Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2023/04681

 


 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 18 өдөр

     Дугаар 102/ШШ2024/04681

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 0дугаар хороо, 0-Г дүгээр байрны 0 тоотод оршин суух Б овогтой Э-н хүсэлттэй 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн М  овогтой Э г өсгөсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  хүлээн авч хянаад    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие шүүхэд гаргасан М.Э г өсгөсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг шийдэврлэж өгнө үү, гэжээ.

.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э  М.Э г өсгөсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлтийг хүлээн авч батлах нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Э , М.Э г өсгөсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Г.АРИУНАА