| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/00739/И |
| Дугаар | 102/ШШ2024/04741 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2024/04741
| 2024 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2024/04741 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайран дүүрэг, тоот хаягт оршин суух, З ургийн овогтой Нийн Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух, Б ургийн овогтой Нийн Д д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, Т ургийн овогтой Бийн М ,
Нэхэмжлэлийн шаардлага: 10,280,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигч талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: Миний бие 2023 оны 11 сарын 02-ны өдөр багийн танил болох С.Г олон удаагийн гуйлтын дагуу аман хэлэлцээр хийж 20,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд хэсэгчлэн хувааж төлөхөөр өөрийн танил ах Б.М аас авч өгсөн. 10,000,000 төгрөгийг өөрөө, 10,000,000 төгрөгийг хадам ээж болох Н.Д д авч өгсөн. Мөнгөө шилжүүлж авахдаа Н.Д гийн тоот данс руу 13,500,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэх 6,500,000 төгрөгийг С.Гы хадамж 5001316960 тоот данс руу шилжүүлсэн. Нийт 20,000,000 төгрөгөөс 9,720,000 төгрөг С.Гы данснаас орж ирсэн, үлдэгдэл 10,280,000 төгрөг орж ирээгүй тул нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч Н.Д гийн нэхэмжлэлд гаргасан тайлбар: Хариуцагч Н.Д нь нэхэмжлэгч Н.Бтай тохиролцож 10,000,000 төгрөгийг авсан зүйлгүй, түүнийг огт танихгүй бөгөөд манай хүү Т.Оийн эхнэр Б.Г нь Б.М тай нь тохиролцож түүний эзэмшлийн 20,000,000 төгрөгийг авсан гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдагдсан байна. Хариуцагч Н.Д миний Хаан банкны тоот дансны картын гүйлгээг Б.Г ашиглаж байсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 13,500,000 төгрөг Гд М аас гэх гүйлгээний утгаар шилжиж орж орж ирсэн байна. Б.Г нь хариуцагч Н.Д гийн Хаан банкны тоот данснаас Б.М ын Хаан банкны тоот дансанд дараах мөнгийг шилжүүлж байсан байна. Эдгээрт: 2023.11.02-ны өдөр 963,000 төгрөг, 2023.11.09-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11.11-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11,14-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11.15-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11,16-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11.20-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11.25-ны өдөр 360,000 төгрөг, 2023.12.01--ний өдөр 360,000 төгрөг, 2023.12.06-ны өдөр 360,000 төгрөг, 2023.12.11-ний өдөр 360,000 төгрөг, 2023.12.16-ны өдөр 360,000 төгрөг, 2023.12.17-ны өдөр 360,000 төгрөг, 2023.12.21-ны өдөр 360,000 төгрөг, 2023.12.24-ны өдөр 360,000 төгрөг, 2023.12.25-ны өдөр 360,000 төгрөг, 2023.12.28-ны өдөр 360,000 төгрөг, 2023.12.29- ны өдөр 360,000 төгрөг, 2023.12.30-ны өдөр 360,000 төгрөг зэрэг нийт 7,443,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Түүнчлэн Б.Г нь Хас банкны данснаас Б.М ын Хаан банкны тоот дансанд 2023.11,03-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11,04-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11.05-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11,06-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11.07-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11.08-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11.10-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11.12-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11.13- ны өдөр 360,000 төгрөг, 2023.11.17-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11,18-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11,19-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11.21-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11,22-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11,23-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11.24-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11.26-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11.27-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11,28-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11,29-ны өдөр 360,000 төгрөг, 2023.11,30-ны өдөр 360,000 төгрөг, 2023.12.01-ний өдөр 1,560,000 төгрөг зэрэг нийт 9,720,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч Н.Д миний хүү Т.Одонбилэг нь эхнэр Б.Гы хамт 2024 оны 02 дугаар сард Унгар улсад ажиллаж амьдрахаар явсан нөхцөл байдлыг ашиглаж нэхэмжлэгч Н.Б нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа зорилгоор Б.М тай холбоотой, түүний эзэмшлийн мөнгийг нэхэмжилж байна гэж үзэж байна. Хариуцагч миний хувьд нэхэмжлэгч Н.Бтай хууль болон гэрээнд заасны дагуу харилцаанд орж байгаагүй, миний бэр Б.Г нь Б.М аас мөнгө зээлж буцаан төлсөн, нэхэмжлэгч нь Б.М ын эзэмшлийн мөнгийг эзэмшигч этгээдэд мэдэгдэлгүйгээр нэхэмжилсэн байх үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Н.Д миний зүгээс нэхэмжлэх эрхгүй этгээд буюу Н.Бгийн 10,280,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Бие даасан шаардалга гаргаагүй гуравдагч этгээд Б.М ын тайлбар: Би 2023 оны 11 сарын 02-нд Н.Бгийн Хаан банкны дансанд 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Н.Бгийн найз гэх н.Г гэдэг хүн ээжтэйгээ цуг бизнес хийх гэж байгаа, 20,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж ярьсан. Уг эмэгтэйг сайн мэдэхгүй, танихгүй учир найз Н.Бгаараа дамжуулан 2 сарын хугацаатай цувуулж өнгө гэж тохирсон. Энэ хугацаандаа 9,720,000 төгрөг өгөөд 10,280,000 төгрөг орж ирээгүй тул Н.Бгаас 6,000,000 төгрөг 2024.03.24-нд, 4,280,000 төгрөгийг 2024.03.14-нд хэсэгчлэн авсан гэжээ.
4. Нэхэмжлэгчээс Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5/, Б.М ын тайлбар /хх-ийн 6/, шилжүүлгийн баримт /хх-ийн 7,8/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 67/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 68-147/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 171/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 172/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 173-177/, хариуцагчаас Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39-60/, шүүхээс Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29-34/, үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 155-157/ зэрэг баримтууд бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нэхэмжлэгч Н.Б нь багын найз С.Гд 20,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцосон. Хариуцагч Н.Д тай уулзаж зээл авах талаар ярилцаж байгаагүй. Зээлийг танил ах Б.М аас авч өгсөн. Зээлийн 13,500,000 төгрөгийг С.Гы хадамж ээж Н.Д гийн Хаан банкин дахь дансанд, үлдэх 6,500,000 төгрөгийг С.Гы Хас банкны дансаар шижлүүлсэн. Н.Д д зээлийг шилжүүлсэн бөгөөд зээлээс 9,720,000 төгрөг нь Н.Д гийн данснаас орж ирсэн. Үлдэх 10,280,000 төгрөг төлөгдсөөгүй. ...С.Г нь Унгар улсад байгаа гэж мэдээлэл авсан. Зээлээс үлдэх 9,820,000 төгрөгийг нэхэх боломжгүй байна. Бидний хооронд барааны тооцоо байсан учир Н.Д гаас зээлийн үлдэгдэл 6,093,000 төгрөг нэхэмжилж байна. гэж тайлбарласан.
3.Хариуцагч Н.Д нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Н.Д нь нэхэмжлэгч Л.Бгаас зээл авч байгаагүй. С.Г, Н.Б нар харилцан тохиролцож 20,000,000 төгрөг шилжүүлж авахдаа миний дансаар 13,500,000 төгрөг авсан. С.Г зээл авахдаа миний дансийг ашиглаж байсан. 2023 оны 11 сарын 02-ны өдрөөс 23 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл Н.Д гийн данснаас Б.М т нийт 9,720,000 төгрөг шилжүүлсэн байна. ...Н.Д тай зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. С.Г байхгүй байгаа учир Н.Д гийн дансанд мөнгө орсонтой холбож нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар Л.Б нь С.Ганчлуунтай зээлийн гэрээний харилцаанд орж байсан нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М тайлбартаа ...Би 2023 оны 11 сарын 02-нд Н.Бгийн Хаан банкны дансанд 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Н.Бгийн найз гэх н.Г гэдэг хүн ээжтэйгээ цуг бизнес хийх гэж байгаа, 20,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж ярьсан. Уг эмэгтэйг сайн мэдэхгүй, танихгүй учир найз Н.Бгаараа дамжуулан 2 сарын хугацаатай цувуулж өнгө гэж тохирсон. Энэ хугацаандаа 9,720,000 төгрөг өгөөд 10,280,000 төгрөг орж ирээгүй тул Н.Бгаас 6,000,000 төгрөг 2024.03.24-нд, 4,280,000 төгрөгийг 2024.03.14-нд хэсэгчлэн авсан гэх тайлбар гаргасан.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Хаан банкны шилжүүлгийн баримтаар 2023 оны 11 сарын 02-ны өдөр Б.М ын Хаан банкин дахь тоот данснаас Н.Бгийн Хаан банкин дахь 5071256851 тоот дансанд 15,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг тус тус Г гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.
5.2.Н.Б нь Хаан банкин дахь 5071256851 тоот данснаас Н.Дэснмаагийн Хаан банкин дахь тоот дансанд 2024 оны 11 сарны 02-ны өдөр 13,500,000 төгрөгийг Г, М ахаас гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. /хх-ийн 4/
5.3.Н.Д гийн Хаан банкин дахь тоот данснаас Б.М ын Хаан банкин дахь тоот дансанд 2023 оны 11 сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Ганчулаан гэсэн гүйлгээний утгатайгаар, 18 удаагийн шилжүүлгээр нийт 7,443,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 29-34/
5.4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М нь 9,720,000 төгрөгийг дансаар авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргасан.
5.5.Тус шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Н.Б болон С.Ганчуулан нарын хооронд харилцсан чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлд Н.Б: 2023 оны 11 сарын 02-ны өдөр 13500г хийлээ. С.Г: Үлдсэн мөнгөө 3 сая, 2 саяаар нь салгаанд миний хас руу хийгээрэй найзаа..., Н.Б: Чиний дутуу чинь 10,280,000 юм байна лээ, миний барааны үлдэгдэл 1,216,000, ... Сайн уу ах мөнгөө нэхээд байна чи хэзээ мөнгөө өгөх вэ. Бага сага ч болов хүний мөнгө хийлдээ" гэсэн байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Н.Д нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
7.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
8.Н.Б, С.Г нар харилцан тохиролцосны дагуу 13,500,000 төгрөгийг Н.Д гийн дансанаар шилжүүлэн авч, өгсөн үйл баримт тогтоогдсон учир Н.Д нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Н.Бд зээл төлөх үүрэг хүлээхгүй.
9.Иймд хариуцагч Н.Д гаас 10,280,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
10.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Н.Д гаас 10,280,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Н.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР