Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/02368

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 22 өдөр

    Дугаар 102/ШШ2022/02368

Улаанбаатар хот

 

 

       Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

          

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Н” СӨХ нэхэмжлэлийн шаардлага 2.567.647 төгрөг 05 мөнгөнийхөө 650.470 төгрөгнөөс татгалзаж, 1.917.177 төгрөг 05 мөнгө нэхэмжилснийг хариуцагч О.Э 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүрийн 28-ны өдөр 35.000 төгрөг,  2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сар бүрийн 28-ны өдөр 604.060 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 604.057 төгрөг 05 мөнгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.032 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 28.016 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 28.016 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА