| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/02874/И |
| Дугаар | 102/ШШ2022/02395 |
| Огноо | 2022-06-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2022/02395
| 2022 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2022/02395 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Х” банк ХХК хариуцагч М.Э татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 5.878.380 төгрөг 06 мөнгийг хариуцагч С.М шаардсаныг 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдөр 100.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 478.380 төгрөг 06 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.004 төгрөг 08 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 54.502 төгрөг 04 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 54.502 төгрөг 04 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА