Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 150/ШШ2025/00035

 

 

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 150/ШШ2025/00035

Сэлэнгэ аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

Нэхэмжлэгч: **аймгийн **сум, ** дүгээр баг, ** байрлах, “**ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **аймгийн **сум, ** дүгээр баг, ** тоотод оршин суух, ****, РД:**-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,223,104.80 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Нэхэмжлэгч “**ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ** нь 2023 оны 11-р сарын 08-ны өдөр ЗГ/1518100295 тоот зээлийн гэрээг байгуулан 4,645,000 /дорвон сая зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгийг 1 хувийн шимтгэлтэй, сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр зээлийн хүүний 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай зээлж авсан. 2025 оны 01 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,050,332.34 /дөрвөн сая тавин мянга гурван зуун гучин хоёр төгрөг гучин дөрвөн мөнгө төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,109,009.91 /нэг сая нэг зуун есөн мянга есөн төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 63,762.55 /жаран гурван мянга долоон зуун жаран хоёр төгрөг тавин таван мөнгө/ төгрөг, нийт 5,223,104.8 /таван сая хоёр зуун хорин гурван мянга нэг зуун дорвон төгрөг наян мөнгө/ төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 128,519,66 /нэг зуун хорин найман мянга таван зуун арван есөн төгрөг жаран зургаан мөнгө төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6,500 /зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч “**ББСБ” ХК нь хариуцагч **ээс зээлийн гэрээний үүрэгт 5,223,104.80 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 5,223,104.80 төгрөгийг хариуцагч ** 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 870,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 870,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 870,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 870,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 870,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 873,104.80 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар  тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,519.66 төгрөгийн 50 хувь буюу 49,259.6 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**ББСБ” ХК-д, 49,259.6 төгрөгийг хариуцагч**ээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

      

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. “**ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, **т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,223,104.80 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж 5,223,104.80 төгрөгийг хариуцагч ** 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 870,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 870,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 870,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 870,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 870,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 873,104.80 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,519.66 төгрөгийн 50 хувь буюу 49,259.6 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**ББСБ” ХК-д, 49,259.80 төгрөгийг хариуцагч**ээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА