаар бүхий 2 багцтай нээлттэй тендерийн урилгыг оны 03 дугаар сарын 30-ны өдөр tender.gov.mn систем болон Зууны мэдээ сонины № дугаарт нийтлүүлсэн.

Тендерийг оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цаг 10 минутад нээсэн. Тендерийн 1 дүгээр багцад “А**************” ХХК, “С**************инг” ХХК-аас тус тус үнийн санал ирүүлсэн бөгөөд тендерт оролцогч “А**************” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлыг Сангийн яам хүлээн авч, оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгээр тендерийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлж, гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн.

Сангийн яам оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг нийлүүлэх” тендер шалгаруулалтын 1 дүгээр багцыг хянан, тендерийг дахин үнэлэх чиглэл ирүүлсний дагуу үнэлж, үнэлгээний үр дүнг “А**************” ХХК-д ******* төвийн оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр “С**************инг” ХХК-д оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/172 дугаартай албан бичгээр мэдэгдэж, tender.gov.mn системд оны 06 дугаар сарын 08-ны өдөр нийтэлсэн.

Мөн Сангийн яамны хууль, эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст “Тендерийн дахин үнэлгээ хийсэн тухай” оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай албан бичгийг хүргүүлсэн.

Тендерийн бүхий л үйл ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмын дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэлд дурдсанаар төрийн дээд шатны байгууллагын шийдвэрийг үл тоон нэхэмжлэгчийн шударгаар өрсөлдөх эрхийг хязгаарласан гэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “А**************” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

3.1.Хариуцагч ******* төвийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “А******* *******” ХХК-н ******* төв болон ******* төвийн нэхэмжлэлтэй, *******ний биетус холбогдох захиргааны хэрэгт С миний бие ******* төвийн *******той итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байх бөгөөд төлөөлөгчийн зүгээс Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн "Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тайлбар гаргах тухай" нэхэмжлэлд дурьдагсан шаардлага нь “ оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар “Мэдэгдэл"-ийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар “Мэдэгдэл”-г хууль бус болохыг тогтоолгох, эсхүл хүчингүй болгох гэх аль нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байгаа нь тодорхой бус байгаагаас гадна энэ мэдэгдэл нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн болох нь ойлгомжгүй байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

Хоёр. оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар "Мэдэгдэл"-г эс зөвшөөрсөн тохиолдолд гомдол хянан шийдвэрлэх байгууллагад Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийж гүйцэтгүүлэх ёстой ба хэрэгт тухайн асуудлаар гомдол гаргасан талаарх баримтаа нэхэмжлэгч гаргаж өгөөгүй байгаа нь уг ажиллагаа хийгдээгүй гэж үзэхээр байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалт болон 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байна.

Гурав. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь *******ны оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Энэ тэмдэглэлийг хариуцагч Боловсролын Үнэлгээний төвөөс нотлох баримтын шаардлага хангуулж шүүхэд гаргаж өгсөн байх бөгөөд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа уг тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гомдол гаргаж байсан болохоо нэхэмжлэгч нотлох ёстой. Өмнө нь огт маргаж байгаагүй буюу ямар ч гомдол гаргаж байгаагүй асуудлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. Иймд хариуцагчийн төлөөлөгч миний бие нэхэмжлэгчийн өнөөгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

3.2.Хариуцагч ******* төвийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "А**************" ХХК-н нэхэмжлэлтэй, ******* төв болон ******* төвийн *******нд тус тус холбогдох захиргааны хэрэгт Сэдрагчаа овогтой С миний бие ******* төвийн *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байх бөгөөд төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн «Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тайлбар гаргах тухай" нэхэмжлэлд дурдагдсан  шаардлага нь " оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар "Мэдэгдэл"-ийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах" гэж байсан ба энэ шаардлага нь ойлгомжгүйгээс гадна нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн болох нь тодорхой бус байгаа талаар хариу тайлбараа хүргүүлж байсан билээ Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

Хариуцагчийн зүгээс энэхүү үргэлжлүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үндсэн шаардлагатай холбоотой гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ямар ч ажиллагааг хийж гүйцэтгүүлээгүй байдаг.

Нэхэмжлэгчийн тухайд өмнө нь Сангийн яамд гомдол гаргаж, гомдлын дагуу үнэлгээг дахин явуулсан бөгөөд дахин явуулсан үнэлгээтэй холбоотой Сангийн яамд ямарваа нэгэн хэлбэрээр гомдол гаргаж байгаагүй болно. Түүнчлэн бидний зүгээс Сангийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу үнэлгээг дахин явуулж, холбогдох шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэрээр нэхэмжлэгчийн ямарваа нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй.

Иймд хариуцагчийн төлөөлөгч миний бие нэхэмжлэгчийн өнөөгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна" гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: "Нэхэмжлэгч талын тайлбартай холбоотойгоор дараах тайлбарыг хэлье. Нэхэмжлэгч талын агуулгын хувьд хууль бус тендер шалгаруулалт зохион байгуулсан гэдэг агуулгаар маргаж байгаа. Бид нарын зүгээс ******* төвийн ******* урт нэртэй хуулийн буюу тендерийн тухай хуульд заасныхаа дагуу тендер шалгаруулалтыг нийцүүлэн зохион байгуулсан. Энэхүү тендер шалгаруулалтын онцлог нь шалгуулагч буюу тендерт нийлүүлэгчдээс авч байгаа материалыг бид нар цахим систем дээр үндэслэж энэ тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг. Үүнийхээ бүх тайланг цахимаар хийж үр дүнг гаргадаг. Уг хугацаанд үнэлгээ хийх, дахин үнэлэх бүх зүйлүүдийг маань би манай талаас бол Сангийн яамны тэр албан бичиг дээр үндэслээд хуулийн 27, 28 дугаар зүйлд заасны дагуу дахин үнэлгээг хийсэн.

Бид хуульд заасны дагуу зөрчил гаргасан байна гэдгийг дээд шатны байгууллагаас нь тогтоочихсон байна. Үүний дагуу бид тухайн алдааг дахин давтах нь хууль зүйн үндэслэлгүй. *******ны хувьд бол ерөнхий дахин үнэлгээгээ яг хуульд нийцүүлээд л хийсэн үе шаттай зүйлүүд ярьж байсан. Гомдол хянасан тухай албан бичгийг “А******* *******” ХХК зүгээс гардаж аваагүй ч юм уу, эсвэл энэ таны гаргасан гомдлыг ингэж шийдвэрлээгүй байна гэдэгтэй огт танилцаагүйн үндсэн дээр энэ байгууллагад мэдэгдэхгүйгээр дахин үнэлгээ хийчихсэн зүйл байхгүй. Гомдол хянасан тухай албан бичигтээ эдний зүгээс хүртэл гардуулагдаад яг манай байгууллагад ирсэнтэй ижил цаг хугацаан дээр ирчихсэн байгаа. Дахин үнэлгээ хийх бүх үе шат, процессын маань нэг ёсондоо tender.gov.mn систем дээр нээлттэй байгаа. оноос авхуулаад бүх үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл энэ системд ордог.

Яагаад гэвэл оролцогчдын эрх ашгийг нээлттэй хангах гээд байна. Энэ үнэлгээний хороо хурлын тэмдэглэлээ хийгээд баталгаажууллаа, PDF файлаар болголоо, системдээ оруулна. Тендерт оролцогч этгээдийн хувьд тийшээ нээлттэй ороод танилцах эрх нь нээлттэй байдаг. Цахим болчихсон учраас тийшээ үнэлгээний хорооны бүх тэмдэглэлүүдийн танилцуулгыг дамжуулж өгөх ийм процессыг ажиллагаа байгаа. Тэгээд үүнтэй нийцүүлээд гомдол хянасан албан бичгийн дараагаар “А******* *******” ХХК-ийн зүгээс дахин үнэлгээ хийхэд манай байгууллага болон дээд шатны байгууллагууд гомдол гаргаагүй. Сангийн яамнаас түдгэлзүүлсэн байсан тендер шалгаруулалтын маань хуульд заасны дагуу сэргээчихсэн. Бид нар тэр тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин үнэлсэн. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог гэж байдаг. Тухайлбал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч гомдол саналгүй гэдэг байдлаар тайлбарласан эсэхээс үл хамаарч тухайн этгээд, холбогдогч, шүүгдэгч, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж тогтоож шийдвэрлэдэг. Хохирогч гэдэг этгээд байхгүй, эсвэл хохирогч гомдол саналгүй гэж хэлсэн ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг.

Тухайлбал, байрны өмчлөгчөөр тогтоолгох, түлхүүр гардуулах, гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө тодорхойлдог бол захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа эдгээрээс онцлогтой зүйл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Энэ хүрээнд шүүх шийддэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хуулийн зорилтоос энэ хуулийн яг мөн чанар нь юу юм бэ, зарчим нь юу юм бэ гэдэг асуудал тодорхой болно. Хүн хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалуулахаар захиргааны байгууллагаас гаргасан хамгаалуулахаар нэхэмжлэлд нөгөө хүн хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэсэн байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн хүчин төгөлдөр болсон захиргааны акттай холбоотой маргадаг, хүчингүй болгосон, эсвэл хэрэгжиж дууссан захиргааны актыг хүчингүй болгох гэдэг агуулгаар маргадаггүй.

Яагаад гэвэл, мэдэгдлийг хүчингүй болгуулъя гэдэг агуулгаар шаардлага гаргаж байна. Мэдэгдлийг хүчингүй болгуулах боломжгүй. Хэрвээ захиргааны акт гэж үзэж байгаа бол хэрэгжээд дуусчихсан үүргээ биелүүлчихсэн. Мэдээлэл гаргаад, тэрний дагуу дараа дараагийн үр дагавар өгөөд гэрээ байгуулаад материал нийлүүлэх үйл ажиллагаа явагдсан. Тэгэхээр энийг өнөөдөр хүчингүй болгох хууль журам бол боломжгүй. Хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гээд  *******ны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгоё гэж байна. Тэгэхээр энд хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д, захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болсон, бусад байдлаар хэрэгжсэн нэхэмжлэлийн шаардлага хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа хэрэгжээд дуусчихсан, хүчингүй болчихлоо гэвэл хүчингүй болгосон ч гэсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байгаа бол энийг үргэлжлүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлага болгоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж болдог.

Тэгэхээр энд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол юу вэ, гэдгийг нэхэмжлэгч хууль зүйн утгаар нь тайлбарлах ёстой. Энэ тайлбарын хүрээнд шүүх шийдлээ гэхэд тэр миний эрх ашиг сонирхол хөндөгдөнө гээд байгаа шаардлага, эрх сэргэх боломжтой эсэх талаар шүүх дүгнэлт өгөх ёстой. Мэтгэлцэх зарчмын хүрээнд үнэхээр та бүхэнд ямар шаардлага байна, ямар хэрэгцээ байна, ямар эрх ашиг сонирхол хөндөгдөөд байгаа вэ, гэдэг үнэхээр бодитой үндэслэл хэлсэн бол тэрнийх нь хүрээнд би тодорхой хэмжээнд тайлбар хэлээд явах боломжтой байлаа. Би нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэдэг юм уу төлөөлөгч биш, би гуравдагч этгээдийн өмгөөлөгч, төлөөлөгч биш. Энд миний ойлгож байгаагаар “С**************инг” ХХК ялах эсэх, “А**************” ХХК ялах эсэхээс үл хамаараад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан багшийн үнэлгээ тогтоох үйл ажиллагаа явсан юм. Энэ хүрээнд тэр тендерийг одоо зохион байгуулж гэрээ байгуулаад бараа материалыг аваад явсан нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй. Тендерийг түр түдгэлзүүлчихсэн байсан хугацаанд гэрээ байгуулах, бараа материал нийлүүлэх, багшийн үнэлгээ хийх асуудал явагдсан байсан бол энэ нь хууль зөрчинө, магадгүй нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болно.

Ийм түдгэлзүүлсэн гэдэг акт байхгүй учраас бид нарт тухайн тендерийг үргэлжлүүлж явуулсан асуудал байгаа. Үнэхээр бид нар ялах ёстой байсан, ирээдүйд энэ тендерт ялаад ийм хэмжээний орлого олох байсан гэж маргаж буй бол үүнийгээ өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүлээж авах, хүлээж авахаас татгалзсан, захиргааны шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Энэ бол гомдол гаргах эрхтэй, захирамж, гомдол гаргах эрхгүй, нэгэнт гомдол гаргаагүй учраас энэ захирамж хуулийн хүчин төгөлдөр болоод өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэж миний зүгээс ойлгож байна.

Захиргааны акт гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан шинжийг агуулсан байдаг. Захиргааны акт захиргааны хэм хэмжээний акт биш, захиргааны гэрээ биш, энэ нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулах зорилгоор гарсан, гадагш чиглэсэн үр дагавар үүсгэсэн, амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр үйл ажиллагааг ойлгодог. Өнөөдөр би асуулт хариултын хүрээнд асуугаад байгаа захиргааны акт гэдэг бол тодорхой нэг бүрийн шинжтэй байдаг. Тэгэхээр өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагад оны 06 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэл болон оны 06 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээний хорооны шийдвэр буюу тэмдэглэлттэй холбоотой маргаж байна. Үүнийг шийдэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй. Мэдэгдлийг хүчингүй болгох боломжгүй гэж бид хэлсэн.

Маргахдаа оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл, ******* төвөөс, *******ноос гуравдагч этгээд болох “С**************инг” ХХК-иас тодруулга авсан нь буруу байна гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл буюу дүгнэлтийг хүчингүй болгох, хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Ийнхүү шийдсэнийг хууль бус гэж үзсэн бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээрээ тодорхой дурдах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэх, шаардлагыг хас гэдэг байдлаар нөлөөлөх,  хариуцагч гуравдагч этгээдээс оролцох боломжгүй учраас энэ хүрээнд шүүх шийдэж байгаа гэж би ойлгож байна.

Тендер гэдэг асуудлыг бүхэлд нь хараад тендерийг бүхэлдээ хууль бус байна гэдэг байдлаар ойлгомжгүй байдлаар тайлбарлаад энэнтэй холбоотой Сангийн яамны үнэлгээ хий гэдэг шийдвэрийг ч тэр бүгдийг нь хүлээн зөвшөөрөөд ганц хүчингүй болгох хууль бус байхыг тогтоолгох гээд байгаа шаардлагын хүрээнд шийдлээ гэхэд бусад захиргааны акт хэвээр үлдэх ийм үр дагавар бий. Яагаад гэхээр захиргааны акт гэдэг бол тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нэг бүрийн шинжтэй ийм акт байдаг, дахин давтагддаггүй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл захиргааны акт мөн. *******ны хурлын шийдвэрийг хүчингүй болгохтой холбоотой шаардлагаар 05 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлтэй холбож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Үнэхээр ингэж холбох ч шаардлага байсан бол нэхэмжлэлийн шаардлагадаа энэ хоёроо дурдах ёстой байсан.

Ингэж дурдсан тохиолдолд бид нар энэнтэй холбоотой тайлбараа хэлэх, хууль зүйн дүгнэлтээ өгөх, магадгүй энэ нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад хариу тайлбараа хууль ёсны дагуу хуульд заасан хугацааны дотор өгөх энэ ажиллагаа явах байсан. Ийм асуудал байхгүй учраас энэ хүрээнд шийдэхгүй ээ гэж одоо боломжгүй байх аа гэж би зүгээр дүгнэлт өгч байна. Хугацаа сунгасан, сунгасантай холбоотой асуудлыг яриад байна.

Сангийн яамнаас хугацаа сунгасан нь буруу, хугацаа сунгасантай холбоотой асуудал гэрээ байгуулагдаад явчихлаа гэж хэрвээ бодож байгаа бол энэ Сангийн яамны хугацаа сунгасан эсэх асуудал бид нарт хариуцагч болох ёсгүй. Хугацаа сунгасан шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бол уг шийдвэрийг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан энд хариуцагчаар тодорхойлогдоод явах ёстой учраас энэ шаардлагын хүрээнд би тайлбар хэлэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хугацаа сунгасан асуудал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байгаагүй, өнөөдрийг хүртэл байхгүй байсан.” гэв.

4.Гуравдагч этгээд “С**************инг” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд "А******* *******" ХХК-ийн ******* төвийн захиралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч танилцаад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "С******* *******инг" ХХК-ийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Манай "С******* *******инг" ХХК нь "******* төв"-өөс зарласан "Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг нийлүүлэх" тендерийн БҮТ/03014 дугаартай хоёр багц бүхий тендер шалгаруулалтад оролцсон. Уг тендер шалгаруулалт нь оны 03 дугаар сарын 30-ны өдөр зарлагдаж оны 05 дугаар сарын 01-ний өдөр нээсэн бөгөөд манай компанид оны 05 дугаар сарын 04-ний өдөр тендерт шалгарсан тухай мэдэгдэл ирсэн. Дээрх тендер шалгаруулалтад манай компаниас гадна “А******* *******инг” ХХК оролцсон бөгөөд үнэлгээний хорооноос манай компанийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж шалгаруулсан гэж ойлгосон. Бидний хувьд тендерт шалгарсан гэх мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах бэлтгэл ажил хангаж байсан боловч "А******* *******" ХХК-ийн зүгээс гомдол гаргасан тул гомдлын дагуу хянаж байх хугацаанд манай компанитай гэрээ байгуулалгүй хойшилсон. Улмаар Сангийн яамны "Гомдол хянасан тухай" оны 05 дугаар сарын 23-ны дугаартай албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийх тухай ******* төвөөс мэдэгдсэн бөгөөд “С******* Принтинг” ХХК-аас үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар тодруулга авсан. Манай "С******* Принтинг" ХХК-ийн үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа оны 04 сарын 20-ны өдөр дууссан ба өмнөх жилүүдэд /2022 оноос өмнө/ үнэт цаасны тусгай зөвшөөрлийг зөвшөөрөл дуусахаас өмнө биетээр буюу цаасан байдлаар бэлдэж, тусгай зөвшөөрөл дээр бичилт хийж сунгуулдаг байсан бол оноос цахим системд шилжсэнтэй холбогдуулан цахимаар хүсэлтээ хүргүүлдэг болсон. Уг цахим системд шилжсэнтэй холбоотой үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сунгах хүсэлт илгээх боломжгүй болсон ба бид тусгай зөвшөөрөл дууссан өдрөөс зөвшөөрлөө сунгах хүсэлт илгээсэн. Уг тусгай зөвшөөрөл сунгагдах хугацаа хуанлийн 20-30 хоногт баталгаажиж ирдэг журмын дагуу оны 05 сарын 25-ны өдөр зөвшөөрөл сунгагдаж ирсэн.

******* төвөөс албан тодруулга авах үед манай байгууллагын үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл сунгагдаж ирсэн байсан тул шинээр сунгагдсан тусгай зөвшөөрлийг албан тоотод хавсарган хариу өгсөн байдаг. Манай компаниас хүргүүлсэн тусгай зөвшөөрлийн баримт бусад баримтад үндэслэн оны 06 сарын 07-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл ирүүлсэн бөгөөд уг үнэлгээг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Улмаар энэхүү мэдэгдлийн дагуу оны 06 дугаар сарын 16-ны өдөр №01/1900 дугаартай "Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр хэвлэх гэрээ" гэх гэрээг байгуулан гэрээний дагуу "Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац"-ыг гэрээнд заасан тоо хэмжээгээр захиалагчийн шаардлагын дагуу савлан хүлээлгэн өгсөн бөгөөд талуудын хийж гүйцэтгэсэн ажлыг оны 06 дугаар сарын 23-ны өдөр дүгнэн акт үйлдсэн байдаг. "А******* *******" ХХК-ийн нэхэмжлэл гарган маргаж буй асуудал нь нэг тендерт шалгарсан, шалгараагүй гэдэг асуудлаас гадна Боловсрол, шинжлэх ухааны яам, ******* төвөөс багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг гаргах Монгол Улсад багшаар ажиллаж байгаа 36,000 гаруй иргэний ажлыг Дүгнэх, урамшуулал олгох эсэх асуудлыг хөндөж байна. Түүнчлэн, манай байгууллага ******* төвөөс ирүүлсэн албан бичгийн дагуу холбогдох зөвшөөрлийн материалаа хүргүүлэн, гэрээ байгуулах мэдэгдэл ирүүлсний дагуу гэрээг байгуулж, нийт 327,461,380 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг зохих ёсоор нь бүрэн хийж гүйцэтгэж өгсөн. Тухайн гүйцэтгэсэн ажлын дагуу шалгалтыг зохион байгуулан үнэлгээний үр Дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51,7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал буюу нийт улсын хэмжээнд 95,6 тэрбум төгрөгийн урамшууллыг багш нарт олгосон талаарх мэдээлэл гарсан байна. Өмнө дурдсанчлан манай компанийн хувьд ******* төвөөс ирүүлсэн мэдэгдлийн дагуу гэрээ байгуулан, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, зардал гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд хамаарахаар байна.

Тодруулбал, хуулийн тайлбар хэсэгт "Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэж заасан бөгөөд манай компанийн хувьд 327,461,380 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг хийж гүйцэтгэж, гэрээг дүгнэж, гэрээний дагуу төлбөрөө хүлээн авсан болно. Хэрэв нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж маргаж буй үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд бидний зүгээс эдийн засгийн хохирол үүрэх бөгөөд нэгэнт хэвлэн хэрэглэсэн шалгалтын материалыг буцаах боломжгүй нөхцөл байдал үүсэхийг шүүх анхаарах шаардлагатай байна. Түүнчлэн, "А**************" ХХК "******* төв"-өөс зарласан "Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг нийлүүлэх" БҮТ/03014 дугаар бүхий тендерийн үндсэн шаардлагыг хангаагүй, тендерийн төсөвт өртгийг давуулсан үнийн санал хүргүүлсэн зэрэг нь тендерийн ерөнхий шаардлагыг бүрэн хангаагүй боловч тухайн асуудлаар маргаж явж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Манай хэвлэлийн үйлдвэр нь 2000 оноос үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй монголын томоохон хэвлэлийн үйлдвэр ба үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 2005 оноос хойш жил бүр тогтмол авдаг. Иймд С******* Принтинг ХХК нь үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн шаардлагыг 19 жилийн турш бүрэн ханган ажиллаж байгаа байгууллага болно. Маргаан бүхий тендерт заасан ажил үйлчилгээ нь үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл шаардах /үнэт цаас хэвлэх/ ажил биш байсан ба уг шаардлага нь холбоо хамаарал багатай болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илт хохирох бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх ажлыг хийж гүйцэтгэсэн тул Итгэл хамгаалах зарчмын үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.” гэжээ.

4.1.Гуравдагч этгээд “С**************инг” ХХК нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд “А******* *******” ХХК-ийн ******* төвийн захиралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэн тухай захирамжид гуравдагч этгээд “С******* *******инг” ХХК-ийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

1.Тендер шалгаруулалтын тухай,

Манай “С******* *******инг” ХХК нь "******* төв”-өөс зарласан "Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг нийлүүлэх” тендерийн БҮТ/03014 дугаартай хоёр багц бүхий тендерт оролцсон. Тухайн үеийн сангийн яаманд гаргасан гомдол болон дахин үнэлгээ хийлгэх шийдвэрийн тал дээр бидэнд мэдээлэл байгаагүй, мөн албан бичгийн ирүүлсэнтэй холбоотойгоор хариу илгээсэн.

Тендерийн шалгаруулах үйл ажиллагааг бид бүхэн мэдэхгүй бөгөөд шүүхэд маргаан үүссэнтэй холбоотой ******* төвийн гаргасан хариу тайлбараас үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан болно.

Шүүхэд талуудын өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “А******* *******” ХХК-ийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд тендерт шалгарах байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тодруулбал, А******* ******* ХХК нь тус тендерийн шаардлагад нийцээгүй, шалгах боломжгүй байсан гэх нөхцөл нь хариуцагчийн дараах тайлбаруудаар тогтоогдож байна. Үүнд: А******* ******* ХХК-ны тендерт ирүүлсэн материал нь төсөвт өртгөөс 5 хувиас хэтэрсэн байсан.

Ажлын байранд тавигдах шаардлага нь 400 м.кв-аас их байх гэж заасан ба ут шаардлагыг тус компани нь бас хангаагүй, харуул хамгаалалтын албатай байх шаардлагыг хэрэв шалгарвал цагдаагийн болон харуул хамгаалалтын албатай гэрээ байгуулна гэсэн боловч тухайн шаардлага нь тендерт материал ирүүлэх үед хангасан байх шаардлага болно.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзвэл нэхэмжлэгч нь маргаан бүхий үнэлгээний хорооны шийдвэр гарснаас бодитоор зөрчигдсөн эрх байхгүй бөгөөд тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй боловч тендерт шалгарах байсан тул хууль бус байсан болохыг тогтоож өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд:

Маргаан бүхий нэхэмжлэлийг нэхэмжлэгч захиргааны шүүхэд хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх замаар гаргасан бөгөөд тухай актын талаар авч болох урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг явуулаагүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Тодруулбал, хариуцагчийн тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч нь Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамд гомдол гаргах ёстой байсан боловч гомдол гаргаагүй бөгөөд тухайн асуудлаар дээд шатны байгууллагад гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхгүй бөгөөд нэхэмжлэгч тухайн асуудлаар Маргах эрхгүй байх тул нэхэмжлэгчийн “*******ны оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай шийдвэр, оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэл /дүгнэлт/-ийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэгч “А**************” ХХК-аас шүүхэд анх оны 07 дугаар сарын 05-ны өдөр хандаж, ******* төвийн захирал болон ******* хорооны даргад тус тус холбогдуулан “******* хорооны төвийн “Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг нийлүүлэх” тухай БҮТ/03014 дугаар бүхий тендер шалгаруулсан -05-04 өдрийн гэрээ байгуулах, эрх олгох тухай тоот шийдвэр, -06-07 өдрийн тоот мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх ба шүүх уг нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар нэхэмжлэгчээс оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ******* төвийн захиралд холбогдуулан “******* төвийн “Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг нийлүүлэх” тухай БҮТ/03014 тоот тендер шалгаруулсан -05-04 өдрийн гэрээ байгуулах, эрх олгох тухай тоот шийдвэр, -06-07 өдрийн тоот мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар тодорхойлсныг шүүхээс шийдвэрлэж “******* хорооны төвийн “Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг нийлүүлэх” тухай БҮТ/03014 дугаар бүхий тендер шалгаруулсан -05-04 өдрийн гэрээ байгуулах, эрх олгох тухай тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагад бүрдүүлбэр хангаж ирүүлэх хугацаа тогтоосон.

            1.1.Ийнхүү нэхэмжлэгчээс оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахдаа “******* төвийн -05-04 өдрийн гэрээ байгуулах, эрх олгох тухай тоот шийдвэр, -06-07 өдрийн тоот мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжилснийг шийдвэрлэхдээ “******* төвийн -05-04 өдрийн гэрээ байгуулах, эрх олгох тухай тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн.

            1.2.Нэхэмжлэгчээс оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ******* төвийн захиралд холбогдуулан “******* төвийн “Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг нийлүүлэх” тухай БҮТ/03014 дугаар бүхий тендерт “С**************инг” ХХК-ийг шалгаруулж ... өдрийн гэрээ байгуулсан хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

            1.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ******* төвийн захирлын оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороонд холбогдуулан “*******ны оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэр, оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэл/дүгнэлт/-ийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг шүүх хүлээн авч хамтран хариуцагчаар ******* төвийн захирлын оны дугаар тушаалаар байгуулагдсан *******г татсан.

            1.4.Нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “*******ны оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэр, оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэл/дүгнэлт/-ийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн “1. оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр хэвлэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, 2.Хууль бус тендер шалгаруулалтын улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан орлогыг гаргуулах” гэжээ.

            1.5.Шүүхээс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авч, ихэсгэсэн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байх ба шүүх нэхэмжлэгч “А**************” ХХК-аас ******* төвийн захирал болон ******* төвийн захирлын оны дугаар тушаалаар байгуулагдсан *******нд тус тус холбогдуулан гаргасан “******* төвийн захирлын дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, ******* төвийн захирлын тушаалаар байгуулсан *******ны 02 дугаар шийдвэр 04 дугаартай тэмдэглэл бүхий дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагаар хэрэг маргааныг шийдвэрлэлээ.

            2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/2005 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.“Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.3.“Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4.“Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.”, 55.3.“Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана: 55.3.3.зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.“Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж тус тус хуульчилжээ.

            3.******* төвийн захирлын тушаалаар байгуулсан *******ны 02 дугаар шийдвэр, 04 дугаартай тэмдэглэл бүхий дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            3.1.******* төвийн захирлын тушаалаар байгуулсан *******ны оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай шийдвэрээр (Хэргийн 1 дүгээр хавтас, 116 дахь тал) “Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац, хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах хуралд оролцогчдын 100 хувийн саналаар Багц 1-т “С******* *******инг” ХХК, Багц 2-т “С******* *******инг” ХХК-ийн ирүүлсэн үнийн саналыг дэмжсэн байна.

            3.2.*******ны оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэлд өмнөх хурлаар шийдсэний дагуу тендерийн материалуудаа дахин нягтлан багц, компани тус бүрээр үнэлгээгээ дахин хийхээр хуралдаж, улмаар “Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац, хэвлэх, савлах, шалгалтын материалын битүүмжлэх хуванцар хайрцаг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах хуралд оролцогчдын 100 хувийн саналаар Багц 1-т “С******* *******инг” ХХК-ийн ирүүлсэн үнийн саналыг дэмжих шийдвэрийг гаргаж, Багц 2-т ирүүлсэн тендер шаардлагад нийцээгүй учир тендерээс татгалзаж, хурлыг 17:39 цагт хаажээ.

            3.3.Тендерийг дахин үнэлэх шалтгаан үндэслэл болсон Монгол Улсын Сангийн яамны оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Гомдол хянасан тухай дугаартай албан бичгээр “... “С**************инг” ХХК-ийн тендерт хавсаргасан 01 дугаартай “Үнэт цаасны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн хүчинтэй байх хугацаа оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дуусаж хүчингүй болсон байх тул дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн оны 05 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ байгуулах эрх олгох тухай тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье ...” хэмээн маргаан бүхий тендерийн үнэлгээг дахин хийхээр шийдвэрлэсэн байна.

            3.4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд оны 05 дугаар сарын 24-ний өдөр үнэлгээний хороо хуралдаж үнэлгээг хийхээс өмнө “С**************инг” ХХК руу албан бичиг хүргүүлж, үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн тодруулгыг авахаар шийдвэрлэж (Хэргийн 1 дүгээр хавтас, 122 дахь тал), улмаар оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл гарсан байх ба тендерийн материалыг дахин хянан үзэхэд 1 дүгээр багц дээр гарсан зөрчил арилсан байна (Хэргийн 1 дүгээр хавтас, 127 дахь тал) гэж дүгнэсэн нь дараах байдлаар хуульд нийцэхгүй.

            3.5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/2005 он/-ийн 55.3.“Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана: 55.3.3.зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах.” гэж заасан атал хариуцагч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж тендерт оролцогчдын зөрчлийг арилган дахин үнэлсэн гэжээ.

            3.6.Хуулийн зохицуулалтаас болон Сангийн яамны албан бичгээс үзвэл “Үнэлгээг дахин хийх” гэдэг нь үнэлгээний хороо хууль тогтоомжид нийцээгүй үйл ажиллагаа, шийдвэрээ засаж хуульд нийцүүлэн үнэлгээг “дахин” хийх агуулгатай, өөрөөр хэлбэл тендерт оролцогчдын анх ирүүлсэн тендерийг хуульд нийцүүлэн дахин үнэлэх болохоос биш тэдгээрээс нэмж материал, баримт цуглуулсны үндсэн дээр үнэлгээ хийх явдал биш юм.

            3.7.Гэтэл ******* төв нь оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/160 дугаартай албан бичгээр “С**************инг” ХХК-д хандаж, дахин үнэлгээ хийх тул үнэт цаасны тусгай зөвшөөрөл байгаа эсэх дээр тайлбар ирүүлнэ үү гэсэн нь хуулийн дээрх заалтад болон Сангийн яамны шийдвэрт нийцээгүй, нөгөөтэйгүүр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сангийн яамнаас гуравдагч этгээд “С**************инг” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримтыг шаардан гаргуулж авсан ба эндээс үзэхэд тусгай зөвшөөрөл шинээр хүссэн огноо нь оны 05 дугаар сарын 23-ны өдөр байх бөгөөд улмаар оны 05 дугаар сарын 25-ны өдөр үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг “С**************инг” ХХК-д 5 жилийн хугацаатай олгосон байна.

            3.8.Дээрхээс үзвэл цаг хугацааны хувьд маргаан бүхий тендер нээсэн өдөр буюу оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө буюу оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гуравдагч этгээд “С**************инг” ХХК-ийн үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, улмаар тусгай зөвшөөрлөө шинээр оны 05 дугаар сарын 25-ны өдөр авсан байтал дахин үнэлгээ хийхдээ анхны тендерийн материал дээр нэмж материал цуглуулан гуравдагч этгээдийг тендерт шалгаруулсан нь буруу байна.

            3.9.Хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/2005 он/-ийн 27.4.“Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэж зааснаар тендерээс татгалзах ёстой байжээ.

            3.10.Хэдийгээр хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй байх боловч шүүхийн үүрэг нь хариуцагчийн үйл ажиллагаанд объектив хяналт тавих биш бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтооход чиглэнэ. Гэтэл энэхүү маргааны тухайд маргаан бүхий тендер явагдаж дууссан болох нь ******* төвийн оны 10 дугаар сарын 11-ний өдрийн *******тай албан бичгээр ирүүлсэн баримт болох Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр хэвлэх гэрээ, Гүйцэтгэлийн актуудаар тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр хариуцагч зохих журмын дагуу үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийсэн тохиолдолд ч анхны тендерийн материалыг үнэлэх учир нэхэмжлэгч “А**************” ХХК-ийн тендерийн материал шаардлага хангаагүй үйл баримт өөрчлөгдөхгүй зэргээс үзвэл нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзэхээр байна.

            3.11.Иймд ******* төвийн захирлын тушаалаар байгуулсан *******ны 02 дугаар шийдвэр, 04 дугаартай тэмдэглэл бүхий дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.******* төвийн захирлын дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            4.1.******* төвийн оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” дугаартай албан бичгээр “Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дэвтэр, зөвлөмж, протокол, хариултын хуудас, цаасан лац хэвлэх, савлах, шалгалтын материал битүүмжлэх хуванцар хайрцаг нийлүүлэх” тухай БҮТ/03014 дугаар бүхий тендерийг Сангийн яамны “Гомдол хянасан тухай” оны 05 дугаар сарын 23-ны дугаартай албан бичгээр ирсэн чиглэлийн дагуу дахин үнэлсэн *******ны дүгнэлт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна. Танай компаниас тус тендерийн 1 дүгээр багцад 409,902,416.00 (дөрвөн зуун есөн сая есөн зуун хоёр мянга дөрвөн зуун арван зургаан) төгрөгийн үнийн санал ирүүлсэн нь захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 9.6 хувиар хэтэрсэн, тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгт дэх ТШЗ 18.6.7 дахь шаардлагыг хангахгүй байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн танай ирүүлсэн тендерийг шалгаруулах боломжгүй байгааг мэдэгдэж байна. Энэ тендерийн 1 дүгээр багцад “С******* *******инг” ХХК шалгарсан.” гэжээ.

            4.2.Маргаан бүхий дугаартай албан бичиг нь ******* төвийн захирлын тушаалаар байгуулсан *******ны 04 дугаартай тэмдэглэл бүхий дүгнэлтийг үндэслэж гарсан байх ба уг шийдвэрийг шүүх хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй талаар дүгнэсэн. Нэгэнт маргаан бүхий актын үндэслэл болсон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлээгүй тул тус мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            5.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.1, 106.3.14, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн/2005 оны/ 27.1, 27.3, 27.4, 55.3.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А**************” ХХК-ийн ******* төвийн захирал болон ******* төвийн захирлын оны дугаар тушаалаар байгуулагдсан *******нд холбогдуулан гаргасан “******* төвийн захирлын дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, ******* төвийн захирлын тушаалаар байгуулсан *******ны 02 дугаар шийдвэр 04 дугаартай тэмдэглэл бүхий дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журамд гомдол гаргах эрхтэйг дурдав.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.УРАНГУА