| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/01777/И |
| Дугаар | 102/ШШ2022/01957 |
| Огноо | 2022-05-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2022/01957
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч “М.д ХК
Хариуцагч Ж. О.-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1.998.951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагч Ж.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэгийн хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Д ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай байгууллагатай иргэн Х.С даатгуулан “Орон сууцны даатгалын гэрээ”-г байгуулсан.
Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дээд давхарын 33 тоот Ж.Огийн байрны угаалгын өрөөний уян холбоос цоорч ус алдсаны улмаас 1.998.951 төгрөгийн хохирлыг учруулсан байна.
Ослын улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан 1.998.951 төгрөгийн хохирлыг М.Д ХК-иас төлж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан.
Хариуцагч Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь хэсэгт “өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй “ гэж заасны дагуу 1.998.951 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч М.Д ХК нэхэмжлэлийн шаардлага 1.998.951 төгрөгийнхөө 998.951 төгрөгнөөс татгалзаж, 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ж.О зөвшөөрч 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн “Эвлэрлийн гэрээ”-г баталгаажуулж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, харилцан тохиролцон, эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.933 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М.Д ХК нэхэмжлэлийн шаардлага 1.998.951 төгрөгийнхөө 998.951 төгрөгнөөс татгалзаж, 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ж.О 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.933 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА