| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0862/З/Т |
| Дугаар | 128/ШШ2024/0833 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2024/0833
2024 10 24 128/ШШ2024/0833
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би Д.Э*******ийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Д.Э*******ийн ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ч.М*******, Д.Э******* нарын нэгтгэж гаргасан нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан билээ. Уг хэргээс нэхэмжлэгч Д.Э******* нь өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Э*******ээс, Д.Э*******ийн 2014-2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5 дахь заалтын дагуу төлүүлж, уг хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Д.Э*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг мөн хуульд заасан журмаар тооцохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Д.Э*******ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Э*******ийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдох Д.Э*******ийн 2014-2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5 дахь заалтын дагуу төлүүлж, уг хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Д.Э*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг мөн хуульд заасан журмаар тооцохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ган-Эрдэнэд даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН