Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0807

 

 

 

 

 

  

    2024         10          14                                   128/ШШ2024/0807

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг

хүлээн авахаас татгалзах тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.У

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б /цахим/ нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров, нэхэмжлэгч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б /цахим/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.У анх тус шүүхэд хандаж Налайх дүүргийн Засаг дарга Ч.Р холбогдуулан,

1.1.Б.Уаас Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийн Г.Г*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.2.Налайх дүүргийн Засаг даргын 2005 оны 113 дугаар болон 2021 оны ******* дугаар захирамжийн Д.Бад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

1.3.******* зоогийн газрын зүүн хойд буланд байрлах 2 ширхэг тоосгон гарааш, иргэн Г.С хууль бусаар сунгасан хашаа, 2 ширхэг тоосгон гарааш, Налайх, Багахангай дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хууль бусаар сунгасан хашааг чөлөөлөхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, чөлөөлөлт хийж, орц гарц гаргахыг даалгах, гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Түүнчлэн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Байрны баруун талд тоглоомын талбай байгуулахаар төлөвлөж байгаа ажлыг зогсоож дээрх асуудлууд шийдэгдсэний дараа оновчтой төлөвлөхийг даалгах шаардлага гаргажээ.

2.1.Мөн Б.Уаас 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргажээ. Үүнд:

2.2.Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 07 сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар хүчингүй болгосон төвийн хамаарал бүхий этгээд Г.Г*******эд холбогдох хашааг чөлөөлж, байрны баруун талд 3*3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар цутгаад буй суурь дээр хүүхдийн тоглоомын талбайг байгуулан 3*3 сагсны талбайг байрны чанх урд, дээрх иргэнд холбогдох газрыг чөлөөлүүлж шийдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байрны оршин суугчдын эрхийг хангасан төлөвлөлт хийхийг даалгах;

2.3.Манай байрны урд байх төв нь /эзэн гэх н.Бт холбогдох/ эзэмшүүлсэн газраа хэтрүүлэн тэлж хашаалан, орц гарцууд хаасныг чөлөөлөхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож орц гарц чөлөөлүүлэхийг даалгах;

2.4.“Б******* Б*******” ХХК нь эзэмшүүлсэн газраа зөвшөөрөлгүй тэлсэн ба 2 ширхэг тоосгон гарааш барьсныг чөлөөлөхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар чөлөөлүүлэхийг даалгах;

2.5.Манай байрыг тойрсон газрын зөрчлүүдийг бүрэн арилгуулж хууль журмын дагуу байр орчны газарт бүртгэлжүүлэх чиглэл өгөхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус байрны оршин суугчид, хүүхдүүдийн зөрчигдөөд буй эрхийг сэргээхийг даалгах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

3.Б.Уаас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан

3.1.“” төв нь (эзэн нь гэх н.Б болон түүнтэй хамаарал бүхий этгээд Г.Г*******э нарт холбогдох) нийтийн эдэлбэр газрыг зөвшөөрөлгүй хашаалан орц гарц хаасныг чөлөөлж тус орчимд оршин суугчид, хүүхдүүд тоглох 3*3 сагсан бөмбөгийн талбай шийдэхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар чөлөөлөлт хийлгэн тус байршилд 3*3 сагсан бөмбөгийн талбайн төлөвлөлт хийлгэхийг даалгах;

3.2.Налайх дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс эзэмшил газраа хэтрүүлэн тэлж орц гарц хаасныг бүрэн чөлөөлөхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож орц гарц бүрэн чөлөөлөхийг даалгах;

3.3.“Б******* Б*******” ХХК эзэмшил газраа хэтрүүлэн хашаалж, 2 ширхэг тоосгон гарааш барьсныг чөлөөлөхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар чөлөөлөлт хийлгэхийг даалгах; гэж тус тус нэхэмжлэгчийн тоог нэмэгдүүлж өөрчилжээ.

4.Нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Налайх дүүргийн 2 дугаар хорооны дугаар байрны болон ойр орчмын нийтийн орон сууцанд амьдран суух оршин суугчид бид Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.11, 16.12, 16.14 болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2, 148.1.3, 148.1.4 дэх заалтуудад үндэслэн орон сууцны дундын өмч болох байр орны газрыг зориулалтын дагуу ашиглах болоод газрын талаар төрөөс баримтлах зарчмыг дагалгүй эс үйлдэхүй үзүүлж миний гэр бүл болоод бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, зорчих, газрыг зориулалтын дагуу тэгш шударга ашиглах эрх зөрчигдсөнийг сэргээлгэхээр 2023 оны 03 дугаар сараас хойш тус шүүхэд хандаад байна. Нэхэмжлэгч талыг төлөөлөгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн нөхцөл байдал болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлээр олгосон эрх, үүргийн хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулга хийж байна. Үүнд:

4.1.Хашаагаа зөвшөөрөлгүй тэлсэн төвд холбогдох газар чөлөөлөлт хийгдсэн боловч хууль ёсоор олгогдсон гэх талбайн хэмжээ зөрүүтэйгээс гадна тус төвийн хамаарал бүхий этгээд Г.Г*******эд холбогдох зөрчлийн улмаас чөлөөлсөн орчмын орц гарцын зааг хязгаар тодорхойгүй байгаад арга хэмжээ авахгүй байна.

4.2.Дээрх төвийн хашаатай залган өөрийн хашаагаа зөвшөөрөлгүй тэлсэн байсан иргэн н.******* болон бусад этгээдэд холбогдох зөрчлийн улмаас чөлөөлөгдсөн газруудыг дугаар байр орчны газарт нэгтгэн, хүүхдийн тоглоомын болон авто машины зогсоол хийх хэрэгцээ, шаардлага байх атал үүнийг шийдвэрлэхгүй байна.

4.3.Манай байрны хүүхдийн тоглоомын талбай байсан газрыг хууль зөрчин хашаалаад зогсохгүй бидний хэрэглээний ус, дулааны шугам бүхий инженерийн байгууламж дээр "Б******* Б*******" ХХК зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашааг чөлөөлөхгүй байна. Иймд Налайх дүүргийн Засаг даргын дээрх эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуулиар хүлээсэн эрх, үүргийн дагуу асуудлыг шийдвэрлэхийг даалгах;

4.4.Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхтэй холбоотойгоор бидэнд учраад буй хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэх гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, тодруулсан байна.

5.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “2024 оны 09 дүгээр 16-ны өдөр гаргасан 4 нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан. Сүүлийн дөрвөн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Гомдол гаргах хугацаандаа амжаагүй. Дараагийн шатанд гомдол гаргах байх. Хүүхдийн тоглоомын талбайн асуудал шийдэгдэхгүй байгаа мөн “Б******* б*******” ХХК-ийн газрыг чөлөөлүүлэхээр Нийслэлээс албан тоот ирсэн хэр нь бодит байдал дээр газрыг чөлөөлөхгүй байгаа. Дээрээс нь албан ёсны СӨХ-гүй гэдгээр оршин суугчдад танай талд шийдэх боломжгүй гэдэг байдлаар хандаж байгааг ойлгохгүй байна. Энэ тал дээр ямар нэгэн шийдвэр гаргуулъя гэж байгаа.” гэв.

5.1.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргасан тайлбартаа: “Г.Г*******э холбоотой газрыг чөлөөлсөн. Гэхдээ яг хэдий хэмжээгээр чөлөөлсөн нь тодорхойгүй байгаа. Бодит байдал дээр хэмжиж үзэхээр 1500 м.кв талбайтай байгаа. Би алхалтаар хэмжсэн. “Б******* Б*******” ХХК-ийн инженерийн байгууллага бүхий газар доорх байгууламж дээр 2 ширхэг тоосгон байшин барьчихсан байгаа. Хүүхдийн тоглоомын талбай хаана байх нь тодорхойгүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс илүү хашаалсан хаашаагаа татсантай холбоотойгоор явган хүний гарч буй хүүхдүүд сургууль руу явах боломжтой орц, гарцыг 8 сард бүрэн шийдсэн. Одоо сагсан бөмбөгийн талбай баруун талд нь баригдчихсан. Хүүхдийн тоглоомын талбай шийдэгдээгүй. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбайн асуудлыг шүүх шийдэх боломжгүй. Харин хүүхдийн тоглоомын талбайг шийдэх боломжтой гэж харж байна. Газар чөлөөлсөн газар буюу төвийн газар дээр барих боломжтой. Эдгээр шаардлагууд бүгд хангагдсан учраас татгалзсан хэвээрээ байгаа. төвийн газрыг тодорхой болгох, хажуугаар нь хүүхдүүд орж, гарах нь тодорхойгүй байгаа. Гол зорилго нь хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлүүлэх уг газар дээр хүүхдийн тоглоомын талбай барих, том хүүхдүүдэд сагсны талбай барьсан байна. Жоохон хүүхдүүдэд тоглоомын талбай байхгүй байна. Өөрийнхөө хэмжээний мөн зардал гаргасан. Гарсан зардлаа буруутай этгээдүүдээс тодорхой хувийг нь гаргуулж авах нь хууль ёсонд нийцнэ гэж үзэж байна.” гэжээ.

6.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Уын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд жил бүр Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа зөрчлийг арилгуулахаар Газар албадан чөлөөлөх ажлын төлөвлөгөөний дагуу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна Тухайн ажлын хүрээнд дүүргийн 2 дугаар хороо, дугаар байрны орчимд холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа болон эрхийн гэрчилгээгүй газар эзэмшсэн, газрын хэмжээг дур мэдэн нэмж татсан, орц гарц хаасан зөрчлүүдийг арилгуулахаар шат дараалсан арга хэмжээг зохион байгуулсан. Иргэн Б. Уын нэхэмжлэлд дурдагдсан дугаар байр орчмын газрын зөрчлийг арилгуулахаар хэрэгжүүлсэн ажлын тайлбар:

1. Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжаар иргэн Г.Г*******эд олгосон эзэмшил газраа дур мэдэн нэмж татсан зөрчлийг арилгуулахаар Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3/Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгнө" дахь заалтын дагуу газрын зөрчлийг арилгах мэдэгдлийг өгч, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас явуулж байна.

2. Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны дугаар захирамжаар эзэмших эрх олгосон иргэн Д.Б*******ад олгосон газрыг тухайн иргэний хүсэлтийн дагуу Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны дугаар захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

3. дугаар байрны орчимд байрлах иргэн Д.Б Ө Э нарын эзэмшлийн зохих байгууллагын зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан 2 ширхэг төмөр гараашийг албадан буулгуулсан. Мөн иргэн Л Д, Д.Н нарт гараашаа буулгах талаар хугацаатай мэдэгдэл өгч иргэн Л.Д нь өөрийн зардлаар гараашаа 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бүрэн буулгаж, газраа чөлөөлсөн. Иргэн Д.Н нь мэдэгдлийн дагуу гараашаа өөрийн зардлаар буулгахаар харилцан зөвшилцөлд хүрээд байна. Мөн иргэн Г.С Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны дүгээр захирамжаар 225 м2 бүхий талбайг эзэмшүүлсэн бөгөөд тухайн иргэн газар дээрх бодит байдлын хэмжээгээр эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтээ Дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн байсан ба 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган шийдвэрлүүлэх талаар хариуг өгсөн. Тус иргэнд эзэмшил газраасаа илүү гаргаж хашаа татсан зөрчлийн арилгуулахаар хугацаатай мэдэгдэл өгсөн бөгөөд тухай иргэн хуулийн байгууллагад гомдол гаргах тухай хариуг ирүүлээд байна. Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст эзэмшил газраа 2-4 м тэлж хашаагаа тэгшилж татан, орц гарц хаасан зөрчлөө арилгуулах талаар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хугацаатай мэдэгдэл өгч, газрыг чөлөөлүүлэх арга хэмжээг авсан.

4. Дүүргийн 2023 оны орон нутгийн хөгжлийн сангийн 12,400,000 төгрөгийн төсөвт өртгөөр “” ХХК-тай " дугаар байрны урд тоглоомын талбай зураг төсөв” боловсруулах ажлын гэрээг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулан гүйцэтгүүлэх явцад иргэн Б.Уаас зураг төсөлд оршин суугчдын саналыг тусгуулах тухай хүсэлт ирүүлсэн тул дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 05/573 дугаартай албан бичгийг “” ХХК- д хүргүүлж, иргэн Б.Уын болон оршин суугчдын саналыг тусгуулсан. Иргэн Б. Уаас дээрх зөвшилцсөн зураг төслийг гүйцэтгүүлэхгүй байх тухай дахин санал тавьж хандсан бөгөөд гэрээт компаниар хугацаатай зураг төслийн ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа тул гэрээг цуцлах боломжгүй талаар албан бичгээр хариуг өгсөн. дугаар байрны СӨХ, оршин суугчдын санал хүсэлтийг харгалзан тус байрны орчны газрыг зөвшөөрөлтэй эзэмшиж, ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй харилцан зөвшилцөх, зөвшөөрөлгүй эзэмшигчдэд холбогдох хууль тогтоомжийн хүрээд албан мэдэгдэл шаардлага хүргүүлэх, газрыг албадан чөлөөлөх, орчны тохижилтын ажлыг төлөвлөн хийж гүйцэтгэх арга хэмжээг тухай бүрд авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно.гэжээ.

6.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар төлөвлөлт зохион байгуулалт, газар чөлөөлөлт бүгд хийгдээд явж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө төрийн байгууллагын албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргасны дагуу энэ ажиллагаанууд бүгд хийгдээд явж байсан. Тухайн ажлууд шүүх хуралдааны явцад хийгдээд шийдвэрлэгдээд явсан. Ажиллагаа огт хийгдээгүй, эс үйлдэхүй байсан гэх асуудал огт байхгүй гэж үзэж байна. Иргэд дур мэдэх контенар байрлуулах, хашаа татах гэх мэт хууль бус зөрчлүүдийг хууль тогтоомжийн дагуу чөлөөлөх, мэдэгдэл өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч оршин суугч нарыг төлөөлж нэхэмжлэл гаргасан. СӨХ-гүй нийт оршин суугчдад зориулсан талбай биш. Одоо нийтийн эзэмшлийн талбай байгаа. СӨХ-д хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Оргин суугч нар өөрсдөө СӨХ-өө байгуулах, газраа тохижуулах нь оршин суугчдын эрх хэмжээний асуудал байгаа.” гэв.

7. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хариуцагчийн тайлбар дээр нэмж хэлэх тайлбар байна. 2021 оны 11 дүгээр сарын 21-нд анх өргөдөл өгч байсан. Үүнээс өмнө манай оршин суугч нар амаар болон чигээр өргөдөл өгч байсан. 2022 оны газар албадан чөлөөлөх төлөвлөгөөнд нь зарим газрын зардал тусгагдаагүй байсан. Иргэдийг СӨХ-гүй байгааг далимдуулж төр өөрөө иргэний эрхийг зөрчсөн шийдвэр гаргамааргүй байна. Нийтийн өмчийн газар юу барих нь төрийн асуудал гэсэн зүйл ярьж байна. Гэвч төр иргэддээ ээлтэй шийдвэр гаргах үүрэгтэй. Хүүхдийн тоглоомын талбайн асуудлыг шийдье. Нийслэлийн засаг даргын тамгын газраас ирсэн албан тоот дээр “Б******* Б*******” ХХК-ийн зөрчилтэй газрын хашааг чөлөөлсөн гэсэн байсан. Гэтэл бодит байдал дээр чөлөөлөөгүй. Шүүгч хуулийн хуулийн дагуу шийдэх боломжтой гэснийг шийдье гэж байгаа. гэв”

            8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 12 сая 400 мянган төгрөгийн төсөвтэй тоглоомын зураг төслийн ажил хийгдчихсэн байгаа. Оршин суугчдыг оролцуулаад хүсэлтийг нь тусгуулан 2 удаа тухайн зураг төсөлд өөрчлөлт оруулсан. Дахиж байршил өөрчлөх хүсэлт гаргасан. Уг компанид хандсан боловч дахиж өөрчлөх боломжгүй гэдэг байдлаар хариу өгсөн. Г.Г*******э, н.Б******* нар нь зөвшөөрөлтэй газартай байсан. Гэхдээ иргэд хоорондоо зөвшилцөөд газрыг чөлөөлсөн байгаа.” гэв.

9. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулж тайлбарлахдаа: “ төвийн хууль ёсоор олгогдсон талбайн хэмжээг тодорхойлох, хоёрдугаарт төвийн хамаарал бүхий этгээд Г.Г*******ийн чөлөөлсөн газар бага насны хүүхдийн тоглоомын талбай шийдүүлэх, гуравдугаарт хүүхдийн тоглоомын талбай байсан дугаар байрны оршин суугчдын хүүхдийн тоглоомын талбай байсан газар “Б******* Б*******” ХХК давуу эрхтэйгээр хашаалж барьсан 2 ширхэг гараашийг чөлөөлүүлэх, дөрөвдүгээрт Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйн улмаас дээрх 3 шаардлагыг биелүүлэхгүй улмаас нэхэмжлэгч миний биед учраад буй сэтгэл санааны болон эд мөнгөний хохирлыг хариуцагчаар гаргуулах, нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул Б.Уын нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв.

2.Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.“Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.6. нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;” хэмээн зохицуулжээ.

3.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Уаас, Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийн Г.Г*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

3.1.Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийн Г.Г*******эд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгосон газрыг чөлөөлөхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар чөлөөлөлт хийлгэхийг даалгах, гэж тодруулсан.

3.2. Түүнчлэн байрны урд байх төв нь эзэмшүүлсэн газраа хэтрүүлэн тэлж хашаалан, орц гарцууд хаасныг чөлөөлөхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, орц гарц чөлөөлүүлэхийг даалгах, гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж мөн тодруулсан байна.

3.3. Хашаагаа зөвшөөрөлгүй тэлсэн төвд холбогдох газар чөлөөлөлт хийгдсэн боловч хууль ёсоор олгогдсон гэх талбайн хэмжээ зөрүүтэйгээс гадна тус төвийн хамаарал бүхий этгээд Г.Г*******эд холбогдох зөрчлийн улмаас чөлөөлсөн орчмын орц гарцын зааг хязгаар тодорхойгүй байгаад арга хэмжээ авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуулиар хүлээсэн эрх, үүргийн дагуу асуудлыг шийдвэрлэхийг даалгах,

3.4. Налайх дүүргийн Засаг даргын 2005 оны 113 дугаар болон 2021 оны ******* дугаар захирамжийн Д.Бад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

3.5.******* зоогийн газрын зүүн хойд буланд байрлах 2 ш тоосгон гарааш, иргэн Г.С хууль бусаар сунгасан хашаа, 2 ш тоосгон гараашийг тус тус чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, чөлөөлөлт хийж, орц гарц гаргахыг даалгах

3.6.Эзэмшүүлсэн газраасаа хэтрүүлэн хашаалсан “Б******* б*******” ХХК-ийн 2 ширхэг тоосгон гарааш болон хашааг чөлөөлөхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар чөлөөлөлт хийхийг даалгах, гэж тодруулсан;

3.7.“Б******* б*******” ХХК нь эзэмшүүлсэн газраа зөвшөөрөлгүйгээр тэлсэн ба 2 ширхэг тоосгон гарааш барьсныг чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар чөлөөлүүлэхийг даалгах гэж өөрчилсөн;

3.8.Б******* б*******” ХХК нь эзэмшил газраа хэтрүүлэн хашаалж, 2 ширхэг тоосгон гарааш барьсныг чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар чөлөөлөлт хийлгэхийг даалгах гэж багасгаж өөрчилсөн:

Эзэмшүүлсэн газраасаа хэтрүүлэн хашаалсан “Б******* б*******” ХХК-ийн 2 ширхэг тоосгон гарааш болон хашааг чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар чөлөөлөлт хийхийг хариуцагч нарт даалгах гэж өөрчилж тодруулсан нэхэмжлэлийн шаардлага болон дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

3.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой; гэж зааснаар хүлээн авахаас татгалзав.

4. Нэхэмжлэгч Б.Уын өөрчилсөн ба тодруулсан шаардлагын тухайд:

4.1.Манай байрны хүүхдийн тоглоомын талбай байсан газрын хууль зөрчин хашаалаад зогсохгүй бидний хэрэглээний ус, дулааны шугам бүхий инженерийн байгууламж дээр “Б******* б*******” ХХК зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашааг чөлөөлөхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуулиар хүлээсэн эрх, үүргийн дагуу асуудлыг шийдвэрлэхийг даалгах;

4.2.Налайх Багахангай дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хууль бусаар сунгасан хашааг чөлөөлөхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, чөлөөлөлт хийж, орц гарч гаргахыг даалгах;

4.3. Налайх дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс илүү хашаалсан хашаагаа татсантай холбоотойгоор явган хүний гарц буюу хүүхдүүд сургууль явах боломжтой орц гарцыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг даалгах, гэж тодруулсан;

4.4. Налайх дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс эзэмшил газраа хэтрүүлэн тэлж орц гарц хаасныг бүрэн чөлөөлөхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, орц гарц бүрэн чөлөөлөхийг даалгах, гэж багасгаж өөрчилсөн;

4.5. Налайх дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс илүү хашаалсан хашаагаа татсантай холбоотойгоор явган хүний гарц буюу хүүхдүүд сургууль руу явах боломжтой орц гарц бүрэн чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, гэж өөрчилж тодруулсан;

4.6.Байрны баруун талд тоглоомын талбай байгуулахаар төлөвлөж байгаа ажлыг зогсоож дээрх асуудлууд шийдэгдсэний дараа оновчтой төлөвлөхийг даалгах;

4.7.Байрны баруун хойд талд сагсан бөмбөгийн буюу хүүхдийн тоглоомын талбай байгуулах төлөвлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэж, оновчтой төлөвлөхийг даалгах, гэж тодруулсан;

4.8.Налайх дүүргийн Засаг даргын 2023.07.17-ны өдрийн дугаар захирамжаар хүчингүй болгосон төвийн хамаарал бүхий этгээд Г.Г*******эд холбогдох хашааг чөлөөлж, байрны баруун талд 3*3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар цутгаад буй суурь дээр хүүхдийн тоглоомын талбай байгуулан 3*3 сагсны талбайг байрны чанх урд, дээрх иргэнд холбогдох газрыг чөлөөлүүлж шийдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байрны оршин суугчдын эрхийг хангасан төлөвлөлт хийхийг даалгах, гэж өөрчилсөн;

4.9. “” төв нь /эзэн нь гэх н.Б болон түүнтэй хамаарал бүхий этгээд Г.Г*******э нарт холбогдох/ нийтийн эдэлбэр газрыг зөвшөөрөлгүй хашаалан орц гарц хаасныг чөлөөлж тус орчимд оршин суугчид, хүүхдүүд тоглох 3*3 сагсан бөмбөгийн талбай шийдэхгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар чөлөөлөлт хийлгэх тус байршилд 3*3 сагсан бөмбөгийн талбайн төлөвлөлт хийлгэхийг даалгах, гэж багасгаж өөрчилсөн;

4.10.Байрны баруун талд хүүхдийн тоглох талбайг 3*3 сагсны талбайн хамт байгуулах төлөвлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэж, оновчтой төлөвлөхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгах, гэж өөрчилж тодруулсан;

4.11.Манай байрыг тойрсон газрын зөрчлүүдийг бүрэн арилгуулж хууль журмын дагуу байр орчны газарт бүртгэлжүүлэх чиглэл өгөөгүй байгаа Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус байрны оршин суугчид, хүүхдүүдийн зөрчигдөөд буй эрхийг сэргээхийг даалгах, гэж өөрчилсөн;

4.12.Дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйн улмаас газрын зөрчил арилгахад бидэнд учраад буй хохирлыг нөхөн төлүүлж, орчны чөлөөлөгдсөн газруудыг байр орчны газарт нэгтгэж бүртгэлжүүлэн гэрчилгээжүүлэхийг хариуцагч нарт даалгах, гэж өөрчилж тодруулсан;

4.13. Дээрх төвийн хашаатай залган ******* болон бусад этгээдэд холбогдох зөрчлийн улмаас чөлөөлөгдсөн газруудыг дугаар байр орчны газарт нэгтгэн, хүүхдийн тоглоомын талбай болон авто машины зогсоол хийх хэрэгцээ шаардлага байх атал үүнийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах, гэж өөрчилж тодруулсан;

4.14. Налайх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхтэй холбоотойгоор бидэнд учраад буй хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэх гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3. Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой; 54.1.5. нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан; гэж тус тус зааснаар хэрэгсэхгүй болгов.

5. Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийн Г.Г*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Налайх дүүргийн Засаг даргын 2005 оны ******* дугаар болон 2021 оны ******* дугаар захирамжийн н.Бад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, ******* зоогийн газрын зүүн хойд буланд байрлах 2 ширхэг тоосгон гараашийг чөлөөлөхгүй байгааг эсвэл зөвхөн хууль бус болохыг тогтоож, чөлөөлөлт хийж, орц гарц гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.гэж зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлав.

6. “ төвийн хууль бусаар олгогдсон талбайн хэмжээг тодорхойлохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, даалгах, Г.Г*******ийн чөлөөлсөн газарт бага насны хүүхдийн тоглоомын талбай шийдүүлэх, Хүүхдийн тоглоомын талбай байсан газарт "Б******* Б*******" ХХК-нд давуу эрхтэйгээр хашаалсныг чөлөөлүүлэх, Засаг даргын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид учирч буй хохирлыг хариуцагчаас гаргуулж нөхөн төлүүлэх” шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6. нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа; гэж зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

7.Иймд нэхэмжлэгч Б.Уын нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уаас Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийн Г.Г*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Налайх дүүргийн Засаг даргын 2005 оны ******* дугаар болон 2021 оны ******* дугаар захирамжийн н.Бад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, ******* зоогийн газрын зүүн хойд буланд байрлах 2 ширхэг тоосгон гараашийг чөлөөлөхгүй байгааг эсвэл зөвхөн хууль бус болохыг тогтоож, чөлөөлөлт хийж, орц гарц гаргахыг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан “ төвийн хууль бусаар олгогдсон талбайн хэмжээг тодорхойлохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, даалгах, Г.Г*******ийн чөлөөлсөн газарт бага насны хүүхдийн тоглоомын талбай шийдүүлэх, Хүүхдийн тоглоомын талбай байсан газарт "Б******* Б*******" ХХК-нд давуу эрхтэйгээр хашаалсныг чөлөөлүүлэх, Засаг даргын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид учирч буй хохирлыг хариуцагчаас гаргуулж нөхөн төлүүлэх” гэсэн эдгээр шаардлагуудыг шүүгчийн болон шүүхийн хүчин төгөлдөр захирамж, тогтоолоор шийдэгдсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч захирамжийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад бичгээр гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны зааснаар захирамжийн 1 дэх хэсэг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.УРАНГУА