Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02592

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 08 өдөр

    Дугаар 102/ШШ2022/02592

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.“А” ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлага 22.565.675 төгрөгийг хариуцагч Б.Д 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 3.760.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3.765.675 төгрөгийг төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар гудамжны 000 тоот, Улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, 80 метр квадрат талбайтай хувийн сууц, Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, Горькийн 00 дугаар гудамжны 000 тоотод байрлалтай, Гэрчилгээний Г-0000000000, нэгж талбарын 00000000000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340.979 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 170.490 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 170.490 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА