| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2022/0582/З |
| Дугаар | 128/ШШ2024/0508 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/0508
2024 06 11 128/ШШ2024/0508
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н******* ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н*******
Хариуцагч: Барилга хот байгуулалтын яам
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С*******
Гуравдагч этгээд: Э.Э
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн, барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содномпил, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн, барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* дугаартай Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор Н******* ХХК-ийн керамзит бетон гулдмайн үйлдвэр нь барилгын материалын түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ аваагүй үйлдэл эс үйлдэхүйд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.8 дах заалтад зааснаар зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.
2.2.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Гын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.
2.3.2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн талаарх мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас эрүүгийн дугаартай хэргийг Н******* ХХК нь барилгын материал, түүхий эд бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавал батлуулах, тохирлын гэрчилгээ аваагүй үйлдэл Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.
2.4.Тус шүүх нэхэмжлэгчээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн, барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Гын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0001987 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Н******* ХХК нь 2009 онд эрх бүхий байгууллагаас Тусгай зөвшөөрөл аван 12 жил импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж буй 100 хувь үндэсний баялаг бүтээгч компани бөгөөд 51 ажилтан, ажиллагсадтай Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хороо Баянзүрх дүүргийн хороонд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байна. 2020 оноос ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудаас зах зээл дээр бүтээгдэхүүний чанар, хямд үнээр өрсөлдөхийн оронд нийгмийн сүлжээнд худал мэдээлэл тараах, Төрийн хяналт шалгалтын байгууллагуудад үндэслэлгүй мэдээлэл, гомдол гаргаж шил дараалсан олон шалгалт хийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг оролдох, Эрүүгийн гэмт этгээдүүдээр 1 Рекет хийн бусдын бизнесийг булаахаар оролдож байна. 2020.06.04-нд Ц ХХК-ийн захирал Ч Хүүхдийн засан хүмүүжүүлэх газар ял хамт эдэлж байсан Э.Э гэгч этгээд манай 2016.07.02-ний өдөр авсан Лабораторийн дүгнэлт болон Тохирлын гэрчилгээ бүхий блокийг худалдан аван манай үйлдвэрээс 80 км гаруй зайтай орших Баянзүрх дүүргийн 20-р хороо Булагтай аманд баригдсан гараашинд хэрэглэсэн хүрэм чулуун гулдмайн чанарын шаардлага хангаагүй гэх гүтгэсэн сошиал мэдээг нийгмийн сүлжээнд тавьж эцэст нь Нийслэлийн Прокурорын Газрын Прокурор Г.С 2021.12.17 дугаар Хан-Уул дүүргийн Прокурорын Газрын тогтоолыг хянахдаа Зөрчлийн хэрэг үүсгэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын байцаагч Л.Гт 20 сая /хорин/ сая төгрөгөөр торгох даалгаврыг Зөрчил хянан шийдвэрлэх хууль зөрчин өгсөн.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцагч Л.Г 2020.04.03-нд Н******* ХХК-ийн Захирал Ү.Г******* эрх зүйч Б.Н******* нарыг албан өрөөндөө дуудан Прокурор шалган шийдвэрлээд тохирлын гэрчилгээгүй хүрмэн чулуун гулдмайг бусдад худалдсан нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн 2 захирамжийн дагуу бүртгэлийн дугаартай хэрэгт Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтэс мэргэжилтэн Д.У Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээч Т.А нарын 2021.10.26-ны өдөр хийсэн Шинжээчийн дүгнэлт-ээр батлагдсан харьяаллын дагуу надыг 20 \хорин сая төгрөгийн торгууль тавь... гэсэн энэ шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зур гэсэн. Үүнийг эсэргүүцэн... бид ийм Шинжээчийн дүгнэлт гарсныг огт мэдээгүй, биднээс далдуур Прокурор Хулгайч 2 хуйвалдаж байна, та яагаад Прокурорын заавраар зөрчил шалган шийдвэрлэх хууль зөрчин Прокурорын тогтоол, хэргийн материалаа бидэнд үзүүлэхээс татгалзаж байгаа юм бэ... гэхэд Улсын байцаагч Л.Г бидний дэргэд хэргийн материалыг танилцуулж болох эсэхийг Прокуророос утсаар асуухад болохгүй гэж хариу өгсөн үүнийг нь бид Л.Гаас гараар нь гарын үсэг зуруулж авсан үед албан өрөөнд бүх байцаагч нар байсан. Улсын байцаагч прокурор хоёр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 19- р зүйл 1.1, 1.5, 1.12-р зүйл эрх бүхий албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргах 2.2-р зүйл прокурор 3.1-р зүйл холбогдогчийн 2.1, 2.4, 2.5, 2.7, 2.8 аль зүйл заалтыг хэрэглэлгүй нууцлан зөрчил шалган шийдвэрлэсэн хавтаст хэрэгтэй огт танилцуулалгүй шийтгэлийн хуудсыг өмнөх уулзалтаас хойш 2 сар 10 хоногийн дараа гарын үсэг зуруулахыг оролдов. Шийтгэлийн хуудас *******-д гарын үсэг зурах хууль зүйн үндэслэлгүй талаар 2 хуудас материал тайлбар бичиж өгсөн. Барилгын хуулийн 43.1.4-т заалт...барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ авах... гэх заалтыг зөрчсөн гэх зөрчлийн хэрэг нээсэн, хэргийн хувьд Н******* ХХК 2017.8.25, 2018.10.13-ны өдөр дээрхи хуулийн заалтыг хэрэгжүүлж лабораторийн туршилтад орж тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээнүүдээ авсан, хугацаан нь гурван жил тохирлын гэрчилгээтэй блокоо зах зээлд нийлүүлж байсан.
2020 онд Дэлхийн нийтийн хамарсан Ковид 19 цар тахал үед Монгол улсын хил хаагдсанаас үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж сэлбэггүйгээс шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй өмнөх онуудад үйлдвэрлэсэн бүтэгдэхүүнээ худалдан борлуулж байсан болно. Харин 2020.08.01-ээс ирэх онд үйлдвэрлэх бүтээгдэхүүндээ Тохирлын гэрчилгээ авах Лабораторийн дүгнэлт гаргуулахаар -д хандсан гэвч энэ ажиллагааг Э.Э гэгч этгээд дарамтлан зогсоосон. Үүнийг цагдаагийн мөрдөгч, Прокурор хэргийн оролцогчийг байцуулан бүтээгдэхүүнд нь шинжээчийн дүгнэлт гаргахын оронд хууран мэхэлж худал хэлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж утсаар хэлээд ар хударгаар нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын байцаагчийг хууль зөрчин хуйвалдааны чанартай шийтгэлийн хуудас хэрэг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн шийтгэлийн хуудсанд гарын үсэг зуруулахыг оролдов. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Шийтгэлийн хуудас ******* хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Н******* ХХК нь 2009 онд эрх бүхий байгууллагаас Тусгай зөвшөөрөл аван 12 жил импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж буй 100 хувь үндэсний баялаг бүтээгч компани бөгөөд 51 ажилтантай, Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хороо, Баянзүрх дүүргийн хороонд тус тус үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байна. 2020 оноос ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд зах зээл дээр бүтээгдэхүүний чанар, хямд үнээр өрсөлдөхийн оронд нийгмийн сүлжээнд худал мэдээлэл тараах, Төрийн хяналт шалгалтын байгууллагуудад үндэслэлгүй мэдээлэл, гомдол гаргаж жил дараалсан олон шалгалт хийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг оролдож, Эрүүгийн гэмт этгээдүүдээр Рекет хийн бусдын бизнесийг булаахаар оролдож байна. 2020 оны 06 дугаар 04-ний өдөр Ц ХХК-ийн захирал Ч Хүүхдийн засан хүмүүжүүлэх газар ял хамт эдэлж байсан Э.Э гэгч этгээд манайхаас 2016 оны 07 дугаар 02-ний өдөр авсан Лабораторийн дүгнэлт болон Тохирлын гэрчилгээ бүхий блокийг худалдан аван манай үйлдвэрээс 80 км гаруй зайтай орших Баянзүрх дүүргийн 20-р хороо Булагтай аманд баригдсан гараашинд хэрэглэсэн хүрэм чулуун гулдмайн чанарын шаардлага хангаагүй гэх гүтгэсэн сошиал мэдээг нийгмийн сүлжээнд тавьж эцэст нь Нийслэлийн Прокурорын Газрын Прокурор Г.С Хан-Уул дүүргийн Прокурорын Газрын 2021 оны 12 дугаар 17-ны өдрийн дугаар тогтоолыг хянахдаа Зөрчлийн хэрэг үүсгэн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Л.Гт 20 сая / хорин / сая төгрөгөөр торгох даалгаврыг Зөрчил хянан шийдвэрлэх хууль зөрчин өгсөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцагч Л.Г 2020 оны 04 дүгээр 03-ны өдөр Н******* ХХК-ийн Захирал Ү.Г*******, эрх зүйч Б.Н******* нарыг албан өрөөндөө дуудан Прокурор шалган шийдвэрлээд тохирлын гэрчилгээгүй хүрмэн чулуун гулдмайг бусдад худалдсан нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн 2 захирамжийн дагуу бүртгэлийн дугаартай хэрэгт Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтэс мэргэжилтэн Д.У Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээч Т.А нарын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийсэн Шинжээчийн дүгнэлт-ээр батлагдсан харьяаллын дагуу намайг 20,000,000 /хорин сая/ төгрөгийн торгууль тавь... гэсэн энэ шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зур гэсэн. Тухайн үед нэр бүхий 3 байцаагч цуг сууж байсан. Танай энэ хэргийг прокурор шалгаад 20,000,000 төгрөгөөр торгоно гэсэн. Энэ хэрэг эрүүгийн журмаар шалгагдаад мөрдөгчийн даалгавраар шинжээчийн дүгнэлт гарга гэдэг. Шинжээчийн дүгнэлт гарахдаа Н******* ХХК-ийн гэсэн болохоос Н******* ХХК-ийн үйлдвэрлэсэн блок гэж гараагүй. Мөрдөгчийн даалгавраар шинжээч томилогдсон. Шинжээчийн дүгнэлт гарсан ч манай компанийнх мөн гэж тогтоогоогүй. Тэгээд энэ хэрэг хэрэгсэхгүй болсон. Хэрэг хэрэгсэхгүй болсон учир мөрдөгчийн саналаар гаргасан шинжээчийн дүгнэлт дээр маргах үндэсгүй. Харин шинжээчийн дүгнэлтийг гаргаж байх явцад хавтаст хэрэгт олгогдсон материалын дагуу Э.Э гэдэг этгээд манайхаас авсан блокоосоо 5 ширхгийг Барилга архитектурын корпорацад аваачиж шинжлүүлсэн байсан. Шинжлүүлэхдээ Н******* ХХК-ийн бүтээгдэхүүн гэж хэлээд өгсөн байсан. Манайх 2020 оны 08 дугаар сарын 03-нд тохирлын гэрчилгээ авахаар өргөдөл өгсөн байсан. Гэтэл албаар хуурамч бүтээгдэхүүнийг авчирч үзүүлж манай шинжилгээг зогсоосон. Зогсоож байгаад энэ бүтээгдэхүүн тохирлын гэрчилгээгүй гэдэг агуулга ярьж байсан. 03 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийн хэргийн үүсгэ гээд прокурор шийдсэн гэж байгаа боловч Л.Г нь өөрөө энэ саналыг гаргасан байдаг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт энэ хүн дүгнэлт гаргаад энэ маргаанд оролцсон байдаг. Зөрчлийн акт хийгээд энэ хэрэг 06 дугаар сарын 04-нд хаасан. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн хэргийн хугацаа өнгөрсөн. 2 жил өнгөрчихсөн байхад зөрчлийн хэрэг нээсэн байна. Хэрэг биш гэдгийг зохиож гаргаад хэрэг үүсгээд зөрчил хянан шийдвэрлэх хугацааг бас өөрчилсөн. Зөрчлийн хуулийн 6.8 дээр зөрчлийн хувьд 14 хоногийн дотор эрх бүхий албан тушаалтныг шалгана. Дээд шатын байгууллагын албан тушаалтан бол 15 хоногийн дотор сунгаж болно, эсхүл прокурор нэг удаа 30 хоног сунгаж болно гэж заасан байна. Нарийн хуульчлаад өгчихсөн байхад хуулийг буруу хэрэглэсэн. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр заалтад цагдаагийн байгууллага зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зөрчил хянан шийдвэрлэх журам гэж заасан байна. Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл 5.3 дахь заалтуудыг шалгахдаа энэ хуульд заасан журмаас тусгай журмыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүртгэлийн ажлаа явуулна гэсэн. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зөрчлийг шийдвэрлэх журам буюу 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд хэрэг бүртгэлийн хариуцлага явуулсан бөгөөд зөрчил гаргасан этгээд тогтоогдоогүй бол прокурор хугацааг 30 хоногоор 3 удаа сунгаж болно гэсэн эрүүгийн элементүүдэд шалгадаг байхад мэргэжлийн хяналтын байцаагч өөрөө хүсэлт гаргаад, энэ хуулиа буруу ойлгоод зөрчил хянан шийдвэрлэх хуульд заасан 14 хоногийн дотор шалга, нэг удаа прокурор 30 хоног сунгаж болно гэсэн энэ заалтаасаа халиад буруу хуулийг хэрэглэж 3 удаа сунгуулаад зөрчлийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Энэ компани 2017 оноос хойш 3 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ авсан байсан. 3 жилийн хугацаа дуусахад Ула эзэнгүй болтлоо ковидтой байсан. Энэ үед тохирлын гэрчилгээ хөөцөлдөөд, үйлдвэр үйлчилгээний явуулах нь хэний ч толгойд ороогүй. 2020 оны 08 дугаар сард тохирлын гэрчилгээ гаргахад гуравдагч этгээд сайн дураараа зогсоож, мэргэжлийн хяналтын лабораторийн дүгнэлтийг зогсоож мэргэжлийн хяналтын байгууллага, прокуророор дамжуулж шийтгэл оногдуулах гэж оролдож, баялаг бүтээгч хуулийн этгээдийг дарамтлах нэг шалтаг болгож байгаа юм. Шинжээчийн дүгнэлтээр орсон блок манай блок биш. Манай чанартай бүтээгдэхүүнийг хүмүүс худалдаж авч зардаг. Гурвалжингийн гүүрэн дээрээс худалдаж аваад цааш нь зардаг байдал амьдрал дээр зөндөө л гарч байдаг. Зөрчил болоогүй байхад шалгачхаад зөрчил тавьсныг бид нар зөвшөөрөхгүй байна. Мөн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагч хэргийг бид нарт танилцуулаагүй. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийг танилцуулах ёстой. Танилцуул, би прокурортой нь утсаар чинь ярья, үзүүл гэхэд прокурор нь утасны цаанаас үзүүлэхгүй гэж байгаа юм. 06 дугаар сарын 03-ны өдрөөр огноолж шийтгэлийн хуудсаа бичсэн байгаа хэр нь анх удаа Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн материалыг танилцуулахдаа 06 дугаар сарын 07-ны өдөр танилцуулж байгаа юм. Танилцуулаад гарын үсэг зурахаар нь би та нарын хээл хахууль авч хүмүүсийг дарамталж гаргуулах гээд байгаа 20,000,000 төгрөг чинь худлаа байна, Авлигатай тэмцэх газар бичнэ, заргалдана гэж дэлгэрэнгүй хуудас бичээд шийтгэх хуудсанд гарын үсэг зураагүй. Зөрчлийн хууль, Зөрчил хянан шийдвэрлэх хуулиудыг зөрчсөн гэсэн ямар ч баримтгүй байж шийтгэл бичсэн. Манай бүтээгдэхүүн биш байхад хулхи бүтээгдэхүүнийг авч зарга үүсгэж дарамталж, манай бизнесийн үйл ажиллагааг булаах гэсэн үйл явдлууд болсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч би, Нийслэлийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хийлгүүлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлж ирүүлсний дагуу Н******* ХХК барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ аваагүй үйлдэл нь Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байж болзошгүй гэх зөрчлийн талаархи гомдол, мэдээлэлтэй танилцаад зөрчлийн хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан. мэдүүлэг өгсөн. Н******* ХХК-иас гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй, тохирлын гэрчилгээтэй гэж мэдэгдсэн тул тус компанид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийг шалган тогтоохоор 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан. 2022 оны 04 дүгээр сарын 06, 07-ны өдөр холбогдогчоос тайлбар авч, зөрчлийн хэргийн холбогдох бичиг баримтуудыг танилцуулах явцад Б.Н******* нь зарим бичиг баримтуудыг хуулбарлаж авах хүсэлт гаргасан тул миний бие Нийслэлийн хяналтын прокурор Г.Сгаас хуулбарлаж өгч болох эсэх талаар дугаартай утсаар асууж тодруулахад зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа дуусаагүй байгаа тул хуулбарлаж өгч болохгүй, зөвхөн танилцуулах ёстой гэсний дагуу Н******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******д холбогдох бичиг баримтуудыг танилцуулсан болно. Миний бие Н******* ХХК нь бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээ авсан эсэхийг магадалж тогтоохоор барилгын материал бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхэлж буй Барилгын хөгжлийн төв, Барилга архитектур корпорац, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв зэрэг байгууллагуудаас Н******* ХХК нь керамзит бетон гулдмай бүтээгдэхүүнээ тохирлын баталгаанд хамруулсан эсэх, тохирлын гэрчилгээ авсан эсэх талаар нотлох баримт гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэх, Н******* ХХК-аас Нийслэлийн прокурорт гомдол гаргасан, гомдлын хариу шийдвэрийг хүлээхийг Г.С прокурор зөвлөж байсан зэрэг шалтгааны улмаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тухай бүр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу сунгуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан. Холбогдогч Н******* ХХК нь өөрийн үйлдвэрлэж буй керамзит хайргыг тохирлын баталгаажуулалтад хамруулж тохирлын гэрчилгээ авсан боловч керамзит бетон гулдмай бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээ аваагүй болох нь Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар албан бичиг, Барилга архитектур корпорацын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар албан бичиг, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 1/13 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, Н******* ХХК-иас Нийслэлийн прокурорт гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан тул миний бие Н******* ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5,0 сая төгрөгийн торгууль ногдуулах шийтгэл ногдуулсан болно. Н******* ХХК-ийн захирал Ү.Г*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* нар нь барилгын тухай хуулийн 43.1.4 дэх заалтыг зөрчсөн эсэхийг шалгаж холбогдох бичиг баримт зөвшөөрөл, бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээг үзүүлэхийг шаардахад бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээг шалгуулаагүй болно.
Тус зөрчлийн хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.С хяналт тавьж ажиллаж байсан бөгөөд 20 сая төгрөгөөр торго гэсэн үүрэг чиглэлийг өгөөгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгаж шийдвэрлэхийг зөвлөж байсан, миний бие мөн 20 сая төгрөгөөр торгоно гэж мэдэгдээгүй болно. Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг авч бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээ аваагүй байгаа тул Барилгын тухай хуулийн 43.1.4 дэх заалтыг зөрчсөн байгааг мэдэгдэж Зөрчлийн тухай хуулийн дагуу 5,0 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах үндэслэлтэй байгааг мэдэгдэж шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурахыг мэдэгдэхэд Н******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* нь гарын үсэг зурахаас татгалзаж манай компани бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээ авсан, тохирлын гэрчилгээтэй хэмээн мэдүүлэг өгсөн. Н******* ХХК-иас гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй, тохирлын гэрчилгээтэй гэж мэдэгдсэн тул тус компанид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийг шалган тогтоохоор 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан. 2022 оны 04 дүгээр сарын 06, 07-ны өдөр холбогдогчоос тайлбар авч, зөрчлийн хэргийн холбогдох бичиг баримтуудыг танилцуулах явцад Б.Н******* нь зарим бичиг баримтуудыг хуулбарлаж авах хүсэлт гаргасан тул миний бие Нийслэлийн хяналтын прокурор Г.Сгаас хуулбарлаж өгч болох эсэх талаар дугаартай утсаар асууж тодруулахад зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа дуусаагүй байгаа тул хуулбарлаж өгч болохгүй, зөвхөн танилцуулах ёстой гэсний дагуу Н******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******д холбогдох бичиг баримтуудыг танилцуулсан болно. Миний бие Н******* ХХК нь бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээ авсан эсэхийг магадалж тогтоохоор барилгын материал бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхэлж буй Барилгын хөгжлийн төв, Барилга архитектур корпорац, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв зэрэг байгууллагуудаас Н******* ХХК нь керамзит бетон гулдмай бүтээгдэхүүнээ тохирлын баталгаанд хамруулсан эсэх, тохирлын гэрчилгээ авсан эсэх талаар нотлох баримт гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэх, Н******* ХХК-иас Нийслэлийн прокурорт гомдол гаргасан, гомдлын хариу шийдвэрийг хүлээхийг Г.С прокурор зөвлөж байсан зэрэг шалтгааны улмаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тухай бүр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу сунгуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан. Холбогдогч Н******* ХХК нь өөрийн үйлдвэрлэж буй керамзит хайргыг тохирлын баталгаажуулалтад хамруулж тохирлын гэрчилгээ авсан боловч керамзит бетон гулдмай бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээ аваагүй болох нь Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар албан бичиг, Барилга архитектур корпорацын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар албан бичиг, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 1/13 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, Н******* ХХК-иас Нийслэлийн прокурорт гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан тул миний бие Н******* ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5,0 сая төгрөгийн торгууль ногдуулах шийтгэл ногдуулсан болно гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасан заалтыг нэхэмжлэгч нар зөрчөөд байгаа юм.
7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Энэ хэргийн нэхэмжлэгч гэх Н******* ХХК нь Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2020.06.04-нд Ц ХХК-ийн захирал Ч Хүүхдийн засан хүмүүжүүлэх газар ял хамт эдэлж байсан Э.Э гэгч этгээд манай 2016.07.02-ны өдөр авсан Лабораторийн дүгнэлт болон Тохирлын гэрчилгээ бүхий блокийг худалдан аван манай үйлдвэрээс 80км гаруй зайтай орших Баянзүрх дүүргийн 20-р хороо Булагтай аманд баригдсан гараашинд хэрэглэсэн хүрмэн чулуун гулдмайн чанарын шаардлага хангаагүй гэх гүтгэсэн сошиал мэдээг нийгмийн сүлжээнд тавьж, эцэст нь Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.С 2021.12.17 дугаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын тогтоолыг хянахдаа Зөрчлийн хэрэг үүсгэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч Л.Гт 20 сая төгрөгөөр торгох даалгаврыг Зөрчил хянан шийдвэрлэх хууль зөрчин өгсөн... гэсэн учир нь ойлгогдохгүй, галзуу солиотой гэмээр зүйл бичжээ. Дээрх бүх бичигдсэн зүйлс нь энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэн Э.Э миний хууль ёсны ашиг сонирхол, эрхэд бүдүүлгээр халдсан, миний нэр хүндийг гутаан доромжилсон, болсон үйл явдлыг зориуд мушгин гуйвуулсан, 100 хувийн гүтгэлгийн шинжтэй байна. Тиймээс дээрх Нэхэмжлэл гэгчийг бичсэн, Н******* ХХК-ийн захирал Г******* гэгч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* нарын энэхүү хууль бус үйлдлийн талаарх гомдлоо Цагдаагийн байгууллагад гаргах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Дээрх Н******* ХХК нь иргэн намайг зөвхөн Гарааш бариулсан мэтээр гүтгэсэн байх ба энэ компанийн үйлдвэрлэсэн блокоор иргэн миний бие нь 2020 оны 06-р сард бүхэл бүтэн зуслангийн байшин бариулсан ба илүү гарсан блокоор нь гарааш бариулсан билээ. Гэтэл дээрх блокууд нь чанарын ямар ч шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл 100% хулхи бүтээгдэхүүн байсан учраас би тухайн үед энэхүү хуурамч компани нь надаас гадна өөр олон хүнийг ийм байдлаар хулхидаж, тэдэнд олон зуун сая төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхийг нь таслан зогсоох, мөн ийм хууль бус үйлдэл, үйл ажиллагааг Монголын олон нийтэд мэдээлэх зорилгоор энэ болсон үйл явдлыг талаарх мэдээг нийтийн сүлжээнд тавьсан билээ. Дээрх компанийн блок нь шаардлага хангахгүй гэдгийг би зохиож бичээгүй бөгөөд тэдний үйлдвэрлэсэн блокийг Мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргасны үндсэн дээр тухайн байгууллагын мэдэлд байдаг орчин үеийн лабораторид хандаж, шинжилгээ хийлгүүлсний үндсэн дээр хуурамч бүтээгдэхүүн байсныг тогтоолгож, улмаар дээрх мэдээллийг олон нийтэд хүргэж байна. Мөн дээрх компанийн хууль бус үйл ажиллагаанаас болж, иргэн надад олон арван сая төгрөгийн хохирол учирсан учраас энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн үзэж, хохирогч миний бие нь харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт хандаж гомдол гаргаж байсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар нь иргэн миний гомдлыг бүрэн гүйцэт шалгалгүйгээр, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт гаргаж байсан. Мөн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол гаргасан тул тухайн үед хохирогч миний бие нь өөрийн өмгөөлөгч Б.Цгийн хамт Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргаж байсан. Улмаар Нийслэлийн прокурорын газрын прокурорууд нь бидний гомдлыг хүлээн авч, 2021 оны сүүлээр Н******* ХХК-ийн гаргасан үйлдэл, үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үүргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт өгсөн. Улмаар Хан-Уул дүүргийн Прокурорын газар нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1-р хэлтэст дээрх хэргийг шалгах үүргийг өгсөн ба уг хэрэг нь тус Цагдаагийн газрын мөрдөгч н.Д гэдэг хүн дээр очсон. Гэтэл энэхүү мөрдөгч нь анхнаасаа л хохирогч иргэн надад Энэ хэрэг чинь иргэний эрх зүйн шинжтэй маргаан юм шиг байна. Та энэ асуудлаараа Иргэний хэргийн шүүхэд хандсан нь дээр юм биш үү гэсэн зүйлүүдийг ярьж байсан. Гэхдээ мөрдөгч Д нь манай өмгөөлөгч бид хоёрын удаа дараа гаргаж байсан гомдлыг хүлээн авахаас өөр аргагүй болж, манай зуслангийн байшинг болон гараашийг барьсан блок нь Монгол Улсын барилгын тухай хууль тогтоомжуудад заагдсан чанарын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоохын тулд мэргэжлийн Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар болсон. Үүний тулд энэхүү мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Шинжээч томилох тухай тогтоол гаргаж, улмаар Барилгын хөгжлийн төв гэсэн байгууллагыг шинжээчээр томилсон. Улмаар уг байгууллагын Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Д.У гэдэг хүн өөр хүмүүсийн хамт иргэн миний зуслангийн байшин руу очиж, тэндээс өөрсдийн шинжилгээний дээжийг авахаар болсон. Тиймээс дээрх мөрдөгч Д нь нэгэн өдөр хохирогч над руу утасдаж Өнөөдөр та Мэргэжлийн шинжээч нарыг өөрийн зуслан руугаа авч явж, тэдэнд зуслангийн байшингийн блокоосоо өгч явуул. Эдгээр шинжээч нар нь тухайн блокийг өөрсдийн байгууллагын лабораторид аваачиж, лабораторийн дүгнэлт, шинжилгээ гаргах ёстой гэж хэлсэн. Үүний дагуу би өөрийн танилын машиныг аваад, шинжээч Д.У, Т.А нарын хүмүүсийг замаараа аваад, зуслан руугаа явсан. Замд явж байх үед, шинжээч Д.У нь надад Бид нар уг нь тухайн бүтээгдэхүүнд шинжилгээ хийхдээ, маргаж буй хоёр талын хоёулангаас нь хүн авч явах ёстой. Тиймээс би өнөө өглөө Н******* ХХК-ийн хүмүүс рүү холбоо барихад уг компанийн хуулийн зөвлөх гэх Б.Н******* гэдэг хүний утсыг өгсөн ба тэр хүнтэй нь би утсаар ярьсан. Гэтэл тэрхүү Б.Н******* гэдэг хүн нь надад Чи хэрэв шинжилгээ хийх юм бол хохь чинь шүү. Чиний өмнө наад блоконд чинь шинжилгээ хийсэн Зулмөнх гэдэг байцаагч хэрэгт орсон шүү гэх мэтийн зүйл ярьж, намайг дарамтлаад байна лээ. Тийм учраас би Н******* ХХК-иас хэргийн газар руу хүн авч явж чадаагүй шүү гэж хэлж байсан.
Үүнийг сонсоод, би маш их гайхсан ба Б.Н******* гэгч нь яагаад мэргэжлийн хуульч хүн байж, дандаа ийм хууль бус үйлдэл гаргадаг юм бэ? гэж бодоод, энэ тухай өөрийн өмгөөлөгч Б.Цд утсаар хэлсэн. Гэтэл манай өмгөөлөгч Б.Ц нь надад Ямар ч том эрх мэдэлтэй хүн шинжээчийн дүгнэлт гаргах гэж байгаа, мэргэжлийн шинжээчийг дарамталж, айлган сүрдүүлж болохгүй. Хэрэв ийм үйлдэл гаргавал тэрхүү этгээд нь Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээнэ хэмээн хэлж байсан. Тиймээс би тухайн үед өмгөөлөгчийнхөө хэлсэн энэ үгийг шинжээч Д.Уд хэлж, Б.Н******* гэдэг хуульч хүн ийм хууль бус үйлдэл гаргаж байгаа бол чи энэ тухай Цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй юм байна шүү гэж хэлэхэд, тэрхүү шинжээч нь надад Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад явах цаг зав надад байхгүй хэмээн хариулж байсан.
Нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлд ... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Л.Г 2020.04.03-нд Н******* ХХК-ийн захирал Ү.Г*******, эрх зүйч Б.Н******* нарыг албан өрөөндөө дуудан энэ шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зур гэсэн... гэж бичжээ. Энэ нь бас л энэхүү хэргийн бодит үнэнд нийцэхгүй, худал хуурмаг гүтгэлэг байна. Учир нь: Хэрэв Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Л.Г нь Н******* ХХК-ийн захирал Ч.Г*******, эрх зүйч Б.Н******* нарыг албан өрөөндөө дуудсан бол энэ үйл явдал нь хэзээ ч 2020.04.03-ний өдөр болоогүй билээ. Учир нь: Хохирогч миний бие нь 2020 оны 06-р сард анх Н******* ХХК-иас блок худалдан авч, энэхүү компанийн албан тушаалтнуудад луйвардуулан залилуулж, олон сая төгрөгийн хохирол амсаж байсан юм. Нэхэмжлэгч компани гаргасан НЭХЭМЖЛЭЛДЭЭ цааш нь ...үүнийг эсэргүүцэн...бид ийм шинжээчийн дүгнэлт гарсныг огт мэдээгүй, биднээс далдуур Прокурор, хулгайч хоёр хуйвалдаж байна... гэж бичжээ. Энэ нь бас л 100% гүтгэлгийн шинжтэй зүйл бөгөөд дээр хэлсэнчлэн Н******* ХХК-ийн үйлдвэрлэсэн блок нь чанарын шаардлага хангасан эсэх талаар урьд өмнө нь хоёр ч удаа Шинжээчийн дүгнэлт гарч байсан ба энэхүү дүгнэлтийг гаргахын тулд шинжээч нар нь Н******* ХХК-иас холбогдох албан тушаалтнуудыг байлцуулъя гэхэд эрх зүйч Б.Н******* гэгч нь ийм ажиллагааг хийлгэхгүйн тулд зориуд зугтааж, тэр ч байтугай шинжилгээ хийх гэсэн шинжээч Д.Уыг айлган сүрдүүлж байсан билээ. Нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлдээ цааш нь ... Улсын байцаагч, прокурор хоёр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйл гэсэн хуулийн зүйл заалтыг хэрэглэлгүй, нууцлан зөрчил шалган шийдвэрлэсэн хавтаст хэрэгтэй огт танилцуулалгүй...гарын үсэг зуруулахыг оролдов... гэжээ. Гэтэл хохирогч миний бие нь ч гэсэн, хэрэв үнэхээр холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн юм бол тэрхүү зөрчлийн хэрэгтэй огт Н******* ХХК-д танилцаагүй билээ. Тиймээс эрхэм хүндэт Шүүгч та хэрэв үнэхээр Н******* ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн, тийм хэрэг байгаа юм бол тэрхүү зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хохирогч намайг болон миний өмгөөлөгч Б.Цг хангаж өгнө үү. Нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлдээ цааш нь ... цагдаагийн мөрдөгч, Прокурор хэргийн оролцогчийг байлцуулан гаргахын оронд хууран мэхэлж, худал хэлэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж утсаар хэлээд, ар хударгаар нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын байцаагчийг хууль зөрчин... хэрэг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн, шийтгэлийн хуудсанд гарын үсэг зуруулахыг оролдов. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Шийтгэлийн хуудас ******* хүчингүй болгож өгнө үү... гээд, нэхэмжлэлээ дуусгажээ. Энэ нь бусад хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй, худал хуурмаг зүйл бичигдсэн байх ба хэргийг хэлэлцэх шүүх хуралд Нийслэлийн Прокурорын Газрын хяналтын прокурор Г.С гэдэг хүнийг зайлшгүй оролцуулах нь зүйтэй юм. Учир нь: Дээрх Нэхэмжлэл гэгчид энэхүү албан тушаалтныг албан тушаалаа хэтрүүлэн, хулгайч Э.Э гэгчтэй хуйвалдсан байна, Улсын байцаагч Л.Г гэгчтэй хуйвалдсан байна гэх мэтээр бас л нэр хүндэд нь халдаж, гүтгэж, доромжлох зэргээр хууль бус үйлдлүүдийг гаргасан байна. Иймд эрхэм хүндэт Шүүгч та дээрх хууль бус Нэхэмжлэлийн шаардлага-ыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Н******* ХХК-иас зуслангийн байшин болон гарааш барихад зориулж блок худалдаж авсан байдаг. Тухайн блок чанарын шаардлага хангахгүй асуудал үүссэнтэй холбоотой талуудаас эрүүгийн хэрэг болон захиргааны журмаар маргасан. Захиргааны журмаар энэ асуудлыг шалгаад хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд шийтгэл оногдуулсан үндэслэл нь 2020 оны 06 дугаар сард Э.Эод керамзит бетон гулдмай ханын блок нийлүүлсэн байдаг. Тэр гулдмайдаа тохирлын гэрчилгээ аваагүй байсан гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсан. Өөрөөр хэлбэл тухайн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь барилгын чанар стандарт, норм дүрмийг хангасан эсэх талаар гэрчилгээ авч байж түүнийг худалдаж борлуулах ёстой байсан. Тохирлын гэрчилгээг Монгол Улсад гурван байгууллагаас олгодог. Тэр гурван байгууллагаас алинаас нь ч аваагүй байна гэсэн хариу бичгийг үндэслээд зөрчил шалгах ажиллагааны явцад Н******* ХХК-ийг оролцуулаад тохирлын гэрчилгээ байна уу, үзүүл ээ гэхэд тохирлын гэрчилгээ байхгүй гээд мэдүүлэг тайлбараа өгөөд оролцоод явсан. Хавтаст хэрэгт авагдсан материалыг үзэхэд тохирлын гэрчилгээ авахаар эрх бүхий байгууллагад хандаж байсан хугацаа нь 2020 оны 08, 09 дүгээр сард хандаад, буцаагаад хүсэлтээсээ татгалзаад явж байсан ийм үйл баримт хэрэгт авагдсан байдаг.
Нэхэмжлэгч компанийн хувьд тохирлын гэрчилгээ өөрсдөд нь байгаа бол гаргаад өгөх бүрэн боломжтой. Зөрчил шалгах ажиллагааны явцад шийтгэл оногдуулсан гол үндэслэл энэ. Гэтэл тохирлын гэрчилгээгээ гаргаж өгөөгүй, холбогдох байгууллагууд нь хандаад гэрчилгээ гаргуулаагүй гэх үйл баримт тодорхой байхад үүнийг эс зөвшөөрч гомдол гаргаад маргаад байгаад байгаа нь үндэслэлгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ тайлбараа хэлэхдээ процессын шинжтэй тайлбаруудыг хэлэхгүй байна. Нэхэмжлэл дээр дурдсан зүйлээ ярихгүй байна. Гэрчилгээ авсан юм уу, аваагүй юм уу, авсан бол энэ байна гээд хавтаст хэрэгт гаргаж өгсөн үл баримт байхгүй. Нэхэмжлэгч байхгүй учраас гаргаж өгөөгүй гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх явцад холбогдох гурван байгууллагаас нь хариу албан бичгээр хариу авчихсан. Гэрчээр н.Я*******г өмнөх шүүх хурал дээр асуусан. н.Я******* тохирлын гэрчилгээ нэхэмжлэгч аваагүй гэдгийг хэлж байгаа. 2021 оны 06 дугаар сарын 03-нд шийтгэл оногдуулсан. Одоо 2024 он гараад явж байдаг. Энэ хэргийн улмаас чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн авсны улмаас иргэн Э.Э хохирчихсон учраас Налайх дүүргийн шүүхэд хандаад, нэхэмжлэл гаргаад яваад байдаг. Тиймээс Н******* ХХК-иас хохирлоо нэхэмжлээд явж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хүн бүр муухай гэсэн зүйл бичээд яваад байгааг ойлгохгүй байгаа юм. Маргаан маргааны гол үйл баримт нь энэ. Хуулийн гэрчилгээ байхгүй, худалдаалах эрхгүй компани юм.Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Гомдол гаргагчаас ... Эрх бүхий албан тушаалтан буюу улсын ахлах байцаагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг бичихдээ Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, үндэсний үйлдвэрлэгч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй., Хариуцагч болон гуравдагч этгээд нараас ... гомдол гаргагч Н******* ХХК нь тохирлын гэрчилгээгүйгээр чанарын шаардлага хангахгүй керамзит бетон гулдмай ханын блок үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. гэж тус тус маргажээ.
3.Гомдол гаргагч Н******* ХХК-аас Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техник хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай ******* дугаар тогтоолоор гомдол гаргагч Н******* ХХК-ийн керамзит бетон гулдмайн үйлдвэр нь барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ аваагүй үйлдэл /эс үйлдэхүй/-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасны зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
5.Дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор эрх бүхий албан тушаалтан буюу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техник хяналтын улсын ахлах байцаагч Л.Г нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий 0001987 дугаар шийтгэлийн хуудсыг бичсэн байна.
6.Маргаан бүхий дээрх шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Н******* ХХК-ийг керамзит бетон гулдмайг тохирлын гэрчилгээ авалгүйгээр үйлдвэрлэсэн гэх зөрчлийг гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.8-д заасныг үндэслэн 5000 нэгж буюу 5,000,000.00 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
7.Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйл.Барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчийн чиг үүрэг, 43.1.Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд бусад хууль тогтоомжид зааснаас гадна дараахь чиг үүрэгтэй:, 43.1.4.барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ авах; гэж тус тус заажээ.
8.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулж, тохирлын гэрчилгээг авах үүрэгтэй байна.
9.Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйл.Барилгын тухай хууль зөрчих, 1.Барилгын тухай хуульд заасан:, 1.8.барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй;, 1.11.гэрчилгээ олгогдоогүй, эсхүл дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж тус тус заажээ.
10.Дээрх хуулийн заалтуудаас үзвэл барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрхтэй байна.
11.Барилга хөгжлийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн дугаар албан бичигт:... Манай байгууллагын 2003 оноос хойш технологийн заавар бүртгэсэн жагсаалтад Н******* ХХК-ийн керамзит бетон гулдмайн технологийн заавар бүртгэлгүй байна.
Мөн 2015 оноос хойш тохирлын гэрчилгээ олгосон аж ахуй нэгжийн бүртгэлээс шүүж үзэхэд тус аж ахуй нэгж нь хүсэлт ирүүлээгүй тул тохирлын гэрчилгээ олгогдоогүй болно. гэжээ.
12.Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/13 дугаар албан бичигт:... Уг компани өмнө нь тохирлын гэрчилгээ авах хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд 2020 оны 06-р сард манай байгууллагаас тохирлын гэрчилгээ олгоогүй болохыг тодорхойлов. ... гэжээ.
13.Барилга, архитектурын корпорацын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр албан албан бичигт:... Керамзит бетон гулдмай нь бат бэхийн үзүүлэлтээр MNS 6054:2009 Ханын бетон гулдмай, техникийн ерөнхий шаардлага, стандартад заасан шаардлагад нийцээгүй тул тохирлын гэрчилгээ олгоогүй. ... гэжээ.
14.Дээрх албан бичгүүдээс үзвэл гомдол гаргагч Н******* ХХК нь тохирлын гэрчилгээ авалгүйгээр керамзит бетон гулдмайг үйлдвэрлэсэн гэх зөрчлийг гаргасан байна гэж үзэхээр байна.
15.Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, гомдол гаргагчийг Барилгын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул гомдол гаргагчийн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техник хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.8, 1.11-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Н******* ХХК-аас Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техник хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ