| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2023/0613/З |
| Дугаар | 128/ШШ2024/0454 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2024/0454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.М*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Г*******
Хариуцагч: Нийслэлийн өмчийн харилцааны газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.У*******
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн ******* М*******ыг төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргахыг даалгах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс Иргэн ******* М*******ыг төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргахыг даалгах шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1. Иргэн ******* М*******ыг төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргахыг даалгах шаардлага шүүхэд гаргасан байна.
2.2. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 23 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай гомдол шилжүүлэх тухай албан бичгээр гомдолд дурдсан асуудлаар 23 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргана уу гэх албан бичгийг ирүүлсэн байна.
2.3. Тус шүүх нэхэмжлэгчээс Иргэн ******* М*******ыг төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 23 оны 07 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан
3.Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие Г.М******* нь Нийслэлийн газрын албаны даргын 09 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай тушаалаар Баянзүрх дүүргийн газрын албанд Төлбөрийн байцаагчаар томилогдож ажиллаж байсан бөгөөд улмаар 14 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд газар зохион байгуулагчаар сэлгэгдэн ажиллаж байгаад өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалтад хамрагдах зорилгоор 15 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс төрийн албанаас буюу Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, чөлөөлөгдсөн. Тухайн үед өөрийгөө түр чөлөөлсөн тушаалыг гардан аваагүй бөгөөд 22 оноос төрийн албанд ажиллах болсонтой холбоотой тухайн үед төрийн албанаас түр чөлөөлсөн тушаалыг авах шаардлагатай болсон тул түр чөлөөлөгдсөн тушаалынхаа хуулбарыг авахаар Өмчийн харилцааны газарт хандахад 22 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай албан бичгээр ... Газрын харилцааны чиглэлээр ажиллаж байсан албан хаагчдын Төрийн албан хаагчийн хувийн хэрэг, материалыг 16.10 дугаар сард Нийслэлийн газрын албаны Хүний нөөцийн мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн болно. гэсэн хариу ирүүлсэн. Уг албан бичгийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандахад 23 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай албан бичгээр ... ******* М*******тай холбоотой төрийн албанаас түр чөлөөлсөн тухай тушаал болон төрийн албан хаагчийн хувийн хэрэг байхгүй байна. гэсэн хариу ирүүлсэн. Энэхүү албан бичгээс харахад намайг төрийн албанаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байна гэж үзэхээр байна. Төрийн албанаас түр чөлөөлөгдөх үед төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргаснаар тухайн төрийн албан хаагч төрийн албаны нөөцөд бүртгүүлэх, нөөцөд бүртгүүлснээр дахин төрийн албаны шалгалт /ерөнхий/ өгөлгүйгээр төрийн албанд ажиллах нөхцөл боломж бүрддэг. Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны дарга нь намайг төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргаагүй тул миний дээр дурдсан эрх зөрчигдөж байгаа болно. Үүнтэй холбоотой төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан хэдий ч Төрийн албаны зөвлөл миний гомдлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн. Харин Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 23 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай албан бичгээр ...өмчийн харилцааны газарт хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй... гэх утга бүхий хариу ирүүлээд байна. Нийслэлийн өмч, газрын харилцааны алба нь 16 оны 10 дугаар сараас Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон хуваагдсан бөгөөд Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны газрын харилцаатай холбоотой чиг үүрэг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба руу шилжсэн болно. Иймд иргэн ******* М*******ыг төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн ******* М*******ыг төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргахыг даалгаж өгөхийг хүсье. гэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ******* М******* нь Нийслэлийн газрын албанд 09 оны 02 дугаар сарын 13-ний өдөр ажилд ороод 15 онд Нийслэлийн өмчийн харилцааны газарт ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. 17 оны 10 дугаар сард төрийн албанд өөр ажилд орсон. Нийслэлийн газрын албанд томилогдон ажиллаж байхад нь буюу 12 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн газрын алба хоёр нэгдээд Өмч, газрын харилцааны алба гэдэг нэртэй болоод явж байсан. Г.М******* тухайн үед болж байсан үйл баримтлалыг санахгүй байна гэдэг. Тухайн оны 05 дугаар сарын дундуур би чөлөөлөгдсөн байх ёстой гэсэн тайлбар хэлдэг. Тухайн үед хамт ажиллаж байсан нэг хүнээ надтай холбоотой материалуудыг цуглуулаад өгөөч ээ гэдэг хүсэлт тавьсан гэдэг. Тэр хүн нь Г.М*******ыг 15 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаагаар төрийн албанаас түр чөлөөлсүгэй гэдэг тушаалын төслийг хүний нөөцийн компьютер дээр байна гэснээс өөр баримт олж өгч чадаагүй. Анх томилогдсон, шилжин томилогдсон баримтууд нь олдоод чөлөөлөгдсөнтэй холбоотой ямар нэгэн албажсан баримт байхгүй ганцхан төсөл байна гэж хэлж байгаа юм. Энэ баримтыг харчхаад нэхэмжлэгч 06 дугаар сард би чөлөөлөгдсөн юм байна гэж үзээд байгаа юм. Өмнөх шүүх хуралдаан дээр гэрчээр асуусан хүний компьютер дээрээс хамт ажиллаж байсан хүн нь авч нэхэмжлэгчид өгсөн гэсэн. Одоо Г.М******* өөр төрийн албанд ажилд орчихсон байгаа. Төрийн албанд ажиллаж байсан ажилласан жилээ тогтоолгохоор Төрийн албаны зөвлөл рүү хүсэлт гаргахаар таны хамгийн сүүлд чөлөөлөгдсөн байгууллагын чинь тушаал нь ирээгүй байна. Тушаалаа авчирч өгөхгүй бол төрийн албанд ажилласан хугацааг тогтоох боломжгүй байна гэдэг хариу тайлбар хэлдэг. Төрийн албаны зөвлөлд тушаалаа өгч, ажилласан жилээ тогтоолгох зорилготой нэхэмжлэл гаргасан гэв.
5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 17 оны шинэчилсэн найруулгын 46 дугаар зүйлийн 46.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэлүүдийг заасан. Хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаap албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон, 46.1.2-т зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон, 46.1.3-т цэргийн жинхэнэ алба хаах болсон, 46.1.4-т Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан гэж заасан.
Мөн хүчингүй болсон 02 оны Төрийн албаны тухай хуулийн 23.3-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө гэж, 23.3.1-т хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон, 23.3.2-т гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон, 23.3.3-т цэргийн жинхэнэ алба хаах болсон, 23.3.4-т Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан гэж тус тус заасан байна.
Үүнээс үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөхөд хуульд заасан дээрх үндэслэл бүрдсэн байхыг шаардах бөгөөд холбогдох баримтыг үндэслэн шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалтад хамрагдах зорилгоор 15 оны 06 дугааp сарын 05-ны өдрөөс төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлт өгч, чөлөөлөгдсөн гэсэн. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын архивын баримтаас 15 онд гаргасан албан хаагчдын өргөдлийг шүүж үзэхэд нэхэмжлэгчээс 15 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлт, өргөдөл гаргасан бүртгэл байхгүй байгаагаас үзэхэд маргаан бүхий асуудлаар хүсэлт, өргөдөл гаргаагүй гэж үзэхээр байна. Мөн сургалтад хамрагдах талаар болон хамрагдсан талаар холбогдох баримт байхгүй байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос харахад 15 оны 03 дугаар сард Нийслэлийн Өмчийн харилцааны газраас нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна. Хэрэв нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан хүсэлт өгсөн гэх 15.06.05-ны өдрийг хүртэл Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажилласан бол тус хугацаа хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байх ёстой. Гэтэл 03 дугаар сараас хойш төлөгдөөгүй нь нэхэмжлэгчийн тус хугацаанаас хойш ажиллаагүй гэдгийг харуулж байна.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 15.03.12-ны өдрийн ******* тушаалаар Г.М*******д сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд 03 дугаар сард 28.477.00 төгрөгийн цалин авсан байгаа нь тус сард мөн бүтэн ажиллаагүйг харуулж байна. Улмаар газрын даргын 15.04.17-ны өдрийн ******* дугаар тушаалаар 15 оны ээлжийн амралтын хуваарь баталсан байх бөгөөд хуваарьт Г.М*******ы нэр орсон ч амрах хугацааг тусгаагүй байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 15 оны 03 дугаар сард бүтэн ажиллаагүй бөгөөд түүнээс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй байна. Мөн 15 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлт өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд тухайн үед нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэл байгаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4-т заасан захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзэхээр байна.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугааp зүйлийн 52.5-т Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна гэж, 52.5.1-т захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж заасан. Нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргаснаар тухайн төрийн албан хаагч төрийн албаны нөөцөд бүртгүүлэх, нөөцөд үлдэх боломж бүрддэг. Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны дарга нь намайг төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргаагүй тул миний дээр дурдсан эрх зөрчигдөж байгаа болно гэжээ. Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь байгууллагад төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлт, нөхцөл байдлыг тодорхойлох баримтыг өгөөгүй бөгөөд захиргааны акт гаргах үндэслэл байгаагүй болох нь тодорхойлогдсон. Мөн дээрх үйл явдал нь 15 онд болсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Хэрэв нэхэмжлэгч нь төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргаснаар тухайн төрийн албан хаагч төрийн албаны нөөцөд бүртгүүлэх, нөөцөд үлдэх боломж бүрддэг гэж үзэж байгаа бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулиар шалгалт өгч, нөөцөд бүртгэгдэх эрх нээлттэй гэдгийг дурдах нь зүйтэй юм.
Иймд захиргааны байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манайхаас захиргааны акт гаргах үндэслэл байхгүй байна. Түр чөлөөлүүлэхийн тулд тодорхой хуульд заасан үндэслэлүүдээр чөлөөлдөг. Нэхэмжлэгчээс хуульд заасан түр чөлөөлүүлэх үндэслэлүүд бүрдсэн байсан уу гэхээр тэрийгээ нотолж чадахгүй байгаа. Сургахаар болсон гэж хэлж байгаа ч сурснаа нотолж чадаагүй. Анхны хурал дээр гаргасан тайлбартаа сурахаар яваагүй гэдэг өөр шалтгаанаар явсан гэх тайлбар өгөөд байсан. Одоогийн байдлаар манайд энэ орон тоо байхгүй учраас бид нар хуулийн хүрээнд шийдвэр гаргах, захиргааны акт гаргах боломжгүй байгаа. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс Нэхэмжлэгч нь сургуульд сурна гэх үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байхад хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргаагүй нь үндэслэлгүй., хариуцагчаас Нийслэлийн өмчийн харилцааны газар нь тухайн үед Нийслэлийн газрын албатай нэгдсэн байсан нэхэмжлэгч нь тухайн үед өмчийн харилцааны газарт сургуульд сурна гэх үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдөх талаар хүсэлт өгсөн гэх боловч тэр нь тогтоогдоогүй мөн одоо манай газарт нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан орон тоо байхгүй тул нөхөн тушаал гаргаж өгөх боломжгүй. гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч Г.М*******аас Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан Иргэн Г.М*******ыг төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Нэхэмжлэгч Г.М******* Нийслэлийн Газрын албаны даргыг 09 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай тушаалаар Баянзүрх дүүргийн газрын албанд төлбөрийн байцаагчаар томилогдон ажиллаж байсан байна.
5.Монгол Улсын Засгийн газрын 12 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захиргааны ажлын албаны бүтцийг батлах тухай ******* дүгээр тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын болон Захиргааны ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсан байх бөгөөд Нийслэлийн өмчийн газар болон Нийслэлийн газрын албыг нэгтгэн Нийслэлийн өмчийн харилцааны газар гэх нэртэйгээр шинэчлэн байгуулжээ.
6. Нэхэмжлэгч Г.М******* нь Өмчийн харилцааны газрын даргын 13 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Дүүргийн албан хаагчид, ажиллагсдыг томилох тухай Б/26 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албаны өмч, газрын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан байна.
7.Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 15 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Сахилгын арга хэмжээ ногдуулах тухай ******* дүгээр тушаал болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын лавлагаанаас үзвэл нэхэмжлэгч Г.М******* нь 15 оны 04 дүгээр сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан байна.
8.Нэхэмжлэгч Г.М*******ы нийгмийн даатгалын лавлагаанаас үзвэл нэхэмжлэгч нь 15 оны 04 дүгээр сараас эхлэн Нийслэлийн өмчийн харилцааны газар буюу Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд ажиллаагүй байна.
9.Монгол Улсын Засгийн газрын 16 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захиргааны ажлын албаны бүтцийг батлах тухай 8 дугээр тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын болон Захиргааны ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсан байх бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрыг Өмчийн харилцааны газар, Нийслэлийн газрын алба болгон салган өөрчлөн байгуулжээ.
10.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Г.М******* нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагчийн албан тушаалаас чөлөөлөгдөхөөр байна.
11.Төрийн албаны тухай /02 оны/ хуулийн 23 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, 23.3.Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө:, 23.3.2.гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон; гэж тус тус заажээ.
12.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, төрийн жинхэнэ албан хаагч нь гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон тохиолдолд төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлөгдөх боломжтой байна.
13.Нэхэмжлэгч нь 15 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс сургалтад хамрагдана гэх үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлөгдөх хүсэлтийг өгсөн гэх боловч Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн газрын албаны архивуудад хадгалагдаагүй, хүсэлт өгсөн нь тогтоогдоогүй болно.
14.Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас 15 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч Г.М*******ы хөдөлмөрлөх харилцаа дуусгавар болоход нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, халсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна гэж үзэхээр байна.
Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нотлох баримтууд цуглуулах ажиллагааг явуулахад Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн газрын албаны архивуудаас 15 онд нэхэмжлэгч Г.М*******ы хөдөлмөрлөх харилцаа дуусгавар болгосон ямар нэгэн тушаал, шийдвэр гараагүй болно.
15.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргыг 15 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч Г.М*******ы хөдөлмөрлөх харилцаа дуусгавар болгосон ямар нэгэн тушаал, шийдвэр гараагүй эс үйлдэхүй гаргасан байна гэж үзэхээр байна.
16.Иймд дээрхээс үзвэл, 15 оны 04 дүгээр сарын огноотой нэхэмжлэгч Г.М*******ы Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагчийн албан тушаалын хөдөлмөрлөх харилцааг дуусгавар болгосон /чөлөөлсөн, халсан/ тушаал нөхөн гаргахыг хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
17.Харин нэхэмжлэгчийн төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
18.Учир нь нэхэмжлэгч нь 15 оны 04 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагчийн албан тушаалын хөдөлмөрлөх харилцааг дуусгавар болгохдоо суралцахаар түр чөлөөлөгдөхөөр хүсэлт гаргасан болох нь нотлогдохгүй байх бөгөөд мөн тухайн цаг хугацаатай уялдаатайгаар суралцсан болох нь тогтоогдохгүй байх тул суралцахаар төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлөгдсөн байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай /02 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М*******ы нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, иргэн Г.М*******ы Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагчийн албан тушаалын хөдөлмөрлөх харилцааг дуусгавар болгосон /чөлөөлсөн, халсан/ тушаал нөхөн гаргахыг хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргахыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700 төгрөгийг тавин хувь болох 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ