Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2024/01799

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 о 04 с 03ө

Дугаар 101/ШШ2024/01799

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, … дугаар хороо, … тоотод оршин суух, …ийн … /рд:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, … дугаар хороо, …, …т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: …,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уламбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбагэрэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил, шинжээч И.Золзаяа, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалаар ...ээс 44,587,972 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ дээрх шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж ...ийн өмчлөлийн ...дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол, ...-р байрны 7 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг талууд харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон. Бид орон сууцаа 300,000,000 төгрөгөөр үнэлсэн. Харин Сүлд ХХК орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Бид холбогдох нотлох баримтаа шүүх хурлаас өмнө гаргаж, цуглуулж өгөх болно.Яг манай байранд байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд 250-300 сая төгрөгийн хооронд байгаа.

Манай 2 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан үнэлгээг бид нар хүлээн зөвшөөрөөгүй тул Сүлд үнэлгээ ХХК-аар хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн боловч зах зээлийн үнээс хэт доогуур буюу 2 өрөө орон сууцыг 1 өрөө орон сууц худалдаж авч хүрэхгүй үнээр үнэлсэн. Дахиж хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Сүлд үнэлгээ ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг дахин илэрхийлж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаагаар 50-70 хувийн үнэлгээгээр худалддаг гэж сонссон, өөрсдийн хөрөнгийг үнэгүйдүүлэхгүй гэж энэ үнэлгээг гаргасан. 300,000,000 төгрөгийн үнэлгээтэй холбоотой баримт яг одоо надад байхгүй байна... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гантогтох, М.Бямбагэрэл нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 сарын 08-ны өдрийн 0...93 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 сарын 27-ны өдрийн 1207 тоот магадлалаар ...ээс 43,860,519 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44-р зүйлд зааснаар төлбөр төлөгч ...д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ...ийн өмчлөлийн эрхийн улсын ...дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороолол, ...-р байрны 7 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 9 сарын 26-ны өдрийн 23260054/04 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2023 оны 10 сарын 03-ны дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2023 оны 10 сарын 24-ний өдрийн 23260054/06 дугаартай тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2023 оны 11 сарын ...-ны өдөр 11/425 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Сүлд үнэлгээ ХХК-аар тогтоолгоход 102,976,477 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2023 оны 11 сарын 20-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2023 оны 11 сарын 23-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан Сүлд үнэлгээ" ХХК-ийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 0...93 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагч ...ээс, 43,860,519 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч ... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулж шаардлагатай ажиллагааг явуулж барьцаа хөрөнгө болох ...ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ...дугаартай Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, ... дугаар байрны 7 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж үнийн санал авсан. Талуудын гаргасан үнийн санал харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч М.Гантогтох нь хөндлөнгийн шинжээчээр Сүлд үнэлгээ ХХК-нийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээг тогтооход 102,976,477 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 4- 228/24336 тоот албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч ... нь хэдий өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн харах өнцгөөр үнэлж байгаа ч энэ нь зах зээлийн үнээс хэт өндрөөр үнэлсэн гэж үзэж байна. Үүнээс үүдэн хуулийн дагуу хийгдэж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширснаар төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа тул ...ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 6-17, 118-р тал.

Хариуцагчаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 30-97-р тал.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хэрэгт өгсөн нотлох баримт: 100-101-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, шинжээчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ... хариуцагч ...т холбогдуулан улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол, ...-р байрны 7 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширснаар банкны эрх ашиг зөрчигдөж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар хариуцагч ...т холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн ...6 дугаар зүйлийн ...6.1, ...6.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/0...93 дугаар шийдвэрээр хариуцагч ...ээс 36,791,237.25 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ...ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол, ...-р байрны 7 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ...т даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-34-43/

Дээрх шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, хариуцагч ...ээс 43,860,519 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан, магадлалд хариуцагч тал гомдол гаргасныг хэлэлцүүлэхээс татгалзсан болох нь 2022 оны 06 сарын 27-ны өдрийн 1207 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 1041 тоот тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-44-49/

Уг шийдвэрт 2022 оны 11 сарын 18-ны өдөр 27142 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, уг захирамжийн дагуу 2699 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-30-33/

Ийнхүү ... нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр ...ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол, ...-р байрны 7 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2023 оны 09 сарын 26-ны өдөр битүүмжилж, 2023 оны 10 сарын 24-ний өдөр хураан авсан байна. /хх-50-52, 57-60/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй, барьцаа хөрөнгийн үнийн саналыг төлбөр төлөгч ... 320,000,000 төгрөг, төлбөр авагч ... 68,000,000 төгрөг гэж ирүүлсэн боловч төлбөр авагч зөвшөөрөөгүй, харилцан тохиролцсон гэх баримтгүй байна. /хх-61-63, 65/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2023 оны 11 дүгээр сарын ...-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 11/425 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх... талаар сануулсан байх ба шинжээч нар гарын үсэг зурсан байна. /хх-67-71/

Сүлд үнэлгээ ХХК ...ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол, ...-р байрны 7 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 102,976,477 төгрөгөөр үнэлсэн байх ба үнэлгээний мэдэгдлийг талуудад мэдэгдсэн байна. /хх-73-97/

Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч талын ... орон сууцыг зах зээлийн үнээс бага үнэлсэн, 160 орчим сая төгрөгийн үнэтэй байгаа... гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.

... нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж Сүлд үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээчээр Сүлд үнэлгээ ХХК-ийг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч ...т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ...ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... дугаар зүйлийн 1....2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ...ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай ,хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 101/ШЗ2024/01079 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Д.БАТЦЭЦЭГ