Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/00349

 


 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 17 өдөр

            Дугаар 102/ШШ2024/00349

Улаанбаатар хот

 

  

      Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

                                                  биелүүлснийг баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3.864.950 төгрөг 82 мөнгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  хүлээн авч хянаад    

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр  зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нэхэмжлэгч “С  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.660.000 төгрөгийг хариуцагч Л.Б төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 28.755  төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 28.755  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            

      ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА