Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/02493

 



2022 оны 06 сарын 30 өдөр

  Дугаар 102/ШЗ2022/02493

Улаанбаатар хот

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн        

          115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан И овогт Т.М, Т овогт Н.А нарын гэрлэлтийг цуцалсугай.    

        

           2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү М.Т, 2016 оны 05  дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.А нарыг эцэг Т.М асрамжид үлдээсүгэй. 

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-гээр

               -Нэхэмжлэгч Н.А хүүхдийн асрамжийг эцэг Т.М үлдээж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж

               -Дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт:

               -Тээвэр хөгжлийн” банкны  0000000000 дугаартай, ам.долларын хадгаламжийн дансан дахь 10.000 ам.долларын хадгаламж

              -Тээвэр хөгжлийн” банкны  00000000000 дугаартай, ам.долларын хадгаламжийн дансан дахь 6.000 ам.долларын хадгаламж нийт 16.000 ам.долларын хадгаламжийг Н.А

              -“Тээвэр хөгжлийн” банкны 000000000 дугаартай, ам.долларын хадгаламжийн дансан дахь 4.000 ам.долларын хадгаламж

              -“Тээвэр хөгжлийн” банкны  0000000000 дугаартай, ам.долларын хадгаламжийн дансан дахь 7.000 ам.долларын хадгаламж нийт 11.000 ам.долларын хадгаламжийг Т.М өгөхөөр, нэхэмжлэгч бусад дундын үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталсугай.      

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Өлзийсайханд даалгасугай.

       

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.    

 

          6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.    

 

          7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА