| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/02832/И |
| Дугаар | 102/ШШ2022/02384 |
| Огноо | 2022-06-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2022/02384
2022 оны 06 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2022/02384 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.330.101 төгрөг 28 мөнгийг хариуцагч Б.М 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл сар бүрийн 22-ны өдөр 200.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сар бүрийн 22-ны өдөр 466.020 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 466.020 төгрөг 28 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.232 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 34.116 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 34.116 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА