Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/00097

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 02 өдөр                   Дугаар 102/ШШ2024/00097                  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар       

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Э

Хариуцагч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   1.Нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Б.Эд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

 

   2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.  Үүнд:

 

 3.Нэхэмжлэгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Миний бие 2010 онд Б.Этай танилцаад 2012 оноос тусдаа гарч хамтран амьдраад 2012 онд охин Э.М, Э.М, 2015 онд хүү Э.А, 2018 онд охин Э.А нар төрсөн.

Гэтэл 2018  оны 08 дугаар сард хариуцагч гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсний улмаас бидний дунд таарамжгүй харилцаа бий болж салсан.

         2018 онд салснаас хойш 2 жилийн хугацаанд буюу 2021 оны сүүл 2022 оны эхэн хүртэл сар бүр 400.000 төгрөгийг эцэг нь өгдөг байсан ба гурван хүүхдийн хэрэглээ, зардлыг нэг хүн дийлэхгүй байгаа бөгөөд нэг хүүхдийг өсгөх, 3 хүүхдийг өсгөх ялгаа өөр байна.

        Мөн хүүхдүүдийг сургуульд орох үед нь Б.Эыг хүүхдүүдтэйгээ ирж уулзаач гэж их гуйсан боловч уулзаагүй.

          Тусдаа амьдарснаасаа хойш Э.М, Э.М хоёр ихэр, Э.А хүүхдүүд маань надтай, охин Э.А-г 11 дүгээр сард аавд нь өгсөн боловч буцаж ирээгүй өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна.

Иймээс охин Э.А-г эцгийнхэн асрамжид үлдээхийг зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг нэхэхгүй.

Харин охин Э.М, Э.М хоёр ихэр, хүү Э.А нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү.

Бидэнд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, гэжээ.

 

        4.Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрч хүүхдүүдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.

Гэхдээ намайг хүүхдүүдээ хардаггүй анхаардаггүй гэж байна.

Миний зүгээс 3 хүүхдийн тэтгэлгийг 11 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүр 400.000 төгрөгийг тогтмол өгдөг байсан.

Би 2018 онд төрсөн бага охиноо өөрөө 6 сартай байхаас нь эхлэн өсгөсөн.

Мөн орон сууцны зээл төлдөг хэдий ч хүүхдүүддээ сар бүр тэтгэлэг өгдөг        

Гэтэл нэхэмжлэгч байнга нэмж мөнгө нэхэж, “мөнгө өгөхгүй бол би охиноо авна” гэж удаа дараа дарамталсан.

Бага охиноо 6 сарын хугацаанд нэг ч удаа хараагүй бөгөөд улсаас өгдөг тэтгэмжийн мөнгийг бага охин бид хоёрт өгч байгаагүй.

Ингээд нэхэмжлэгч байнга мөнгө нэхээд дарамтлаад байсан тул шүүхээр шийдвэрлүүлэх хүсэж байна гэжээ.

 

            5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

          

            6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны “У” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 73, 133 дугаар бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт

           

            7.Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбарыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

      

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.   

 

 2.Нэхэмжлэгч Т.Э “Бидний хооронд гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсэж хойшид эвлэрч хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ тайлбарлав.

 

           3.Хариуцагч Б.Э нэхэмжлэлийг зөвшөөрч маргахгүй байна.

 

          4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

             

           5.Зохигчид 2010 онд танилцаад улмаар 2012 онд хамтран амьдраад 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр охин Э.М, Э.М, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.А, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр охин Э. Э.А төрсөн болох нь талуудын тайлбар, 0, 0, 0, дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны “У” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Д.Д-ний “Э.М, Э.М, Э.А нар эрүүл өсөж бойжиж байгаа” мөн дүүргийн 24 дүгээр хорооны Засаг дарга Б.Д-н “Т.Э ам бүл дөрөв тус хороонд амьдардаг”, Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дугаар бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Д.У-н “0 ангид Э.М, Э.М нар суралцдаг”, Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Э.Г-н “ Э.А 2023-2024 оны хичээлийн жилд суралцаж байна” гэсэн тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.        

     

            6.Талууд нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн асрамж, тэтгэлэгийн тухайд хэн аль нь тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан тогтоодог.

 

          7.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх,үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалахыг эцэг эхийн үүрэг гэж заажээ.

 

          8.Иймээс хариуцагч хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд мөн нэхэмжлэгч охин Э.Амин-Эрдэнийг эцгийнхэн асрамжид үлдээхэд маргахгүй байх тул хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлыг харгалзан үзээд “Гэр бүлийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасны дагуу хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахын тулд охин Э.М, Э.М, хүү Э.А нарыг эхийнхэн, охин Э.Аг эцгийнхэн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.      

 

         9.Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэн хүүхдээ тэжээн тэтгэх мөн насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээх бөгөөд эцэг, эх энэ асуудлаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтоож болох тул эцэг Б.Эаас сар бүр тэтгэлэгийг гаргуулан охин Э.М, Э.М, хүү Э.А нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.       

 

        10.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар      шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагч анхааруулах нь зүйтэй. 

 

         11.Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар хүн амын амьжиргааны доод түвшин, бүс нутгаар тогтоодог болохыг дурдах нь зүйтэй байна.

 

          12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

        

        

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн        

          115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Э.М, Э.М, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.А нарыг эх Т.Эы, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өдөр төрсөн охин Э. Э.А-г эцэг Б.Э ы асрамжид үлдээсүгэй. 

 

          2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Э.М, Э.М, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.А нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Б.Э аас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.      

 

          3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.Э аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай. 

 

  4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.Э д даалгасугай.

 

          5.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

          6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.    

         

          8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.    

 

          9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА