Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2023/04648

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 14 өдөр             Дугаар 102/ШШ2023/04648          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ж.С тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.С

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        1.Нэхэмжлэгч Б.С , Ж.Стай хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

 

        2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

       3.Нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие 1990 оноос эхлэн 10 жилийн 53 дугаар сургуулийн нэг ангид хамт суралцаж байх үеэс Ж.С тай үерхэж, хамтран амьдраад 30 гаруй жил болсон.

Бидний дундаас 1995 онд хүү С.А , 2007 онд хүү С.А нар төрсөн.

Ингээд бид 1993 оны 06 дугаар сараас амьдралын жаргал, зовлонгоо хамт туулаад явж байтал 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нөхөр маань зүрхний дутагдлаар нас барсан.

 Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулахаар бид хоёр ярилцаж байсан боловч бүртгүүлж амжаагүй өдий хүрсэн.

 Мөн 1995 онд хурим хийхээр төлөвлөж байсан учраас гэрлэлтээ батлуулахаа больсон.

 Тэр үед аав хөдөө явж байгаад машин эвдэрсэн асуудлууд гарч бүтээгүй учраас бид дахин хуримын талаар дурдахгүй гэж тохиролцсон.

 1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр том хүү С.А төрж, гэрлэлтээ батлуулаагүй гэх шалтгаанаар надаар овоглоно гэхэд гуйж эцэг Ж.С аар овоглосон.

 2007 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бага хүү С.А төрж мөн үндэслэлээр надаар овоглох болсон.

 Бага хүү С.А гээ 16 нас хүрэхээр ааваар нь овоглож иргэний үнэмлэх, паспортыг гаргуулана гэсэн боловч чадсангүй.

  Мөн хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэхээр гэрлэлтээ албан ёсоор батлаагүй тул шүүхэд хандаарай гэж эрх бүхий байгууллагаас хэлсэн.

 Иймээс хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай байгаа тул намайг Ж.С тай 1993 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгож өгнө үү, гэжээ.

 

         4.Хэрэгт цугларсан нотлох баримт:

           

 5.Нэхэмжлэгчийн цахим иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.А гийн төрсний гэрчилгэээний хуулбар, талийгаач Ж.Сын нас барсны гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн 0 дугаар хорооны Засаг дарга тодорхойлолт, гэрч Ж.Жанчивдорж, Ж.С  нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар, хамт олон болон гэр бүлийн гэрэл зургийг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

         1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

        

          2.Нэхэмжлэгч Б.С “талийгаач Ж.Стай хамтран амьдрах хугацаанд хүү С.А , С.А нар төрсөн бөгөөд тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан гэрлэлтээ бүртгүүлж амжаагүй явтал нөхөр маань нас барсан. Одоо хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэхээр гэрлэлтийн баталгаагүй учраас шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлтийг гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг тайлбарлав.

 

          3.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар эрх зүй ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтээ хүсэлт гаргагч шүүхэд гарган шаардах эрхтэй. 

       

 5.Нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн баримтаас үзэхэд, талийгаач Ж.Стай, нэхэмжлэгч Б.С хамтын амьдралтай байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, хамтын амьдралын 1993 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртлэх хугацаанд 1995 онд хүү С.А , 2007 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүү С.А нар төрсөн нь 0 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгэээмй хуулбар, талийгаач Ж.Сын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нас барсныг 0 дугаарт бүртгэсэн 0 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн   дугаар хорооны Засаг дарга Т.Б н “Ж.С тус хорооны 0дугаар байрны   тоотод оршин сууж байсан” гэх тодорхойлолт,

     

          -Гэрч Ж.Ж  “миний хүү Ж.С, Б.С тай 1993 оноос хойш 30 гаруй жил хамт амьдарч, хоёр хүүтэй болсон”,

 

           -Гэрч Ж.С  “миний төрсөн дүү Ж.С, Б.С тай 1993 оноос эхлэн хамт амьдраад С.А , С.А хоёр хүүтэй болж хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зүрхний архаг хомсдолын улмаас нас барсан” гэх мэдүүлэг мөн нэхэмжлэгч, талийгаачтай 10 жилийн сурагч байхдаа үерхэж нөхөрлөсөн үеийн буюу 1992 оны 10 жилийн сургуулийн найзуудын болон гэр бүл, үр хүүхэд, ач нартайгаа авахуулсан гэрэл зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

         6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдэхээр шийдвэрлэв.

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага

болгон

ТОГТООХ нь:

         

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С ыг талийгаач Ж.Стай 1993 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.  

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

       

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай. 

 

  

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА