| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/03718/И |
| Дугаар | 101/ШШ2024/00329 |
| Огноо | 2024-01-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2024/00329
| 2024 о 01с 12ө | Дугаар 101/ШШ2024/00329
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, …-р хороо, … байр, ... тоотод оршин суух, …ийн /рд:../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, энхтайваны өргөн чөлөө, Сувдан сондор хотхон, 71/а байр хаягт байрлах .../рд:…/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, …-р хороо, энхтайваны өргөн чөлөө, … хаягт оршин суух, .. ... /рд:…/ нарт холбогдох,
6,190,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.
Зохигчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амаржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батбилэг нарын эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие шүдний эмнэлгийн тусгай зөвшөөрөлтэй ..., Б...., түүний нягтлан Г.Нэргүй гэх эмэгтэй нартай 2022.04.20-нд уулзаж тоног төхөөрөмж, эд хогшил түрээслэх тухай 01/158 дугаартай гэрээг би болон миний нөхөр ..., У.Удвал гэх манай эмч бид 5 уулзаж, нэг жил түрээслээд компаниа 60 сая төгрөгөөр худалдана, 6 сарын дараа гэхэд бүр тодорхой болно, энэ нь та нарт туршлага сууж авах хугацаа ч болно, та нар худалдаж авахгүй байсан ч болно шүү дээ, та нар худалдаж авахаа болилоо гэхэд барьцаа мөнгөө буцаагаад авч болно, та нарт хамгийн ашигтай шүү, ингэж хямд зарах эмнэлэг олдохгүй гэх зэргээр ятгаж, түүнд нь би итгэж, маш өндөр дүнгээр нэг сарын 3.5 саяар түрээсэлж авах саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Ня-бо Г.Нэргүй тусгай зөвшөөрөлтэй эмнэлгийг угаасаа түрээсэлж болдгүй, зөвхөн худалдах, худалдан авах гэрээ хийдэг учраас бидэнд итгэж болно, нотариатаар орох шаардлагагүй гэх зэргээр ятгаж, би гэрээний загвар боловсруулаад ирсэн байгаа гарын үсэг зурхад болно гэж надаар гарын үсэг зуруулсан. Гэрээтэй бид танилцахад зөвхөн өөрийн талын эрхийг хангасан, бидний эрх ашгийг огт хангаагүй байсан ч, би хямд эмнэлэг жилийн дараа худалдан авна гэж бодоод 2022.04.23-ны өдөр барьцаа мөнгө болох 7,995,596 сая төгрөг, түрээсийн 3 сарын урьдчилгаа 4.5 сая төгрөг буюу 12,495,696 төгрөг болох ... данснаас Б.... гэх хүний ... данс руу шилжүүлээд байтал, Б.... нь би энэ сарын талбайн түрээсээ хийж чадаагүй байгаа та нар хийчих гэхээр нь У.Удвал эмчийн ... данснаас 2 сая төгрөг нийт 14,495,696 шилжүүлэн авсан. Гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө компаниа зарах хэвээрээ биз гэж лавлаж асуухад мэдээж хэвээрээ шүү гэсэн боловч, гэрээний хугацаа дуусах үед компаниа зарахаа больсон, барьцаа төлбөр болох 7,995,596 төгрөгөө буцааж төлөөгүй өнөөг хүрч байна. Би барьцаанд тавьж хадгалуулсан 7,995,596 төгрөгийн банкны 13 сарын хүү болох 1,011,296 төгрөг, барьцаа төлбөрийн хоногийн 0.5 хувийн алданги болох 1,199,335 төгрөг буюу нийт 10,394,266 төгрөгийг ..., Б....гаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Долгормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Бичгээр гэрээ байгуулаагүй учир алдангийг хоногийн 0.5 хувиар тооцож 1,199,335 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Анхны нэхэмжлэлийн шаардлага 10,394,266 төгрөгөөс алданги 1,199,335 төгрөгийг хасаад үлдэх 9,194,931 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа болно. ...-ийн захирал Б....тай 2022.4.20-ны өдөр 011158 тоот Тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хөлслөх гэрээнээс өөрөөр үл хөдлөх хөрөнгийн түрээсийн талаар бичгээр хийгээгүй атлаа түүний төлбөрт гэж сар бүр 1.995.596 төгрөг, 12 сарын хугацаанд 23.947.152 төгрөгийг авсан байна. Ийнхүү шилжүүлэн авахдаа Б.... өөрийн болон ...-ийн эзэмшлийн дансаар авсан. Эдгээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь талууд өгсөн авснаа буцаах хуулийн зохицуулалттай ба ...-ийн захирал Б....гийн С...тэй байгуулсан 2022.4.20-ны өдрийн гэрээ ч хүчин төгөлдөр эсэх нь дээр дурдсанаар эргэлзээтэй байгаа тул түүнийхээ хөлсөнд авсан мөнгөн хөрөнгийг тэрээр шаардах эрх нэхэмжлэгч талд хэвээр хадгалагдаж байгаа боловч одоогийн байдлаар шаардлага гаргаагүй байна. Дээр дурдсан нөхцөл байдал, холбогдох нотлох баримтад тулгуурлан ...-ийн захирал Б....гийн 12 сарын турш үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөр хэмээн авсан нь мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасныг илтэд зөрчиж хийж, хуульд заасан түрээсийн гэрээний болон хэлбэрийн шаардлагад үл нийцсэн хэлцлээр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагчийн хууль зөрчин авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгөн хөрөнгө болох 23,947,152 төгрөгийг буцаан гаргуулах зэрэг хоёр шаардлагыг нэмж гаргаж байна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... 2023.12.11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С... нь ...болон Б....тай гэрээ байгуулсан ба 2023.12.11-нд миний бие С... болон ... бид нийт 55,426,732 төгрөгийг ...болон Б.... нарт шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ бичсэн. Шүүх хуралдаанд дансны хуулгаа шүүж хамгийн эцсийн байдлаар дараах байдлаар мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.
1. Худалдаа хөгжлийн банкны ... дансаар нийт 13,010,450 төгрөг шилжүүлсэн ба үүнээс 3,000,000 төгрөгийг Ганбат миний данс уруу буцаан авсныг хасаад 10,010,450 төгрөг,
2. Худалдаа хөгжлийн банкны ... тоот пос машинтай данс уруу 2022.04.01-ний өдрөөс 2023.04.24-ний өдрийг хүртэл нийт 8,434,930 төгрөг,
3. Худалдаа хөгжлийн банкны ... тоот пос машинтай данс уруу 2022.04.01-ний өдрөөс 2023.04.24-ний өдрийг хүртэл нийт 3,863,160 төгрөг,
4. С...ийн Хаан банкны данснаас Рич эпсилон майнинг ХХК-ийн ... тоот данс уруу 2022.06.21-нд 1,995,596 төгрөг,
5. ...ын ... тоот данснаас ...гийн Хаан банкны ... тоот данс уруу 2022.04.20-ны өдрөөс 2023.04.20-ны өдрийг хүртэл хугацаанд буюу 2022.04.23-нд 12,495,596 төгрөг, 2022.11.20-нд 3,300,000 төгрөг, 2022.12.21-нд 2,780,000 төгрөг, 2023.01.20-нд 3,500,000 төгрөг, 2023.03.01-нд 540,000 төгрөг, нийт 22,615,596 төгрөг,
6. С...ийн Хас банкны данснаас ...гийн Хаан банкны данс уруу 2022.08.20-нд 1,500,000 төгрөг, Бүгд 48,419,732 төгрөг болж байна.
Тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг, талбайн түрээсийн төлбөрт 1,995,596 төгрөг, нийт 3,495,596 төгрөгийг сар бүр төлөх, нийт 12 сард төлөхөөр тохирсон. Нийт төлсөн 48,419,732 төгрөгөөс 12 сард /3,495,596*12/ төлбөл зохих 41,947,152 төгрөгийг хасахад 6,472,000 төгрөг болно, үүнээс сүүлийн сарын цахилгааны хөлс 132,000 төгрөг, нягтлангийн хөлс 150,000 төгрөгийг хасаад үлдэх 6,190,000 төгрөгийг гаргуулахаар багасгаж байна. Хариуцагчийн татгалзлыг хүлээн зөвшөөрөхгүй, сүүлийн сарын түрээсээ төлсөн, компанийн татварыг бид хариуцахгүй, нягтлан бодогч Нэргүй, тайлан гаргаж байсан Энхцэцэг гэж хүмүүс рүү өөрсдийнх нь данс уруу тухай бүр нь мөнгийг нь шилжүүлж байсан тул хариуцахгүй. Миний бие С...ийн нөхөр бөгөөд гэрээний хугацаа дуусахад тооцоо нийлж, барьцаа төлбөр 7,995,596 төгрөгөөс цахилгааны хөлс, нягтлангийн хөлс, татварыг суутгаж, пос машины сүүлийн 2 орлогыг нэмж үлдэх төлбөрийг авахаар Б....тай тооцоо нийлсэн боловч сүүлийн сарын түрээс төлөөгүй гэсэн маргаан үүссэн тул бид 2 эцсийн байдлаар тооцоо нийлээгүй, барьцаа төлбөрийг буцаан өгөөгүй өнөөдрийг хүртэл чирэгдэл учруулж байна. Тэгээд шүүхэд хандсан, татварыг би төлөх үүрэггүй тул би одоо зөвшөөрөхгүй, цахилгааны хөлс 132,000 төгрөг, нягтлангийн хөлс 150,000 төгрөгийг хасахыг зөвшөөрч байна, сүүлийн сарын түрээсээ төлсөн, барьцаа өгөхгүй залилж, хохироож байна... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: ... Тоног төхөөрөмж, эд хогшил түрээслэх тухай гэрээнд барьцаа 7,995,596 төгрөгийн банкны хүүгийн талаар тохиролцоогүй тул банкны 13 сарын хүү болох 1,011,296 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. 2023 оны 04 сарын буюу гэрээний сүүлийн сарын тоног төхөөрөмж, эд хогшлын түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг, нягтлан бодогчийн ажлын хөлс 500,000 төгрөг, НЭМГ-т мэдээ тайлангийн ажлын хөлс 150,000 төгрөг, цахилгааны төлбөр 132,000 төгрөг, Рич эпсилон майнинг ХХК-тай байгуулсан Түрээсийн гэрээний төлбөр зэрэгт 1,995,596 төгрөг төлөхөөр гэрээгээр үүрэг хүлээсэн ч уг үүргээ гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 153.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах ёстой гэж үзэж байгаа тул дээрх нийт 4,277,596 төгрөгийг нэхэмжлэгч нь төлөөгүйг барьцаа хөрөнгөөс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 7,995,596 төгрөгөөс үүргийн гүйцэтгэлд хамаарахгүй 3,718,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй түрээсийн төлбөр болох 23,947,152 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
Хариуцагч ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал талбайн түрээс 1,995,596 төгрөг, тоног төхөөрөмжийн түрээс 1,500,000 төгрөг, нягтлангийн хөлс 300,000 төгрөг, тайланг гаргасны зардал, ашиглалтын зардлыг нэхэмжлэгч төлөхөөр гэрээгээр үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч эдгээр мөнгийг зайлшгүй төлөх үүрэгтэй. Манай талаас ...ын ... тоот данснаас хариуцагч компанийн ... тоот данс уруу 2022 оны 09 сарын 26-ны өдөр шилжүүлсэн гэх 2,500,000 төгрөг дансны хуулгаар нотлогдохгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг одоо бодож байгаа аргаар бодох нь зөв үү гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл гэрээн дээр олон төрлийн зардал орсон байгаа, тэр болгон дээр хэдэн төгрөг гарсан, төлөгдөж байсан, нийт пос машинаар орсон мөнгөнүүдээс хэдэн төгрөг орж байсан гэдгийг нарийн тодорхойлох боломжтой юу, үгүй юу гэсэн асуудал гарч ирж байна. Барьцаа хариуцагчийн дансанд хадгалагдаж байгаа. Гэтэл хамгийн сүүлд урсгал зардлууд хасагдаж байгаа нь дансны хуулгаар харагдаж байна. 3 сарын 20-ны өдөр түрээсийн төлбөр гэж үлдэгдлийг нь шилжүүлсэн байдаг. Пос машины орлого өмнө нь шилжүүлсэн мөнгөнд хуримтлагдсан мөнгөнөөс зөрүү болгож 3 сарын 20-ны өдөр хүртэлх төлбөр төлж байна гэсэн үг. Хамгийн сүүлд тухайн төлбөр төлөгдсөн нь дансны хуулгаар гарч ирж байгаа. Тэгэхээр 3 сарын 20-ны өдрөөс гэрээ дуусах хүртэлх хугацаа буюу 4 сарын төлбөр төлөгдөөгүй гэдэг асуудал гарч ирж, нотлогдож байна. Яагаад гэвэл хамгийн сүүлд төлбөр төлсөн хугацаа нь 3 сарын 20-ны өдөр. Барьцаанд байгаа 8,000,000 төгрөгөөс сүүлийн сарын түрээсийн төлбөр, ашиглалтын зардлуудыг хасах үндэслэлтэй. Нэхэмжлэгч хариуцагч нар мэргэжил дээшлүүлэх ангийн найзууд, түрээсийн гэрээ байгуулагдах үед цуг ажил хөөцөлдөж байсан учир нягтлангийн зардал зэргийг нарийн тооцоход төвөгтэй. Хариуцагч Ховд аймагт байгаа учраас Улаанбаатар хотод ирсэн хойно нарийн тооцоо бодох боломж бүрдэх байх ... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 4-44, 68, 71-93,
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 96, 107-110, 119-182-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: 225-250, 2хх-ийн 1-38-р тал.
Зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С... хариуцагч ...-д холбогдуулан барьцааны төлбөрт өгсөн 7,995,596 төгрөг, банкны хүүд 1,011,296 төгрөг, алдангид 1,199,335 төгрөг, нийт 10,394,266 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан./1хх 1-2/
/Нэхэмжилж байгаа дүнгүүд нийт дүнтэй таарахгүй байв./
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Долгормаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар Б....г татаж, алдангид 1,199,335 төгрөг гаргуулах шаардлагаа багасгаж барьцааны төлбөрт өгсөн 7,995,596 төгрөг, банкны хүүд 1,011,296 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 23,947,152 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, нийт 33,142,083 төгрөг гаргуулахаар шаардсан. /1хх 61-63/
/Нэхэмжилж байгаа дүнгүүд нийт дүнтэй таарахгүй байв./
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нэхэмжлэлийн шаардлагыг илүү төлсөн 2,494,715 төгрөгийг гаргуулах-аар нэмэгдүүлж, барьцааны төлбөрт өгсөн 7,995,596 төгрөг, банкны хүүд 1,011,296 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 23,947,152 төгрөг, илүү төлсөн 2,494,715 төгрөг, нийт 35,448,759 төгрөг гаргуулахаар шаардсан. /2хх-39/
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нэхэмжлэлийн шаардлагаас банкны хүүд 1,011,296 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 23,947,152 төгрөг, илүү төлсөн 2,494,715 төгрөгийг тус тус гаргуулах гэсэн хэсгийг багасгаж, барьцааны төлбөрт өгсөн 7,995,596 төгрөгөөс төлөх ёстой төлбөрийг хасаж, үлдэх 6,190,000 төгрөгийг гаргуулна гэж шаардав.
Хариуцагч тал сүүлийн сарын түрээс 3,500,000 төгрөг, нягтлан бодогчийн хөлс 300,000 төгрөг, цахилгааны мөнгө 132,000 төгрөг, мэдээ гаргах хөлс 150,000 төгрөгийг хасаж, пос машинаар орсон орлого 794,900 төгрөгийг нэмж, 4,712,900 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ дүнгээр эвлэрэхгүй гэв.
...шүдний өвчний оношилгоо эмчилгээ, нүүр амны согог гажиг заслын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна./хх-107-108/
Зохигчид 2022 оны 04 сарын 20-ны өдөр 01/158 дугаартай тоног төхөөрөмж, эд хогшил түрээслэх гэрээг 2023 оны 04 сарын 20-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд түрээслүүлэгч, хөлслүүлэгч ...Рич эпсилон майнинг ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13335/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 71а байрны 1-б тоот хаягт байрлах 292.1 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн зохих хэсгийг болон шүдний эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмжийн хамт түрээслэгч, хөлслөгч С...т шүдний эмнэлгийн зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаар шилжүүлэн өгөх, түрээслэгч, хөлслөгч С... нь хүлээн авч ашиглах, түрээсийн төлбөрт сард 1,995,596 төгрөгийг төлөх, тоног төхөөрөмжийн хөлсөнд 1,500,000 төгрөг төлөх, барьцаанд 7,995,596 төгрөг байршуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан байна. /1хх-4-8/
Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 287 дугаар зүйлийн 287.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
...Рич эпсилон майнинг ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13335/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 71а байрны 1-б тоот хаягт байрлах 292.1 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн зарим хэсгийг түрээсэлдэг, Рич эпсилон майнинг ХХК-ийн зөвшөөрөлтэйгээр С...т дамжуулан түрээсэлсэн болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.7-д нийцэж байна.
Гэрээний дагуу ...түрээсийн талбай, эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмжийг С...т хүлээлгэн өгсөн, С... гэрээний хугацаанд шүдний эмнэлгийн чиглэлээр эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулж орлого олсон, гэрээний хугацаа дуусахад гэрээг сунгаагүй, гэрээний зүйлийг буцаан хүлээлгэж өгсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба энэ талаар маргахгүй байна.
С... дээрх гэрээний дагуу тоног төхөөрөмжийн эхний 3 сарын төлбөр болох 4,500,000 төгрөг, дэнчин 7,995,596 төгрөг, нийт 12,495,596 төгрөгийг 2022.04.23-нд нэхэмжлэгч Б....гийн Хаан банкны ... тоот данс уруу шилжүүлж өгсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, ...ын Хаан банкны ... тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /1хх-228/
Нэхэмжлэгч С... ...-ийн пос машиныг ашиглаж, орлогоо авч байсан, уг орлогоосоо гэрээний үүргийг харилцан тооцож байсан болох нь талуудын тайлбар, дансны хуулга, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.1-д 1,500,000 төгрөг, 4.2.4.1-д 1,995,596 төгрөг, 4.2.2-т 300,000 төгрөг, 4.2.3-т 50,000 төгрөгийг тус тус төлөх гэж заажээ.
С... гэрээний хугацаанд ...-ийн Худалдаа хөгжлийн банкны ... дансаар нийт 10,010,450 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны ... тоот пос машинтай дансаар нийт 8,434,930 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны ... тоот пос машинтай дансаар нийт 3,863,160 төгрөг, Рич эпсилон майнинг ХХК-ийн ... тоот дансаар 2022.06.21-нд 1,995,596 төгрөг, нөхөр ...ын ... тоот данснаас Б....гийн Хаан банкны ... тоот данс уруу нийт 22,615,596 төгрөг, Б....гийн Хаан банкны дансаар 1,500,000 төгрөг, Бүгд 48,419,732 төгрөгийг шилжүүлж өгсөн болох нь ...ын Хаан банкны ... тоот, ...-ийн Худалдаа хөгжлийн банкны ..., ... тоот, Б....гийн Худалдаа хөгжлийн банкны ...1 тоот, С...ийн Хаан банкны 5030398189 тоот, Хас банкны 5004215283 тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /1хх 122-132, 225-250, 2хх 1-38/
Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ...миний бие гэрээний хугацаа дуусахад тооцоо нийлж, барьцаа төлбөр 7,995,596 төгрөгөөс цахилгааны хөлс, нягтлангийн хөлс, татварыг суутгаж, пос машины сүүлийн 2 орлогыг нэмж үлдэх төлбөрийг авахаар Б....тай тооцоо нийлсэн боловч сүүлийн сарын түрээс төлөөгүй гэсэн маргаан үүссэн, ингээд барьцааг өгөөгүй тул шүүхэд хандсан, ...-ийн татварыг би төлөх үүрэггүй тул хариуцахгүй, цахилгааны хөлс 132,000 төгрөг, нягтлангийн хөлс 150,000 төгрөгийг хасахыг зөвшөөрч байна, сүүлийн сарын түрээс төлсөн, барьцаа өгөхгүй залилсан... гэж, хариуцагч тал ...нягтлан бодогчийн хөлсөнд сард 500,000 төгрөг, сар бүрийн мэдээ гаргах хөлсөнд 150,000 төгрөг, сүүлийн сарын түрээсийн төлбөр 3,495,596 төгрөгийг тус тус төлөөгүй... гэж маргаж байна.
Талууд тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг, талбайн түрээсийн төлбөрт 1,995,596 төгрөг, нийт 3,495,596 төгрөгийг сар бүр, нийт 12 сар төлөхөөр тохирсон байх тул С...ээс 2022.04.23-нд барьцаанд төлсөн 7,995,596 төгрөг, түрээс болон эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт төлсөн 40,424,136 төгрөг, нийт 48,419,732 төгрөгөөс 12 сард /3,495,596*12/ төлбөл зохих 41,947,152 төгрөгийг хасахад 6,472,000 төгрөгийн барьцааны мөнгө хариуцагч ...-д үлдсэн гэж үзэхээр байна.
Гэрээний талууд хэн аль нь үүргээ биелүүлсэн, гэрээний хугацаа дуусаж цаашид гэрээ сунгагдаагүй, барьцаа төлбөрийг үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлд оролцуулаагүй байх тул Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т .... дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө... гэж заасны дагуу нэхэмжлэгч дэнчингээ буцаан шаардах эрхтэй байна.
Хариуцагч талын ...сүүлийн сарын түрээс 3,495,596 төгрөгийг төлөөгүй... гэх тайлбар баримтаар тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч, хариуцагч тал сар бүр нягтланд төлөхөөр тохирсон 300,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөг, сарын мэдээ гаргасан ажилтанд төлөх 50,000 төгрөг, нийт 600,000 төгрөгийг төлсөн талаар маргаантай, энэ талаарх баримтыг хэн аль хэрэгт өгөөгүй байна.
Талуудын тайлбараас гэрээний 4.2.2, 4.2.3-т заасан ажлыг гуравдагч этгээд нар хийсэн гэж үзэхээр байх ба эдгээр хүмүүсийн хийсэн ажлын хөлсийг ...нэхэмжлэх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Гэрээний 4.2.2, 4.2.3-т заасан ажлыг хийсэн гэх иргэд холбогдох этгээдэд хандан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч тал дэнчингийн мөнгөнөөсөө нягтлангийн хөлсөнд 150,000 төгрөгийг хасуулж тооцохыг зөвшөөрч байх тул хасах нь зүйтэй.
Иймд хариуцагч ...-аас дэнчинд авсан 6,190,000 төгрөгөөс нэхэмжлэгч талын зөвшөөрч байгаа сүүлийн сарын цахилгааны хөлс 132,000 төгрөг, нягтлангийн хөлс 150,000 төгрөгийг хасаад үлдэх 6,190,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С...т олгож шийдвэрлэв.
Иргэн Б.... С...тэй гэрээ байгуулаагүй байх тул хариуцагч Б....д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513,810 /181,259+277,686+54,865/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...-иас 6,190,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 113,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 287 дугаар зүйлийн 287.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...-иас 6,190,000 /зургаан сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С...т олгож, хариуцагч Б....д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 513,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...-иас 113,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С...т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2023/21950 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ