Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

            Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр,                       

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхбаатарын Нандин-Эрдэнэ, Хөхүүн овогт Ренчинлхүмбийн Наран-Өлзий, Зидраа овогт Гантуяагийн Мөнх-Эрдэнэ,Тогоо овогт Диваагийн Сүхбаатар нарт холбогдох эрүүгийн 20170000086 дугаартай хэргийг 2018 оны 01 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын Үүд суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Замын-Үүд сумын 1 дүгээр баг Мэргэжлийн хяналтын 147-4 тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Мөнхбаатарын Нандин-Эрдэнэ / Е091112106 /,

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 08- ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй , ам бүл 5, аав, ээж, эгч, эмээ нарын хамт Хатанбулаг сумын 4 дүгээр Сулинхээр гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хөхүүн овогт Ренчинлхүмбийн Наран-Өлзий / ЕЛ92060811 /,

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ах, нарын хамт Хатанбулаг сумын 4 дүгээр баг Сулинхээр гэх газарт оршин суух урьд ял шийтгэлгүй, Зидраа овогт Гантуяагийн Мөнх-Эрдэнэ / ЕЛ99030613 /,

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны 3-13 тоотод оршин суух,  Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, 2012.10.11-ний өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан Тогоо овогт Диваагийн Сүхбаатар / ЕЛ87052015 /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Нандин-Эрдэнэ, Р.Наран-Өлзий, Г.Мөнх-Эрдэнэ нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 956,200 төгрөгийн /бага бус хэмжээний/ буюу 136 кг 600 гр үхрийн махыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,

 

Шүүгдэгч Д.Сүхбаатар нь М.Нандин-Эрдэнэ, Р.Наран-Өлзий, Г.Мөнх-Эрдэнэ, нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 956,200 төгрөгийн /бага бус хэмжээний/ буюу 136 кг 600 гр үхрийн махыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхэд унаагаар хангаж дэмжлэг үзүүлж уг гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Нандин-Эрдэний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Сүхбаатар, Наран-Өлзий, Г.Мөнх-Эрдэнэ, бид нар ярилцаад Сүхбаатар, Мөнх-Эрдэнэ бид гурав БНХАУ-руу хамт явж Мөнх- Эрдэнэ бид хоёр Хятадын хил дээр үлдээд Сүхбаатар БНХАУ-руу миний эзэмшлийн 74-85 ДГО улсын дугаартай авто машинтай гарч хоносон. Сүхбаатарт би маргааш хил гараад ороод ирээрэй бид нар Монголын хил гараад хоёр хилийн гол хэсэгт хүлээж байя гэж ярилцан тохиролцсон юм. Би Сүхбаатарт Монголын хил дээр битгий очоорой хилийн голд машинтайгаа зогсож байгаарай гэж хэлсэн юм. ...машинаас өөрийн хайрцагтай мах сүүг гартаа барьж гааль руу орон паспорт дээр зөвшөөрөл даруулаад гарч ирээд хүлээж байтал Наран-Өлзий, Мөнх-Эрдэнэ хоёр гаалиас хайрцагтай сүү махаа барьчихсан гарч ирсэн. Тэгээд бид гурав уулзаад гаалийн бүсэд шалгуулаад гарч ирсэн эхний машинд нь сууя гэж бодоод хүлээж байтал 50-20 ДГА улсын дугаартай авто машин гаалийн бүсэд шалгуулан гарч ирэхээр нь машинд сууж Монголын хилээс 2 км орчим яваад Наран-Өлзий, Мөнх-Эрдэнэ бид гурав машинаас хайрцагтай мах сүүгээ авч буугаад хоёр хилийн голийн бүсэд Сүхбаатарыг хүлээгээд зогсож байхад Сүхбаатар хятадын хилээс гарч ирсэн. Тэгээд миний эзэмшлийн 75-85 ДГО улсын дугаартай авто машины тусгайлан бэлтгэж дээд хэсгийг нь тайрсан шатахууны банканд махыг хийж үлдсэн махаа машины арын зааланд ил тавиад гарах гэж байтал хилийн цэргийн алба хаагч ирж саатуулсан. ...Би үхрийн махыг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан Ханги хилийн боомтоор нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн гэдгийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Р.Наран-Өлзийгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нандин-Эрдэнэ эгч, Сүхбаатар, Мөнх- Эрдэнэ бид нар хоорондоо ярьж байгаад хилээр мах гаргахаар тохиролцон би хөдөө явж нэг бярууны мах авчирсан юм. Тухайн үед Нандин-Эрдэнэ эгч бас үхрийн махтай байсан ба тус махаа гялгар уутанд хийж янзалсан байсан. Би хөдөө яваад 2017 оны 02 сарын 14-ний орой Ханги боомт дээр ирсэн. Намайг ирэхэд Нандин-Эрдэнэ эгч Мөнх-Эрдэнийн хамтаар байсан Сүхбаатарыг урагшаа гарсан. Маргааш бид нарыг гараад очиход Сүхбаатар машинтай цаанаас ороод ирнэ хилийн голд махаа машинд нуугаад БНХАУ-руу гарна гэж ярьж байсан. Маргааш нь буюу 2017 оны 02 сарын 15-ны өглөө махаа аваад 2-н хаалтан дээр очиж Нандин-Эрдэнэ эгч, Мөнх-Эрдэнэ бид гурав биеийн гэдэс, нуруу суга, хөл зэрэг газарт махаа хийж скочоор тогтоогоод гадуур хувцас өмсөөд үлдсэн махаа машинд байсан голден милк сүүний хайрцаганд хийсэн. ...Мөнх-Эрдэнэ бид хоёрыг гарч ирэхэд Нандин-Эрдэнэ түрүүлээд гараад ирчихсэн хоёр хайрцаг махаа бариад зогсож байсан. ...Монголын хилээс 2 км орчим яваад машинаас буугаад зогсож байтал Сүхбаатар 74-85 ДГО улсын дугаартай авто машинтай хятадын хилээр гарч ирсэн тэгээд машинд махаа нууж янзалж байтал хилийн цэргийн алба хаагч нар ирж саатуулсан. Ашиг олох зорилготой гаргасан. ...нийт гаргасан мах нь 136 кг 600 гр мах байсан. ...Би хязгаарласан бараа бүтээгдэхүүн гэдгийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Наран-Өлзий ах үхрийн мах гаргана гээд 2017 оны 02 сарын 14-ний өглөө хөдөө гэрээд яваад бярууны мах орой авч ирсэн. Нандин-Эрдэнэ эгчийн тусгайлан бэлтгэж савалсан үхрийн мах мөн байсан юм. 2017 оны 02 сарын 14-ний өдөр Нандин-Эрдэнэ эгч Сүхбаатар ах бид гурав Нандин-Эрдэнэ эгчийн эзэмшлийн 74-85 ДГО улсын дугаартай авто машинтай урагшаа гараад Хятадын хил дээр очоод Сүхбаатар ахад чи машин барьж урагшаа гараад маргааш хил онгойхоор гараад ирээрэй, бид нар махаа оруулаад хоёр хилийн голын зурваст хүлээж байя, тэгээд махаа машиндаа нуугаад урагшаа гаргая гэж ярьж тохироод Нандин-Эрдэнэ эгч бид хоёр буцаад Монголд орж ирсэн. Сүхбаатар ах Мандалд хонохоор машинтай явсан. Маргааш нь буюу 2017 оны 02 сарын 15-ны өглөө Нандин-Эрдэнэ эгч, Наран-Өлзий ах бид гурав Наран-Өлзий ахын авчирсан мах болон Нандин-Эрдэнэ эгчийн тусгайлан бэлтгэж савалсан махнаас авч яваад хилийн 2-н хаалтан дээр очиж үхрийн махыг бид гурав биеийн гэдэс, нуруу, суга зэрэг газарт ороод тогтоон гадуур нь хувцас өмсөөд үлдсэн махыг нь голден милк сүүний хайрцаганд хийсэн. ...хайцагтай махаа барьж ороод паспортон дээр штамб даруулчаад гарч ирэхэд Наран-Өлзий ах Нандин-Эрдэнэ хоёр гарчихсан хүлээж байсан тэгээд бид гурав машин сууж Монголын хилээс 2 км орчим яваад машинаас махаа авч буугаад хүлээж байтал Сүхбаатар ах Хятадын хилээр гарч ирсэн тэгээд хятад Монголын хилийн голын зурвас газарт 74-85 ДГО улсын дугаартай авто машины тусгайлан бэлтгэсэн банкинд махаа нууж янзалж хийж байтал хилийн цэргийн хүн ирээд машин саатуулсан. ...Ашиг олох зорилготой гаргасан” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нандин-Эрдэнэ чи машин бариад урд гарч хоночихоод маргааш өглөө хил нээхээр гарч ирээд хоёр хилийн голын зурвас газарт зогсож бай Наран-Өлзий, Мөнх-Эрдэнэ бид гурав махаа аваад Монголын хилээр нэвтрүүлээд гараад ирье тэгээд машиндаа нуугаад БНХАУ-руу гаргаж заръя чи маргааш Хятадын хил гараад хоёр хилийн гол хэсэгт байж байгаарай Монголын хил дээр очих хэрэггүй шүү гэж хэлж байсан. Тэгээд би Нандин-Эрдэнийн эзэмшлийн 74- 85 ДГО улсын дугаартай фургон маркийн авто машиныг жолоодон БНХАУ-руу гарч Мандалд очиж хоноод өглөө хил нээхээр нь Хятадын хил гараад 09.00 цагийн үед санаж байна хоёр хилийн гол хэсэгт очихоор явж байтал Нандин-Эрдэнэ, Наран- Өлзий, Г.Мөнх-Эрдэнэ гурав зам дээр голден милк сүүний 5 ширхэг хайрцаганд хийсэн мах барьчихсан тухайн хайрцагны дээд хэсэгт 1 үе сүү өрж нуусан байдалтай зогсож байсан би машинтай очиж зогсоод махыг Нандин-Эрдэний машины тусгайлан бэлтгэж дээд хэсгийг нь авсан шатахууны банкинд махыг, хийж нууж байтал Монголын хилийн цэргийн алба хаагч нар ирж саатуулсан. ...Нандин-Эрдэнэ, Наран-Өлзий, Мөнх-Эрдэнэ нарын хамт ханги боомт дээр байсан. Махнаас биедээ ороогоод үлдсэн махыг нь голден милк сүүний хайрцаганд хийгээд ил бариад гараад ирлээ гэж хэлж байсан. ...Би үхрийн махыг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан Ханги хилийн боомтоор нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн гэдгийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Тогтохсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 02 сарын 15-ны өдөр Ханги хилийн боомтын экспортын чиглэлд томилгоот хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан ба намайг үүрэг гүйцэтгэж байхад Нандин-Эрдэнэ гэх эмэгтэй мах гаргаж байгаад хилийн голд баригдсан гэж хүмүүс ярьж байхыг сонссон надад хэргийн талаар тодорхой мэдэх зүйл байхгүй. ...Р.Наран-Өлзий, Г.Мөнх-Эрдэнэ гэх хүмүүсийг бол танихгүй Нандин-Эрдэнэ гэх эмэгтэйг зүс мэднэ ер нь байнга хил дээр явж байдаг юм” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Төмөрсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр заставын дарга Батнасан томилгоот хуваарийн дагуу Ханги хилийн боомтын журамд хяналт тавин ажилласан үүрэг гүйцэтгэх хугацаанд 10 цаг 40 минутын орчимд цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Энхбилэг ирээд “хоёр хилийн голд фургон маркийн авто машин зогсоод юм ачиж байна” гэж хэлэхээр нь жолооч ахлагч Шинэ- Одын хамт очиж шалгахад 3 залуу машинд голден милк сүүний хайрцагийг эд зүйлс ачсан байдалтай байсан. ...машиныг нь шалгана гэж хэлээд Ханги боомтын хяналтын талбайд авчирч шалгахад 74-58 ДГО улсын дугаартай авто машины тусгайлан бэлтгэсэн шатахууны саванд тусгайлан бэлтгэсэн уутанд савласан мах нуусан мөн голден милк сүүний хайрцагт мах хийж дээд хэсгээр нь 1 үе сүү өрж нуусан байдалтай байсан. Тухайн авто машинаас нийт 6 хайрцаг мах гарч ирсэн. ...мах авч явж байсан гэх хүмүүсийн биеийн байцаалтыг шалгаж үзэхэд М.Нандин-Эрдэнэ, Д.Сүхбаатар, Р.Наран-Өлзий Г.Мөнх-Эрдэнэ гэх хүмүүс байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Шинэ-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг өнгөрч байхад заставын орлогч, ахлах дэслэгч Төмөрсүх ирээд хоёр хилийн голд фургон маркийн авто машин юм ачаад байна очиж шалгаад ирье гэж хэлээд би ...Төмөрсүхийн хамтаар явж тухайн авто машиныг очиж шалгахад шатахууны савны дээд хэсгийг нь авч тусгайлан бэлтгэж дотор нь савалсан мах хийсэн байдалтай 74-85 ДГО улсын дугаартай авто машин зогсож байсан би машинд орж үзээгүй тухайн машиныг Төмөрсүх саатуулж хилийн хяналтын талбайд авчирч үзлэг хийсэн. ...Машины гадна 3 залуу байсан. ...махыг гаргаж байсан хүмүүс нь М.Нандин-Эрдэнэ, Д.Сүхбаатар, Р.Наран-Өлзий, Г.Мөнх-Эрдэнэ гэж хүмүүс байсан” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч З.Энхбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ...Хилийн 0168-р ангид ирж хугацаат цэргийн алба хааж байсан юм. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуваарийн дагуу 10-12 цагийн хооронд застав дээр цагийн манаанд үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан хоёр хилийн голд буюу Ханги боомтоос урагшаа БНХАУ-руу явах замд бор ногоон өнгийн фургон маркийн авто машинд хүмүүс юм ачаад байх шиг харагдсан. Тэгээд би заставын орлогч, ахлах дэслэгч Төмөрсүхэд ирж хэлсэн. Төмөрсүх орлогч машинтайгаа явж тухайн машин дээр очоод машиныг эргүүлэн хяналтын талбайд авчирч шалгаж байгаа харагдсан. ...Төмөрсүх дарга тухайн машинд ачсан бараа нь мах байсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Эд мөрийн баримт устгасан акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл,  

Ашид билгүүн ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт,

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 6 дугаартай дүгнэлт,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас  зэрэг болно.  

 

            Шүүгдэгч М.Нандин-Эрдэнэ, Р.Наран-Өлзий, Г.Мөнх-Эрдэнэ нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор хязгаарлалт тогтоосон бараа буюу  956,200 төгрөгийн 136 кг 600 гр үхрийн түүхий махыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг ,

шүүгдэгч Д.Сүхбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор Монгол Улсын хилээр

нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 956,200 төгрөгийн  буюу 136 кг 600 гр үхрийн түүхий махыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд унаагаар хангаж дэмжлэг үзүүлж уг гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон  болох нь шүүгдэгч М.Нандин-Эрдэнэ, Р.Наран-Өлзий, Г.Мөнх-Эрдэнэ, Д.Сүхбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Гэрч Э.Төмөрсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр заставын дарга Батнасан томилгоот хуваарийн дагуу Ханги хилийн боомтын журамд хяналт тавин ажилласан үүрэг гүйцэтгэх хугацаанд 10 цаг 40 минутын орчимд цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Энхбилэг ирээд “хоёр хилийн голд фургон маркийн авто машин зогсоод юм ачиж байна” гэж хэлэхээр нь жолооч ахлагч Шинэ- Одын хамт очиж шалгахад 3 залуу машинд голден милк сүүний хайрцагийг эд зүйлс ачсан байдалтай байсан. ...машиныг нь шалгана гэж хэлээд Ханги боомтын хяналтын талбайд авчирч шалгахад 74-58 ДГО улсын дугаартай авто машины тусгайлан бэлтгэсэн шатахууны саванд тусгайлан бэлтгэсэн уутанд савласан мах нуусан мөн голден милк сүүний хайрцагт мах хийж дээд хэсгээр нь 1 үе сүү өрж нуусан байдалтай байсан. Тухайн авто машинаас нийт 6 хайрцаг мах гарч ирсэн. ...мах авч явж байсан гэх хүмүүсийн биеийн байцаалтыг шалгаж үзэхэд М.Нандин-Эрдэнэ, Д.Сүхбаатар, Р.Наран-Өлзий Г.Мөнх-Эрдэнэ гэх хүмүүс байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэсэн мэдүүлэг, Гэрч С.Шинэ-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг өнгөрч байхад заставын орлогч, ахлах дэслэгч Төмөрсүх ирээд хоёр хилийн голд фургон маркийн авто машин юм ачаад байна очиж шалгаад ирье гэж хэлээд би ...Төмөрсүхийн хамтаар явж тухайн авто машиныг очиж шалгахад шатахууны савны дээд хэсгийг нь авч тусгайлан бэлтгэж дотор нь савалсан мах хийсэн байдалтай 74-85 ДГО улсын дугаартай авто машин зогсож байсан би машинд орж үзээгүй тухайн машиныг Төмөрсүх саатуулж хилийн хяналтын талбайд авчирч үзлэг хийсэн. ...Машины гадна 3 залуу байсан. ...махыг гаргаж байсан хүмүүс нь М.Нандин-Эрдэнэ, Д.Сүхбаатар, Р.Наран-Өлзий, Г.Мөнх-Эрдэнэ гэж хүмүүс байсан гэсэн мэдүүлэг, Гэрч З.Энхбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би ...Хилийн 0168-р ангид ирж хугацаат цэргийн алба хааж байсан юм. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуваарийн дагуу 10-12 цагийн хооронд застав дээр цагийн манаанд үүрэг гүйцтэгэж ажиллаж байсан. Хоёр хилийн голд буюу Ханги боомтоос урагшаа БНХАУ-руу явах замд бор ногоон өнгийн фургон маркийн авто машинд хүмүүс юм ачаад байх шиг харагдсан. Тэгээд би заставын орлогч, ахлах дэслэгч Төмөрсүхэд ирж хэлсэн. ...Төмөрсүх дарга тухайн машинд ачсан бараа нь мах байсан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримт устгасан акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 6 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

  Шүүгдэгч Мөнхбаатарын Нандин-Эрдэнэ, Ренчинлхүмбийн Наран-Өлзий,  Гантуяагийн Мөнх-Эрдэнэ, Диваагийн Сүхбаатар нарт холбогдох хэргийг аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэр‎‎эг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дах хэсэг нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч М.Нандин-Эрдэнэ, Р.Наран-Өлзий, Г.Мөнх-Эрдэнэ нарыг хууль, Монгол Улс олон улсын гэрээнд заасны дагуу  хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг, шүүгдэгч Д.Сүхбаатарыг  Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд унаагаар хангаж дэмжлэг үзүүлж уг гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон  гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр,  хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэг материалын  дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалтыг Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан байна. Уг хавсралтын 4-т түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боомтууд:...Дорноговь аймгийн Замын-Үүд ...гэжээ.

 

            Шүүгдэгч М.Нандин-Эрдэнэ, Р.Наран-Өлзий, Г.Мөнх-Эрдэнэ, Д.Сүхбаатар нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Нандин-Эрдэнэ, Р.Наран-Өлзий, Г.Мөнх-Эрдэнэ, Д.Сүхбаатар нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал болон шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

         Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгож хэрэглэхээр шийдвэрлэв.

             

            Шүүгдэгч М.Нандин-Эрдэнэ, Р.Наран-Өлзий, Г.Мөнх-Эрдэнэ, Д.Сүхбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 136 кг 600 гр түүхий махыг мөрдөн байцаалтын шатанд устгасан байна.

          

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулахаар заасан байх тул хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Нандин-Эрдэнийн эзэмшлийн 2500 000 төгрөгийн үнэ бүхий 74-85 ДГО улсын дугаартай УАЗ-220692 маркийн автомашиныг хураан авч улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

             “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэжээ.

 

 Иймд шүүгдэгч нар нь  М.Нандин-Эрдэнийн эзэмшлийн 74-85 ДГО улсын дугаартай УАЗ-220692 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан  Монгол улсын хилээр хууль бусаар хязгаарласан эд зүйл болох түүхий махыг бага бус хэмжээгээр нэвтрүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт хамаарч байна гэж шүүхээс үзлээ.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нандин-Эрдэнэ, Р.Наран-Өлзий, Г.Мөнх-Эрдэнэ, Д.Сүхбаатар нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.