Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 0039

 

 

 

 

 

 

 

 

А.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Т

Шүүгдэгч                                                       А.М

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Т.Т-н эсэргүүцлээр шүүгдэгч А.Мд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Т овогт А-н М,

   А.М нь 2022 оны 01 дүгээр сард         аймгийн          сумын        баг         тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.С-тэй маргалдан улмаар биед нь халдаж, ягаан өнгийн “Nike” брэндийн цамцных нь хоолой болон мөр хэсгийг урсан,

   2022 оны 03 дугаар сард       аймгийн        сумын        багийн         дугаар байрны гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Сн хавирган тус газарт гараараа цохисон,

   2022 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд       аймгийн         сумын        багийн       тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Стэй маргалдан хоолойг нь боож, “Columbia” брэндийн ноосон цамцных нь хоолой хэсгийг урсан,

2022 оны 09 дүгээр сард       аймгийн         сумын       багийн         тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Стэй маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохисон,

2022 оны 12 дугаар сард         аймгийн         сумын        багийн         тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Стэй маргалдан хоолойг нь боож, угзарч татан, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн гуяны гадна доод хэсэг, хоёр гарын сарвуу, зүүн доод зовхины зөөлөн эдийн цус хуралт” бүхий гэмтэл учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр        аймгийн         сумын        багийн        тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Стэй маргалдаж, хувцасны энгэрээс нь татан доош дарж хэвлий хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: А.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Шүүгдэгч Т овогт А-н Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

           Шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 9 сарын хугацаагаар тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 21 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, эдэлбэл зохих ялын хэмжээг 8 /найм/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоож,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг 8 /найм/ сар 9 /ес/ хоногийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Т эсэргүүцэлдээ:

 

... Анхан шатны шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан атал 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 6-д “Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэсэн нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасантай тус тус нийцэхгүй байхын зэрэгцээ, шүүгдэгчийн эрхийг зөрчсөн байна.

Мөн шүүх 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл шүүгдэгчийн цагдан хоригдсон 21 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, эдэлбэл зохих ялын хэмжээг 8 сар 9 хоногийн хугацаагаар тогтоосон атал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д “Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй” гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.М тайлбартаа: ... Тайлбар байхгүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч А.М нь 2022 оны 01 дүгээр сард         аймгийн        сумын         баг         тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Стэй маргалдан улмаар биед нь халдаж, ягаан өнгийн “Nike” брэндийн цамцных нь хоолой болон мөр хэсгийг урсан,

 

2022 оны 03 дугаар сард       аймгийн        сумын       багийн      дугаар байрны гадна О.Сийн хавирган тус газарт гараараа цохисон,

 

2022 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд             аймгийн           сумын       багийн        тоот гэртээ О.Стэй маргалдан хоолойг нь боож, “Columbia” брэндийн ноосон цамцных нь хоолой хэсгийг урсан,

 

2022 оны 09 дүгээр сард        аймгийн      сумын        багийн        тоот гэртээ О.Стэй маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохисон,

 

2022 оны 12 дугаар сард         аймгийн        сумын        багийн        тоот гэртээ О.Стэй маргалдан хоолойг нь боож, угзарч татан, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн гуяны гадна доод хэсэг, хоёр гарын сарвуу, зүүн доод зовхины зөөлөн эдийн цус хуралт” бүхий гэмтэл учруулсан,

 

2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр         аймгийн       сумын     багийн         тоот гэртээ О.Стэй маргалдан улмаар хэвлий хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шүүгдэгч А.Мг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Мөн түүний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 9 сарын хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Харин шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох ба шүүгдэгчид хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 - 2.4-т заасныг баримтлан тухайн ялуудыг нэмж нэгтгэж шийдвэрлэхээр хуульчилжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Мгийн үйлдсэн гэмт хэргүүдэд нэг төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан атлаа зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримталсан нь буруу байна.

 

Мөн дээрх хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд  шүүгдэгч А.Мг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаар захирамжаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ ... шүүгдэгч нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 21 хоног цагдан хоригдсон ..., ... шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ ... гэж дүгнэснээс гадна шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт... шүүгдэгч А.Мд оногдуулсан 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 21 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж шийдвэрлэсэн атлаа

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад  ... А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй ... гэж, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад  ... цагдан хоригдсон хоноггүй ... гэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, зөвтгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т ... гэснийг хасаж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын  ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй ... гэснийг

 

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай ... гэж өөрчилж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын ... шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй ... гэснийг хасаж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР