Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/00015

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 22 өдөр                      Дугаар 102/ШШ2024/00015                     Улаанбаатар хот

 

    

 Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэлийн шаардлага 19.200.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

         106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлийн шаардлага 19.200.000 төгрөгийнхөө 6.200.000 төгрөгнөөс татгалзаж, 13.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч “Ө констракшн” ХХК 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг төлөхөөр, нэхэмжлэгч ажлын зургийг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 222.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА