Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/00369

 


 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 18 өдөр

            Дугаар 102/ШШ2024/00369

Улаанбаатар хот

    

 Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

                                                  биелүүлснийг баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 328.195 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад     

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр  зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нэхэмжлэгч “О  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 328.195 төгрөгийг хариуцагч Б.О  төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.496 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 5.248  төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 5.248  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

            

      ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА