Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/00323

 


 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 16 өдөр

           Дугаар 102/ШШ2024/00323

Улаанбаатар хот

 

  

       Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3.342.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч хянаад    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.С-н нэхэмжлэлийн шаардлага 3.342.500 төгрөгийг хариуцагч Д.Д 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1.114.166 төгрөг 68 мөнгө, 023 оны 09 дүгээр сарын  01-ний өдөр 1.114.166 төгрөг 68 мөнгө, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1.114.166 төгрөг 68 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.430 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 34.215 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 34.215 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА