Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/04589

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 12 өдөр                         Дугаар 102/ШШ2023/04589                 Улаанбаатар хот

      

      Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэл 186.021.703 төгрөг 06 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

     

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

         106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Н хэлтэс нэхэмжлэлийн шаардлага 186.021.703 төгрөг 06 мөнгөнийхөө 45.685.322 төгрөг 17 мөнгөнөөс татгалзаж, 140.336.380 төгрөг 89 мөнгийг нэхэмжилснийг хариуцагч Т” ХХК 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, сар бүрийн 25-ны өдөр 20.048.055 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 859.632 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА