| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/02301/И |
| Дугаар | 102/ШШ2022/02008 |
| Огноо | 2022-05-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2022/02008
| 2022 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2022/02008 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Х” банк ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, хариуцагч Х.Т, Д. Д нар нэхэмжлэлийн шаардлага 863.060 төгрөг 90 мөнгийг төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.263 төгрөг 44 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 12.631 төгрөг 72 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 12.631 төгрөг 72 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА