Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/04564

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 11 өдөр                      Дугаар 102/ШШ2023/04564                   Улаанбаатар хот

 

     

 Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

      

 Нэхэмжлэлийн шаардлага: 73.824.700 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад     

         

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 73.824.700 төгрөгийг хариуцагч П.Б 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд 2009 онд үйлдвэрлэгдсэн, улсын 0000-УНЗ, арлын 0 дугаартай, хар өнгийн, 2011 онд үйлдвэрлэгдсэн, улсын 0000-УНЛ, арлын 0 дугаартай, “Тoyota harrier-XU0” маркийн хар өнгийн суудлын автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597.274 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 298.637 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 298.637 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА