| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0448/З |
| Дугаар | 128/ШШ2024/0825 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0825
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Э.А /РД:/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Наранту, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 24 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4-/0******* дугаартай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах,
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 24 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 24 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн *******466 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нийслэлийн Засаг даргын 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *******8 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” захирамжаар[1] Барилга, хот байгуулалтын албанаас боловсруулсан саналыг үндэслэн Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүрэгт амины автомашины гараашийн барилга барих байршлыг зөвшөөрчээ.
2.2.Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар мэдэгдлээр[2] “А” ХЭАА-д амины автомашины гарааш барихад зориулж Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт 0.02 га газрыг Нийслэлийн Засаг даргын 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *******8 дугаар захирамжаар ашиглахыг зөвшөөрсөн болохыг мэдэгдсэн байна.
2.3.Улмаар 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хотын ЗАА-ны “Т*******” компаниас 11 машины гараашийн барилгын тэг т*******ийг газар дээр нь байгуулж дугаартай карт[3] үйлджээ.
2.3.Иргэн А.Б*******гийн 09 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн барилгын дугаар хүссэн өргөдлийг[4] үндэслэн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын Мэдээллийн технологийн хэлтсийн 09 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай албан бичгээр[5] Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гараашийн зориулалттай барилга нь хороолол /*******/, П гудамж гэсэн дугаартай болохыг тодорхойлсон байна.
2.4.Нэхэмжлэгч Э.А нь оны 08 дугаар сарын 03-ны өдөр Автомашины гарааш худалдах худалдан авах гэрээгээр[6] Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, хороололд гараашийн зориулалттай 18 м.кв талбай бүхий тоот гараашийг 10.000.000 /арван сая/ төгрөгөөр иргэн А.Б*******гээс худалдан авчээ.
2.5.Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 24 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4-/0******* дугаартай мэдэгдэх хуудсаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гарааш барьж газар эзэмшиж, ашиглаж байгаа үндэслэлээр 24 оны 0 сарын 01-ний өдрийн дотор газар чөлөөлөхийг нэхэмжлэгчид мэдэгджээ.
2.6.Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Э.А Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 24 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4-/0******* дугаартай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 24 оны 0 сарын -ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 24 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******466 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгч Э.Аээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Иргэн Э.А нь оны 8 дугаар сарын 03-ны өдөр “А” ХЭАА-н захирал А.Б*******гээс Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, хорооллын нутаг дэвсгэрт байрлах 10 гараашны Худалдах, худалдан авах гэрээгээр 10 сая төгрөгөөр худалдан авч шударга эзэмшигч болсон. Энэ гараашийг худалдан авахдаа Нийслэлийн Засаг даргын 1995 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн *******8 дугаар захирамжаар уг газар амины автомашины гараашийн барилгын байршлыг зөвшөөрсөн зөвшөөрөлтэй, А.Б******* захиралтай “А” ХЭАА-д Барилга, хот байгуулалтын албаны Ерөнхий архитекторын газар ашиглах мэдэгдэлтэй, мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны албан ёсны улаан шугам тавьсан дугаартай зөвшөөрөлтэй баригдсан гараашийг аж ахуйн нэгжид баталгаажуулж өгсний үндсэн дээр 09 онд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас кадастрын зургийг албажуулж, тухайн газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн 09 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай албан бичгээр уг гарааш П гудамж /******* дугаартай болохыг тодорхойлж албажуулсан төр, захиргааны холбогдох байгууллагуудын “А” ХЭАА-д олгосон зөвшөөрөл, баримтуудыг үндэслэж худалдан авч эзэмшиж байна. Гэтэл 24 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4-/0******* дугаартай мэдэгдэх хуудсыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гараашны үүдэнд наасан. Энэ мэдэгдэлд 24 оны сарын 01-ний дотор уг газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн. Э.А миний хувьд эдгээр бүх албан ёсны зөвшөөрөлтэй автомашины гараашийг “А” ХЭАА-н эзэн А.Б*******гээс хуульд заасны дагуу гэрээ байгуулж худалдаж авсан бөгөөд ямар нэг хууль дүрэм зөрчөөгүй. Иймд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, хорооллын нутаг дэвсгэрт байрлах /******* дугаар бүхий амины автомашины гараашны 6 тоотын шударга эзэмшигч иргэн миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 24 оны 4-р сарын 04-ний өдрийн 4-/0******* дугаартай Мэдэгдэх хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
3.2.Нэхэмжлэгч Э.Аээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлдээ: “Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба шүүхэд гаргасан тайлбартаа Нийслэлийн Засаг даргын 24 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн *******227, 24 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******466 дугаартай захирамжийг үндэслэсэн гэх боловч дээрх 2 захирамжид тухайн маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах нэхэмжлэгч миний шударгаар эзэмшиж буй автомашины гараашны байрлалыг заагаагүй. Байршил заасан гэх *******466 дугаар захирамж нь тодорхойгүй, хавсралтад заасан байршлууд нь буруу зөрүүтэй гаргасан нь иргэн миний ашиг сонирхлыг хөндөж хохироож байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 24 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******466 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Наранту шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан тухайн иргэний ашиг сонирхол хөндөгдөх нөхцөлд тайлбар гаргах, санал хүргүүлэх эрхийг захиргааны байгууллага зөрчсөн. Ямар нэгэн байдлаар мэдэгдэл, урьдчилсан санал авах ажиллагаа хийгээгүй. Уг ******* тоот гараашны хувьд худалдах худалдана авах гэрээгээр оны 08 дугаар сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөгөөр худалдан авсан. Сүхбаатар дүүргийн Газрын албаны мэдэгдэл судалгааг үндэслэж гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд судалгааны дагуу энэ асуудлыг шийддэггүй. Үүнийг шийдвэрлэх эрх зүйн акт нь нийслэлийн Засаг даргын 24 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******466, 24 оны 03 дугаар сарын 05-ны *******227 дугаар захирамжууд байна. Тухайн *******227 дугаартай захирамжийн хувьд ямар нэгэн байршил заагаагүй ерөнхий зүйл заалтууд үндэслэсэн ба нэхэмжлэгч Э.Ад хамааралтай зүйл нэг ч байхгүй. Харин *******466 дугаартай захирамжийн хавсралтын 80-д Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо дугаар байрны хойд талд тоосгон гарааш , мөн хавсралтын 81-д Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо дугаар байрны хойд талд тоосгон гарааш гээд заасныг хариуцагчийн төлөөлөгч нар энэ бичвэрийн алдаа, техникийн алдаа гэж тайлбарлаад байна. Бичвэрийн алдаа, техникийн алдаа гэсэн үг, үсэг хуульд байхгүй, үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь 2 удаа газрын төлбөрт 180.000 төгрөгийг төлсөн. Газрын тухай хуульд гэрээ байгуулаагүй бол та эзэмших, ашиглах эрхгүй гэдэг байдлаар хэлж тайлбарлаагүй. Сүхбаатар дүүргийн Газрын алба нь тухайн мэдэгдлийг наахдаа холбогдох утас, хаягаа үлдээгээгүй. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 1995 оны *******8 дугаар захирамж нь гаад архивд хадгалагддаггүй, хэдэн жил хадгалах ёстой талаар хариулт өгсөнгүй. Архивд байхгүй гэсэн тайлбарыг хэлээд байж байгаа нь ойлгомжгүй байна. Иймээс нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
3.4.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан. Иргэн Э.А нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй нийтийн тул эдэлбэр газрыг зөвшөөрөлгүйгээр, ашиглаж байна. Иргэн Э.А нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гараашийг худалдан авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *******8 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт “М” компанийн баруун талд 0.04 га газар дээр “А” ХЭАА-д автомашины гараашны барилга барих зөвшөөрөл олгосон байна. оны 08 дугаар сарын 03-ны өдөр “А” ХЭАА-ийн захирал А.Б*******, иргэн Э.А нарын хооронд байгуулагдсан “Автомашины гарааш худалдах, худалдан авах гэрээ”-ээр Сүхбаатар дүүргийн хороонд байрлах 18 м.кв талбай бүхий дугаар гараашны барилгыг иргэн Э.Ад шилжүүлсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 35.1.4-т “Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж тус тус хуульчилсан байна. “А” ХЭАА нь Сүхбаатар дүүргийн хороонд байрлах гараашийн доорх газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулаагүй тул төрийн байгууллага иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой эрх, үүсээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу иргэн А.Б*******, Э.А нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй. Нийслэлийн Засаг даргын 24 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн *******227 дугаар захирамж болон 24 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” *******466 дугаар захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршиж буй барилга, байгууламжийн зөрчлийг арилгуулахаар үүрэг болгосон ба Нийслэлийн Засаг даргын 24 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******466 дугаар захирамжийн хавсралтын 80 дахь хэсэгт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны дугаар байрны хойд талд байрлах 11 ширхэг тоосгон гараашны зөрчлийг арилгуулахаар тусгасан ба үүнд иргэн Э.Аий 1 ширхэг гарааш хамрагдсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасны дагуу 24 оны 04 дүгээр сарын 04-ний 4//0******* дугаар мэдэгдэх хуудас байршуулж, захиргааны актыг мэдэгдсэн. Нэхэмжлэгч Э.А нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, гэрээ, гэрчилгээгүй, тодорхой захирамжгүй учраас газар эзэмших эрхгүй этгээд гэж үзэж байна. Ийм учраас Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхгүй этгээд дур мэдэн газрыг ашигласан тохиолдолд тухайн газрыг уг этгээд өөрөө чөлөөлөх, эсхүл албадан чөлөөлүүлэхээр хуульчилсан байдаг. Хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд тус маргаан бүхий захирамжууд гарсан байгаа учраас эрх зүйн зөрчилтэй гэж үзэх боломжгүй. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 24 оны *******227 дугаар захирамжийн хүрээнд төлөвлөгөө боловсруулаад тухайн төлөвлөгөөний дагуу мэдэгдлийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас өгсөн мэдэгдэл хүргүүлсэн. Ямар нэгэн захирамж, шийдвэр, хүргүүлсэн зүйл байхгүй. “А” ХЭАА нь газар эзэмших хүсэлт тухайн үедээ гаргаж байсан боловч уг иргэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны үндсэн дээр хугацаа, болзолтойгоор газрыг эзэмшинэ. Гэтэл уг гараашийг худалдаж авч байгаа этгээд нь газар эзэмших эрхтэй газар авмаар байна гэдгийг шаардах ёстой байсан. Газрын тухай хуулийн 3 зүйлийн 35.1 дэх хэсэгт газар эзэмших тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх буюу уг хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газрын эрх шилжүүлдэг. Газар эзэмших ямар нэгэн эрх байхгүй учраас Э.Аий хувьд газар эзэмших эрхгүй, нийтийн эзэмшлийн зам талбай дээр байрлаж байгаа гараашийг ашиглаж байгаа гэж үзээд газрыг чөлөөлөх нь зүйтэй гэж судалгаад оруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэг.Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 24 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4-/0******* дугаартай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.Нийслэлийн Засаг даргын 24 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн *******227 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх, объектыг буулгах, төлөвлөлтийн дагуу орц, гарц гаргах, мухар гудамж чөлөөлөх, газар зохион байгуулалт хийх зорилгоор газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх, холбогдох стандартыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
3.Үүнтэй холбогдуулан тус захирамжид нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл хүргүүлэх, зөрчил арилгах, газар чөлөөлөх, газар зохион байгуулалт хийх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, газрын зөрчил арилгах арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцан зохион байгуулах үүрэг бүхий салбар Ажлын хэсэг байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, газар чөлөөлөх, зөрчил арилгах ажилд шаардлагатай шийдвэрийг тухай бүр гаргаж, шуурхай зохион байгуулалт хийх, чөлөөлөгдсөн нийтийн эдэлбэрийн газрын хамгаалалт, арчилгааг хариуцаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн байна.
4.Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 24 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд Нийслэлийн Засаг даргын 24 оны *******227 дугаар захирамжийн хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт буулгах гараашийн төлөвлөгөөг гарган хавсралтаар хүргүүлсний ба хавсралтын 12 дахь хэсэгт “ дугаар байрны хойд талд 11 тоосгон гарааш”-ыг тэмдэглэжээ.
5.Нийслэлийн Засаг даргын 24 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******466 дугаар захирамжаар[7] нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан бөгөөд хавсралтын 80, 81 дэх талд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны болон дугаар байрны хойд талд байрлах ширхэг тоосгон гараашийг тэмдэглэсэн байна.
6.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 24 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01-07/56******* дугаартай албан бичиг[8], 24 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхээс хийсэн газрын үзлэгээр нэхэмжлэгч Э.Аий эзэмшиж, ашиглаж буй Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, хороолол /*******/, П гудамж тоот хаягт байршилтай 18 м.кв автомашины гарааш нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дугаар байрны хойно байрлах 11 гараашийн нэг бөгөөд маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 24 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******466 дугаар захирамжийн хавсралтын 80, 81 дэх хэсэгт заасан газар чөлөөлөх байршилд багтсан гараашийн нэг болох нь тогтоогдож байна.
7.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “Нийслэлийн Засаг даргын 24 оны *******227 дугаар захирамжийн дагуу газрын зөрчлийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөний дагуу мэдэгдэл хүргүүлсэн” гэж тайлбарладаг.
8.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.
9.Тодруулбал, захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдэд эрх, үүрэг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон, эсхүл тэдгээрийн эрх зүйн байдлыг тодорхойлсноор хандсан этгээддээ эрх зүйн үр дагавар үүсгэх бөгөөд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 24 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4-/0******* дугаартай мэдэгдэх хуудас нь нэхэмжлэгчийн маргаан бүхий гараашийн доорх 18 м.кв газартай холбоотой аливаа эрхийг өөрчлөх, дуусгавар болгох, эсхүл тэдгээрт үүрэг хүлээлгэсэн ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр газар албадан чөлөөлөх буюу уг асуудлаар сонсох ажиллагаа явуулахыг мэдэгдсэн агуулгатай байх тул захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзнэ.
10.Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, дугаар байрны хойно байршилтай нэхэмжлэгчийн эзэмшиж ашиглаж байгаа автомашины гараашийг “нийтийн эдэлбэрийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан” гэх үндэслэлээр албадан чөлөөлөх сонсох ажиллагаа хийхтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байх ба энэ нь захиргааны акт биш тул захиргааны хэргийн шүүхийн харьлан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.
11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьлуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан ба Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасан “нийслэлийн Засаг даргад газар чөлөөлөх эрх хэмжээ”-г олгосон зохицуулалтыг үндэслэл болгож, 24 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” *******227 дугаар захирамж гаргасан энэ тохиолдолд дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэл нь дангаараа нийтийн эрх зүйн харилцаа болохгүй буюу нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан гэх гараашийг буулгах эрх зүйн үйлчлэлийг шууд үзүүлэхгүй.
12.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Э.Агийн гаргасан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 24 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4-/0******* дугаартай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
13.Хоёр.Нийслэлийн Засаг даргын 24 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******466 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
14.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Нийслэлийн Засаг даргын 24 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******466 дугаар захирамжийн хавсралтын 80, 81 дэх талд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны , дугаар байрны хойд талд тус тусдаа гарааш байхад нийлүүлээд ширхэг тоосгон гарааш гэж тэмдэглэснийг бичвэр, техникийн алдаа гэж үзэх үндэслэлгүй” гэж тайлбарлан маргадаг.
15.Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 24 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* дугаартай албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн газрын зөрчил арилгах арга хэмжээний төлөвлөгөөнд “ дугаар байрны хойд талд 11 тоосгон гарааш”, “ дугаар байрны хойд талд 9 тоосгон гарааш” гэж заасан, Нийслэлийн Засаг даргын 24 оны *******466 дугаар захирамжийн хавсралтын 80, 81 дэх талд “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр болон дугаар байрны хойд талд байрлалтай нийт тоосгон гарааш” гэж нэгтгэн тэмдэглэсэн, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ нь бичиглэлийн илэрхий алдаа болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ үндэслэлээр тухайн захиргааны актыг эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт гэж үзэхгүй.
16.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 зүйлийн 45.1-д зааснаар захиргааны байгууллагаас захиргааны актын бичилтийн илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг бичиглэлийн алдаа нь ноцтой алдаанд хамаарахгүй юм.
17.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 3 зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж тус тус заажээ.
18.Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд бусад этгээдээс газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахад гэрчилгээ шилжүүлэх тухай талуудын гаргасан хүсэлт, нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт зэргийг үндэслэн газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж, газар эзэмших эрх үүсэхээр байна.
19.Хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *******8 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” захирамж, “А” ХЭАА-д амины автомашины гарааш барихад зориулж Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт 0.02 га газрыг ашиглахыг мэдэгдсэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар мэдэгдэл, Хотын ЗАА-ны “Т*******” компанийн 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн дугаартай карт, маргаан бүхий гараашийн хаягийг тодорхойлсон Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын Мэдээллийн технологийн хэлтсийн 09 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай албан бичиг, иргэн А.Б******* болон нэхэмжлэгч Э.А нарын хооронд байгуулсан оны 08 дугаар сарын 03-ны өдөр Автомашины гараж худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтууд нь нэхэмжлэгчид маргаан бүхий 18 м.кв газрыг хууль ёсны дагуу эзэмших эрх олгосон шийдвэрт хамаарахгүй.
.Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан журмын дагуу нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг эрх бүхий этгээдэд хандан гаргаж байгаагүй, нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлсэн ямар нэгэн шийдвэр байхгүй, гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй байх тул нэхэмжлэгч Э.Ад маргаан бүхий гараашийн доорх 18 м.кв газрыг эзэмших эрх үүсээгүй байна.
21.Нөгөөтэйгүүр газар эзэмших эрхгүй этгээд нь өөрийн гараашийг төрийн өмчийн газар дээр бэхэлж, газрын төлбөрт тодорхой мөнгөн төлбөр төлж байсан нь тухайн газрыг эзэмших, ашиглах эрхийг үүсгэхгүй.
22.Иймд Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, .2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасны дагуу аливаа этгээдийн газрын зөвшөөрөлгүй эзэмшил, ашиглалтаас нийслэлийн Засаг дарга газрыг чөлөөлөх арга хэмжээ авах бүрэн эрхтэй, энэ эрхийн хүрээнд Нийслэлийн Засаг даргаас 24 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******466 дугаар захирамжаар газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг тогтоосон нь дээрх хууль тогтоомжид нийцсэн гэж дүгнэлээ.
23.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй тохиолдолд тухайн гараашны доорх газрыг эзэмших, ашиглах эрх хамгаалагдахгүй бөгөөд газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа энэ тохиолдолд нийслэлийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд газар чөлөөлөх арга хэмжээ авсан нь үндэслэлтэй байна.
24.Иймд нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 24 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******466 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
25.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Нийслэлийн Засаг даргын 24 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******466 дугаартай захирамжийн нэхэмжлэгч Э.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан маргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.3, 1*******.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Агээс Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 24 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4-/0******* дугаартай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .2.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 3 зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Агээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 24 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******466 дугаар захирамжийн хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.0 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ