Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02155

 

 

 

2022 оны 06 сарын 08 өдөр

    Дугаар 102/ШШ2022/02155

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Г” банк ХХК нэхэмжлэлийн шаардлага 3.912.811 төгрөг 47 мөнгө нэхэмжилснийг хариуцагч Ш.А 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 652.135 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 652.135 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 652.135 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 652.135 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 652.135 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 652.136 төгрөг 47 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.554 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 38.777 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 38.777 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА