Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/01980

 

2022 оны 05 сарын 25 өдөр

  Дугаар 102/ШШ2022/01980

Улаанбаатар хот

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

          

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн  

         123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “С” ХХК-ийн Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс, “Тээвэрчид”-ийн гудамжинд байрлах “С” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 00000000 дугаартай, 1893 метр квадрат талбайтай газар, нэгж талбарын 000000000 дугаартай, 6838 метр квадрат талбайтай газрыг чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.А зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

        

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг  тайлбарласугай.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА