Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/00129

 


 

 

 

 

  

 

2024 оны 01 сарын 05 өдөр

           Дугаар 102/ШШ2024/00129

Улаанбаатар хот

  

       Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.280.812 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  хүлээн авч хянаад     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Нэхэмжлэгч “Ц ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.280.812 төгрөгийг хариуцагч Н.С 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 426.937 төгрөг 33 мөнгө, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 426.937 төгрөг 33 мөнгө, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 426.937 төгрөг 33 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.290 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 17.645 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 17.645 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА