Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/02175

 

2022 оны 06 сарын 09 өдөр                    Дугаар 102/ШШ2022/02175                            Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

     

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

  123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

        

           1.Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нэхэмжлэлийн шаардлага 121.931.440 төгрөгийнхөө 11.931.440 төгрөгнөөс татгалзаж, 110.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Я.Г 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Я.Г, Н.И, Н.Ш нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 00 дугаар хороолол, 0 дугаар хороо, 0-Б дугаар байрны 00 тоот, 29 метр квадрат талбайтай, 2 өрөө, Улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний 000266280 дугаартай, орон сууцаар хангуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767.608 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 707.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

 

3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА