Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/00061

 


 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 26 өдөр

           Дугаар 102/ШШ2024/00061

Улаанбаатар хот

        

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэлийн шаардлага: 564.731 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 564.731 төгрөгийг хариуцагч Э.Н 2023 оны 12 сарын 30-ны өдөр 282.365 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 282.365 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн. 17.592 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8.796  төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 8.796  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА